Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт 21 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл, Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 5 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол Хэнтий аймагт 3, нийслэлд 3, Булган аймагт 2, Завхан аймагт 2, Сэлэнгэ аймагт 2, Төв аймагт 2 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.
Харин Архангай болон Дархан-Уул аймагт тус бүр 1 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн 21 дуудлага, мэдээллийн 5 буюу 23.8 хувь нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн нь бусад аймаг, нийслэлтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
3,600.44





















































Зочин 2026-10-16 59.153.114.246
баавгай ах хулгайч нарыг олоод иддэг бол
Цээнээ 2026-10-16 103.229.123.128
Энэ нэг л таагүй зүйл болохын дохио юм шиг санагдаад байгаа юм даа.Ичээндээ орохоосоо өмнө ингээд байсан түүх сонсож байгаагүй .
Нэргүй 2026-10-16 202.126.89.225
саарал ордонд шигдэн суугаа бирд нарыг өгч цатгаад ичээнд нь оруул