“Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна”

“Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна”

“Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна”

Уул уурхайн тээвэр болон бусад туслан гүйцэтгэх үйл ажиллагаанд улстөрчид, тэдгээрийн хамаарал бүхий компаниуд оролцож, ажилчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх болсон талаар өнөөдөр /2026.10.16/ажилчдын ар гэрийн төлөөллүүд мэдээлэл хийлээ.


Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооны төлөөлөл:

-Манай холбоо нүүрс тээврийн салбарт ажиллаж буй иргэдийн эрх ашиг, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон ч тээвэрчдийн ар гэрээс олон санал, хүсэлт ирсэн тул тэдгээрийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амьдрал доройтож байна. Салбар бүрийнхэн тулгамдаж буй асуудлаа ярьж эхэллээ. Бид тээвэрчдийн амьдрал, ажиллах нөхцөл байдлыг сайн мэддэг хүмүүсийн хувьд дуугарахаас өөр аргагүйд хүрч байна.

Covid-19-ын үед бид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тодорхой гарц гаргалгааг эрэлхийлж байсан. Тухайн үед тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг жигдрүүлсэн байсан ч энэ зохицуулалт одоо байхгүй болсон. Үүнээс гадна олон асуудал тулгарч байна.

Сүүлийн үед хамгийн их тулгамдаж буй асуудал бол тээвэрчид ажлаа хийж, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ч олсон орлого нь ар гэрийнх нь амьдралд хүрэлцэхгүй байгаа явдал. Тээврийн хөлс дундын зуучлагчид болон тээврийн компаниудын эздийн халаасанд үлдэж буй нөхцөл байдал үүсээд байна.

“НҮҮРС ТЭЭВРИЙН САЛБАРТ ‘ЦҮНХНИЙ КОМПАНИУД’ ОЛШИРСОН”

Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооны төлөөлөгч н.Жавзансүрэн:

-Уул уурхайн борлуулалтын дараа ордог томоохон бизнес бол тээврийн салбар. Энэ салбарт 110 мянга гаруй иргэн хүнд даацын автомашин, механизм ашиглан амьжиргаагаа залгуулж байна. Гэвч эдгээр иргэний хувийн өмч, хөрөнгийг золиос болгон ашиглаж, татаас нэрээр шимэгчилдэг хэсэг бүлэг компани бий.

Энэ 100 гаруй мянган хүний цаана 400-500 мянган хүний амьжиргаа, хоол хүнсний асуудал яригдаж байна.

Тавантолгой, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги зэрэг боомтын чиглэлд нүүрс тээврийн 500 орчим компани бий гэсэн тооцоо байдаг. Эдгээр компанид 25 мянга орчим шланз маркийн ачааны машин бүртгэлтэй. Үүний 10 мянга орчим буюу 40 гаруй хувийг ах дүү, хамаатан саднаараа нийлсэн жирийн иргэд эзэмшиж, энэ салбарт ажиллаж байна. Гэвч иргэдийн автомашиныг нэгтгэн, тээвэрт явуулах нэрийдлээр татаас авдаг компаниуд олноор бий болжээ.

Тэдгээрээс тээвэрлэлт эрхлэх шаардлага хангасан компани цөөн бол бусад нь “цүнхний компани” гэх тодотголтой.

Эдгээр компани нь улс хоорондын тээвэрт оролцох С зөвшөөрөл авах эрхтэй байхаас гадна тээвэр эрхлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, БНХАУ-ын талаас гэрээ авах боломжтой танил тал, нөлөөлөлтэй хүмүүсийн хамааралд байдаг. Тухайлбал, улс төрчдийн нөлөө, хамаарал бүхий хүмүүс тээвэр хийх эрх олж авсан тохиолдол бий.

Танил талтай нь тээвэрчдээс татаас авч тээвэрт явуулдаг бол танил талгүй нь тээвэрчдийн тээвэрлэсэн тонн-км тутмаас мөнгө авдаг явдал газар авсан.

Энэ тогтолцоо улам өргөжиж, ужгирсаар байна. Үүний үр дүнд танил тал, арга зальтай хүмүүсийг хөрөнгөжүүлдэг, нүүрс тээвэр нэрийн дор сүүдрийн бизнесийн бүхэл бүтэн салбар бий болжээ. Харин тээвэрчид автомашины зээлээ төлөх, ар гэрээ тэжээх, амьдрал ахуйгаа авч явахад ч хүндрэлтэй нөхцөлд хүрээд байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алт 2026-10-16 64.119.24.118

хоёр яаашкаа юу үнэрлээ юум бол мөнгө үнэрлэж дээ өөрт ашиггүй бол ингэх 2 н**ш биш дээ ккк

Avatar

Зочин 2026-10-16 59.153.114.185

Нүүрсний хамгийн том хулгайч бодьийн нүүрсний хулгайг сонсголоос дарагдуулсан 100 сая долларын авилгач энхбаяр берия шорондоо очих ёстой….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж