ОХУ 1 сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ 1 сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ 1 сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ тийрэлтэт хөдөлгүүртэй дрон хөөргөх томоохон хэмжээний баазаа ердөө зургаан долоо хоногийн хугацаанд бараг барьж дуусгасныг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Баруун өмнөд хэсгийн Ростов мужид байрлах уг талбай нь наймдугаар сарын 31-нд хов хоосон байсан бол энэ сарын 14-ний байдлаар ойролцоогоор 126 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний цогц байгууламж болсон байна. Одоогийн гүйцэтгэлийн хурдаар тус бааз бүрэн ашиглалтад ороход хэдхэн долоо хоног л шаардагдах бололтой.

ОХУ сүүүлийн үед Украинд чиглэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй довтолгооны дроны ашиглалтаа эрс нэмэгдүүлсэн. 600 км/цаг хурдлах чадвартай эдгээр зэвсгийг саатуулах нь Украинд амаргүй даваа болоод байгаа юм. Өвөл дөхөхийн хэрээр ОХУ тийрэлтэт дрон болон пуужингийн довтолгоогоо улам нэмэгдүүлнэ гэж Украин таамаглаж байна.

Өнгөрөгч зуны байдлаар ОХУ тийрэлтэт хөдөлгүүртэй дроны хэрэглээгээ ойролцоогоор зургаа дахин нэмэгдүүлсэн байна.

"DroneSec" тагнуулын компанийн мэдээлж буйгаар, Ростов мужийн баазаас Оросын хамгийн шинэ төрлийн тийрэлтэт хөдөлгүүртэй дрон болох "Geran-4" болон "Geran-5" загваруудыг хөөргөх боломжтой. Байгууламжийн баруун хэсэгт эдгээр дроныг хөөргөх зориулалттай төмөр зам бүхий хөөргөх тавцан найм байгаа аж. Тус байгууламжаас 24 цагийн дотор 100 буюу түүнээс олон тийрэлтэт дрон хөөргөх боломжтой гэж таамаглаж байна. Гэхдээ бодит байдал дээр хэдэн дрон хөөргөх нь нөөц, зорилго зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xylgaich chuchirleect 2026-10-16 202.126.88.164

dron gej togloomon ongots .

Avatar

зочин 2026-10-16 66.181.160.11

Трамп , Путин гэж хоёр зөнөг бушуухан тамруугаа тонилоосой ..Тэгэвэл нэг дэлхий ертөнц амар амгалан болчих гээд байна даа ..

Avatar

зочин 2026-10-16 66.181.181.100

Нацистүүд,,оросын талын санал г хүлээн авахаас өөр замгүй, Барууны гар хөл болсон нацист этгээдүүд украины төрд байх боломжгүй гэж үзэх байгаа,Дайн үүссэн үндсэн шалтгааны нэг нь бол энэ, Эс бөгөөс дайн зогсох боломжгүй хохирол улам нэмэгдэнэ, Украины нутаг бүрэн эзлэгдэж ч болзошгүй, Нацист фашист алан хядагч төр зөвхөн оросын хил дээр биш ер нь энэ ертөнцөд байх боломжгүй

Avatar

Нэргүй 2026-10-16 122.201.31.34

Украйныг алаад өг! Яасан их бензин тос тасалж хаядаг юм.

Avatar

** 2026-10-16 202.9.47.59

Дроны баазыг түймэрдээд өг!

Avatar

Нэргүй 2026-10-16 202.126.89.234

УКРАЙНЧУУДААС БОЛЖ БЕНЗИН ТОС ТАСАЛДАЖ ҮНЭ НЬ ОГЦОМ ӨССӨН

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.186.194

тэнэг тэмбүү

Avatar

Нэргүй 2026-10-16 202.126.89.234

БАЛГА БЕНЗИН ДЭЭРЭЭ ХАМАГ ЦАГАА ГАРЗДАЖ ХОНОН ӨНЖИН ООЧИРЛОЖ БАЙХДАА ТААРСАН ЭРГҮҮ ДОЛООГЧ

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.191.104

Тэнэг тэмбүү минь Украйнаас бус Оросоос яг хэлбэл мангар Путинээс болсон !!!

Avatar

Tarhinii turaaluudiin vaccine 2026-10-16 66.181.191.233

Ukraine Moscow hoorondo her oirhoniig meddeg u hayand ni baidag uls nato-d elseed geriin chini hayand nato tsergiin basement baiguulna gevel zuvshuuruh u Mongol natod elseed dotooddoo angi negtgel baiguulna gevel oros hytad ch mun adil zuvshuuruh u canade-d oros tsergiin hamtarsan beltgel uil ajillagaa yvuulj tsereg bairshuulna gevel america zuvshuurnu gej bodoj bna u dongio ats tarhiniihaa hemjeegeer setgeh yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж