Ньюс агентлаг 2026 оны аравдугаар сарын 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5-7 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5-7 хэм, 0-2 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6-8 хэм, өдөртөө -1-3 хэм хүйтэн байна.
17-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн сумдын нутгаар 0.0-5.0 мм, 17-ны өдөр Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -11-16 хэм хүйтэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -3+2 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +2+7 хэм дулаан, бусад нутгаар -5- 10 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4-9 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +7+12 хэм, бусад нутгаар +1+6 хэм дулаан байна.
3,600.44





















































Нэргүй 2026-10-17 202.9.40.88
тэр хүн чнн бас амьдрлтаын бгаа биздээ.
Нэргүй 2026-10-17 202.9.40.88
битгий хүн хийсн хийх гж бгаа болгны хулгайлаад байл даа ямар хэцүү тамтай юм бэ.