Ирэх сараас тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх сараас тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх сараас тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр /2026.10.16/ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.  Тодруулбал, 2026 оны нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зардлын хэмжээг 33.9  их наяд төгрөг байхаар тооцон баталлаа. Ингэснээр улсын нэгдсэн төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байгаа юм.

Төсвийн алдагдлын 2 их наяд төгрөгийн 1.8 их наядыг нь Засгийн газрын үнэт цаасаар,  779,2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр тооцжээ.

Мөн УИХ-аас төсвийг тодотгосноор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ.  Товчхондоо ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарч энэхүү нэмэгдэл тооцогдох юм.  Жишээ татвал, улсад тасралтгүй 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмадын суурь тэтгэвэр 300 мянгган төгрөгөөр нэмэгдэнэ.

Суурь тэтгэврийг ийнхүү нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрнэ гэж Засгийн газар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 504 мянга орчим ахмад тэтгэвэр авч байна. Тэднээс 435 мянган ахмадын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж төсвөөс 196.2 тэрбумыг татаас хэлбэрээр олгоно.

Халамжийн тэтгэврийг 26 хувиар нэмэгдүүлж 600 мянга, асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болж, өслөө. Нийт 171 мянган иргэн хамрагдах бөгөөд төсөвт 29.7 тэрбум төгрөг суулгажээ.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин болон бусад төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалинг 50 хувиар нэмэгдэж, 170.1 тэрбум төгрөгийг баталлаа. Багш, ажилтнуудын цалинг нэмэгдлээр олгоход шаардагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг суулгаж өглөө.  Ингэснээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин ирэх сараас өсөхөд ийт 844,6 тэрбум төгрөг зарцуулж байна.

Түүнчлэн "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрт зориулж 50 тэрбум төгрөг төсөвт суулгасан бол үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусгажээ. Эрчим хүчний салбарт төсвөөс 186.2 тэрбум төгрөгийн татаас олгосноор цахилгаан, дулааны үнийг өсгөхгүй байх үүрэг хүлээлээ.

Монгол Улсын төсвөөс 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-16 64.119.20.179

SAWN MERGJLN SEXSY MASSAJLI UNEGUI SEKSDEED BOOW DOLOOJ VANAGLMAAR BOOW XXOOD BIEE UNELELN80955877

Avatar

Бгд 2026-10-16 66.181.181.135

100к нэмнэ гэж үнэнээ хэлээчээ…ихэнх нь 100к авбал их юм…300г цөөнл хүн авнашдээ

Avatar

longe 2026-10-16 180.149.98.126

Яамныхаа тоог олшруулаад халамжийн ажилтаны тоог 3 дахин өсгөх хэрэгтэй байна. Төрийн албан хаагчид хаанаа ч хүрэлцэхгүй байна шүү.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2026-10-16 66.181.176.144

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙГ БАТАЛСАН НЬ ИРЭЭДҮЙД ХҮҮХДҮҮДЭД МААНЬ ҮР АШГАА ӨГНӨ ДӨӨ.НОМИНЧИМЭГ ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛЭН, ДАРАМТЛУУЛАН БАЙЖ ЗОРИЛГОДОО ХҮРЛЭЭ. БУСАД НАМЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ. ЯЛАНГУЯА ШИЖИР ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙЛАА. БИ ХҮҮХЭД БАЙХДАА ТАМХИ ТАТСАНЫ ХОРЫГ ТАМХИНААС ГАРСАН Ч ӨТӨЛСӨН ХОЙНОО ОДОО АМСАЖ БАЙГАА ӨВГӨН Л ДӨӨ. ХҮҮХЭД БАЙХДАА ТАМХИ ТАТАХААР УУШИГНЫ ЗАХЫН КАПЛЯР СУДАСНУУД БӨГЛӨРӨӨД ӨТӨЛСӨН ХОЙНОО АМЬСГАЛАХАД ТӨВӨГТЭЙ БОЛДОГ ЮМ БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.181.208

насны ялгавартай олгож байгаа нь үндсэн хууль зөрчиж бна, тэтгэврт гарсан л бол суурь тэтгэврийг жигд олгох ёстой.

Avatar

Нэргүй 2026-10-16 64.119.21.99

ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. АЖИЛ ОЛГОГЧ, УЛС ТӨРЧДӨД ҮЙЛЧИЛСЭН ПЯЛДАГА ГАЗАР. ШУДАРГА БУСЫН ТӨЛӨӨ ГАРАМГАЙ АЖИЛЛАДАГ ГАЗАР БОЛСОН. ХҮНИЙ ЭРХ МОНГОЛД АӨСӨРДӨЖ БГАА.

Avatar

Нэргүй 2026-10-16 202.126.90.192

овойжоцойтол баяжих нь дээ.

Avatar

золбин ардчиллыг устга. 2026-10-16 202.21.107.23

Ардчилсан намын үхэж далд орсон хүүрнүүд ард түмэнд тэтгэвэр нэмэхгүй гэж их эсэргүүцлээ дээ. Муу хүүрнүүдийг автомат барьж ороод шүршчих юм сан. Олон жил ажилласанд нь ихийг нэмэх нь зөв өө. Үхэж далд орсон ардчиллын гайгаар ажил хийхгүй архидаж явсан хулгайчууд яахаараа насаараа улс орондоо ажиллаж 40,50 жил шимтгэл төлсөн хүмүүстэй адил тэтгэвэр авах гэж жагсаад байдгийг ойлгодоггүй цаана нь үхэж далд орсон ардчилсан намынхан байдаг байх.

Avatar

Нэргүй 2026-10-16 59.153.115.48

юу ч мэдэхгүй мэдрэл байж юу хуцаад бнаа.

Avatar

Сод 2026-10-16 122.201.31.90

чи өөрөө мэдрэл

Avatar

Сэхээтэн 2026-10-16 122.201.31.90

үнээн АН дахин сонгогдохгүй

Avatar

Нэргүй 2026-10-16 103.140.11.131

чи зүгээр юм уншиж чаддаггүй мал уу. Аливааг заавал нэг хэрүүл рүү түлхэдэг арчаагүй хар дотортой мал орк вэ

Avatar

Нэргүй 2026-10-16 59.153.115.48

цахилгаан, дулаан, өргөн хэрэглээний үнэ тогтвортой байж л ард түмний нуруу тэнийнэ шүү!!!

Avatar

Зочин 2026-10-16 103.57.93.208

40 жил ажиллаж НД төлсөн тэтгэвэрээ тогтоолгоод, үргэлжлүүлэн 10 жил ажилласан нийт 50 жил НД аа төлж байсан бол яаж нэмэгдэх вэ?

Avatar

Нэргүй 2026-10-16 202.133.76.101

435 дээр нь нэмэгдээд үлдсэн тэтгэвэр авагч дээр нь нэмэгдэхгүй гэсэн үг үү бас л ялгадаг хэвээр юм байх даа

Avatar

Нэргүй 2026-10-16 64.119.20.108

Хувийн сургуулийг яагаад дэмжиж болохгүй гэж. Бүх хувийн сургуулийг дэмжмж байгаа гэж ойлгож байна

Avatar

Иргэн 2026-10-16 202.133.76.26

Гэрт ойрхон сургууль хөтөлбөрт нөгөө Учралын ээжийн сургуульд өгөх мөнгө нь орчихсон уу???

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.191.104

Орж л таарга ш дээ ! Гэрт ойрхон сургууль гдг нь Учралын ээжид мөнгө өгөх л шалтаг шүү дээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж