Пакистанд сургуулийн дээвэр нурж, 32 хүүхэд амиа алдав

Пакистанд сургуулийн дээвэр нурж, 32 хүүхэд амиа алдав

Пакистанд сургуулийн дээвэр нурж, 32 хүүхэд амиа алдав

Пакистаны хойд хэсгийн Пешавар хотод орших Аль Хайр сургуулийн барилгын дээвэр аравдугаар сарын 15-нд аадар борооны улмаас нурж, 33 хүний амь эрсдэв. Тодруулбал, 32 хүүхэд, нэг багш амиа алдаж, 50 орчим хүн бэртэж гэмтээд байна. Хохирогчдыг хүргэсэн Пешавар хот дахь "Lady Reading" эмнэлгийн мэдээлснээр, амиа алдсан хүүхдүүд нь 6-14 настай байжээ.

Дээвэр нурах үед орон нутгийн оршин суугчид хамгийн түрүүнд хүрч очоод, тусламж дуудсан бөгөөд аврагчид хэдхэн минутад амжиж ирсэн байна. Аврах ажиллагаа тухайн өдрийн орой хүртэл үргэлжлээд, эцэст нь нурангид дарагдсан бүх хүнийг гаргаж дууссанаар ажиллагаа дуусчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд сургуулийн захирлыг баривчилжээ.

Тус улсын ерөнхийлөгч Асиф Али Зардари уг ослыг зүрх шимшрэм эмгэнэлт явдал гэж нэрлээд, нуралтын шалтгааныг иж бүрэн шалгахыг үүрэгдээд байна. Тэрбээр "Пакистанчууд үндэстэн даяараа хохирогчдын ар гэрийн уй гашууг хуваалцаж байна" гэж жиргэжээ.

Пакистанд барилгын дээвэр нурах нь шинэ сонин үзэгдэл биш. Тус улсад барилгын стандарт тун тааруу мөрдөгддөг бөгөөд ихэнх барилгыг шаардлага хангаагүй материалаар барьсан байдаг. Нийслэл Исламабадын эмнэлэгт хэдхэн хоногийн өмнө гал гарч, дөнгөж төрсөн 14 нярай амь эрсэдсэн нь орон даяар эмх замбараагүй байдал үүсгээд байгаа билээ. Гал асар хурдан тархсан учир 15 нярай байснаас нэгийг нь л аварч амжсан аж. Энэ хэрэг мөн л барилгын стандарттай холбоотой. Тодруулбал, тус эмнэлгийн нярайн тасагт галын дохиолол, шүршигч систем байгаагүйгээс гадна гал түймэр болон бусад онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар нарийвчилсан журам, сургалт дутагдалтай байсныг шалгалтын явцад тогтоожээ. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард зүүн хэсгийн Лахор хотод баригдаж байсан сургалтын төвийн дээвэр нурж, 14 сурагч амиа алдсан хэрэг ч бий.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж