Буркина Фасо гоо сайхны тэмцээнийг зогсоож, мэдлэгээр өрсөлдүүлэв

Буркина Фасо гоо сайхны тэмцээнийг зогсоож, мэдлэгээр өрсөлдүүлэв

Буркина Фасо гоо сайхны тэмцээнийг зогсоож, мэдлэгээр өрсөлдүүлэв
Буркина Фасогийн ерөнхийлөгч Ибрахим Траоре

Баруун Африкийн Буркина Фасо улс гоо сайхны тэмцээнүүдээ түр зогсоосноос хоёр сарын дараа залуу эмэгтэйчүүдийн дунд шинжлэх ухааны уралдаан зохион байгуулж, математик, физик, химийн мэдлэгээрээ өрсөлдөх боломж олгожээ.

Тус улсын Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард гоо сайхны бүх тэмцээнийг шинэ журам батлах хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Дараа нь наймдугаар сард “HAKILI Mousso” нэртэй үндэсний шинжлэх ухааны уралдааныг анх удаа зохион байгуулсан байна. Уралдаанд нийт 84 залуу эмэгтэй оролцож, математикийн бодлого бодохоос эхлээд физик, химийн мэдлэгээ сорьжээ. Шилдэг оролцогчдод амжилтыг нь үнэлэн шагнал, тэтгэлэг гардуулсан байна.

Уралдааны дараа тус улсын ерөнхийлөгч Ибрахим Траоре ялагчидтай уулзаж, өөрсдийн чадварт итгэж, шинжлэх ухааны салбарт ажиллах зорилго тавин, ирээдүйгээ зоригтой төлөвлөхийг уриалжээ.

Цэргийн удирдлагатай тус улсын засгийн газар үндэсний “соёлын өвөрмөц байдал, нийгмийн үнэт зүйлс, хүний нэр төр”-ийг хамгаалах шаардлагатайг онцолж байгаа аж. Мөн гоо сайхны тэмцээнийг зохицуулах шинэ журам боловсруулж байгаа бөгөөд эдгээр тэмцээн улс орны соёл, уламжлалтай нийцэж байх ёстой гэж үзэж байна.

Гоо сайхны тэмцээнүүдийг түр зогсоосон шийдвэр болон шинжлэх ухааны уралдаан зохион байгуулсан нь олон нийтийн сүлжээнд өрнүүн хэлэлцүүлэг дагуулжээ. Зарим хэрэглэгч энэ санаачилгыг охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжиж, шинжлэх ухааны салбарт ажиллах боломжийг нэмэгдүүлэх алхам гэж сайшаасан байна.

Тухайлбал, нэгэн цахим хэрэглэгч “Энэ бол алсын хараатай санаачилга. Хэчнээн залуу эмэгтэйд урам зориг өгөх бол! Баяр хүргэе” гэж бичжээ.

Өөр нэг хэрэглэгч эмэгтэй хүнийг сурган боловсруулна гэдэг бүхэл бүтэн гэр бүлийг сургаж байгаатай адил гэдгийг онцолж, боловсролд хөрөнгө оруулахын ач холбогдлыг тэмдэглэсэн байна.

Гэвч зарим хүн шинжлэх ухааныг дэмжихийн тулд гоо сайхан, эмэгтэйлэг байдлыг үгүйсгэх шаардлагагүй гэж үзжээ. Эмэгтэйчүүд өөрсдийн сонирхол, хүсэл тэмүүлэлд нийцүүлэн боловсрол эзэмших, мэргэжлээ сонгох, гоо сайхны салбарт өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

“Яагаад хоёуланг нь зэрэг дэмжиж болохгүй гэж? Эмэгтэйлэг байдал, гоо сайхныг ч мөн үнэлж, тэмдэглэх хэрэгтэй” гэж нэгэн хүн "X" сүлжээнд бичжээ.

Буркина Фасогийн шийдвэр гоо сайхны тэмцээн, эмэгтэйчүүдийн боловсрол, сонголт хийх эрх чөлөөний талаар олон нийтийн дунд өөр өөр байр суурь бий болгож байна. Шинжлэх ухааны уралдаан нь залуу эмэгтэйчүүдийн мэдлэг, чадварыг үнэлэх шинэ боломж нээсэн. Гэсэн хэдий ч гоо сайхны тэмцээнийг ямар нөхцөлөөр дахин зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE PRINT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-16 103.168.34.70

mash uhaantai yumaa delhii dayar mongold bas iim boloosoi , heden bie gaihuulsan yahnuud , tolgoi gej uhn unaad uhjihsen doodhoosoo uuruur setgehgui aash gej chutgur tsaashaa femnimsees uur yum yrij chaddaggui hun sugnuud usseed bsan yum naadah chin ulger jishee bolood yavaasaa

Avatar

хүннү 2026-10-16 122.201.31.54

Ухаантай л юм. Манай мөнгөжүү харцуул гоо сайхны тэмцээн дээрээс эхнэрээ сонгодог гэсэн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж