Аварга цолны хүндэтгэлийн барилдаан Дархан юнайтэд Аренад болно
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын Аварга цолны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан маргааш буюу аравдугаар сарын 17-ны Бямба гаригт зохион байгуулагдана. Барилдаан Дархан юнайтэд Аренад 11:30 цагаас эхлэх бөгөөд улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөх зодоглох юм. Бай шагналын тухайд түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг найман сая, их шөвөгт үлдсэн бөхийг таван сая төгрөгөөр тус тус байлах аж.
Энэхүү барилдаанд өнөө цагийг эзэлсэн Аваргууд бүгд хүрэлцэн ирэхээрээ онцлог гэдгийг Дархан-Уул аймгийн үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, 13 Улсын аварга цолтон 13-уулаа оролцох гэнэ:
- Дархан аварга Х.Баянмөнх
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
- Дархан аварга Г.Өсөхбаяр
- Дархан аварга А.Сүхбат
- Дархан аварга Н.Батсуурь
- Даян аварга Б.Орхонбаяр
- Улсын аварга О.Балжинням
- Улсын аварга Д.Сумъяабазар
- Улсын аварга С.Мөнхбат
- Улсын аварга Г.Эрхэмбаяр
- Улсын аварга Ч.Санжаадамба
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын аварга О.Хангай
Харин цахим бүртгэл дуусаагүй байгаа тул зодоглох бөхчүүдийн нэрс хараахан тодроогүй байна.
Ташрамд дурдахад, ирэх Бямба гариг буюу аравдугаар сарын 24-нд болох Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанаар Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах энэ сарын товлолт барилдаан өндөрлөж байна.
3,600.44




















































Нэргүй 2026-10-16 103.57.95.26
зөнөг өвгөчүүл юу горьдож очихнов
Нэргүй 2026-10-16 66.181.191.104
Дарханы Засаг дарга гэж нэг бөхөнцөр тэнэгтэж өгч бнаа !
Зочин 2026-10-16 64.119.16.81
Сайхан барилдаан болох юм бна даа . 13 аварга нэг дор бна гэдэг ховор тохиолдол шүү
Зочин 2026-10-16 103.212.118.227
Ихэнх нь нь үзүүлэн маягаар л индэр дээр суух биз, хэдий индэр дээр суух үнэ ханш нь бас хөөрхөн л юм байгаа даа, за тэгээд төсвийн мөнгө юм чинь хамаа байж уу л гэж байгаа буй за, бодоход энэ барилдааны төсөв, зардал нь нь улсын эсвэл Дархан хотын төсвөөс л гарч байгаа биз дээ
зочин 2026-10-16 202.21.100.210
Аврагуудад гарын бэлэгтэй тул өргөнөөр оролцож байгаа юм байхаа. кккк,,,,,,,, За маазарав. Бүгдээрээ очвол түүхэнд бас нэг онцлох үйл явдал болохым.