ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Агаарын температур: Нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
3,600.44




















































Холбоотой мэдээ