Гүйлтийн инфлюенсер хагас марафонд гүйж байгаад амиа алдав

Гүйлтийн инфлюенсер хагас марафонд гүйж байгаад амиа алдав

Гүйлтийн инфлюенсер хагас марафонд гүйж байгаад амиа алдав

Өмнөд Солонгосын гүйлтийн инфлюенсер Ёо Жи Вон аравдугаар сарын 11-ний Ням гаригт хагас марафонд гүйж байгаад барианд орохынхоо өмнөхөн ухаан алдан унаж, улмаар нас баржээ. Ёо Жи Вон дөнгөж 25 настай байв.

"Seoul Race" хагас марафоны зохион байгуулагчид Даваа гаригт инстаграм хуудсаараа дамжуулан нэг оролцогч нас барсныг мэдэгдсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар оролцогч Ёо Жи Вон барианд орохоос нэг километр хүрэхгүй зайд гэнэт ухаан алдан унасан аж. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ.

Тус марафонд гүйж байсан Бумми гэх контент бүтээгч залуу Жи Воны сүүлийн мөчийн талаар инстаграмдаа дурсан бичжээ. Тэрбээр "Бариа нэлээн ойртсон байхад хүмүүс бөөгнөрөөд явчихыг харсан юм. Хэн нэгнийх нь бие муудаж дээ гэж бодсон. Би барианы шугамыг давмагцаа шагнал гардуулах тавцангаас чамайг хайсан. Гэвч удалгүй сэтгэл түгшээсэн мэдээ сонсогдож, итгэхийг ч хүсмээргүй үнэнтэй нүүр тулах болсноо би мэдэрсэн. Бүх зүйлээ хаяад, эмнэлэг рүү гүйсэн. Чамайг сүүлчийн удаа ч болов харахыг хүссэн боловч эцсийн мөчид чинь хамт байж чадсангүй. Уучлаарай" гэжээ.

Зүүн болон Зүүн өмнөд Азийн үйл явдлыг мэдээлдэг "Resonate Voices" хэвлэлд мэдээлснээр, Жи Воны үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Марафоны зохион байгуулах хороо "Бид хагас марафоны оролцогчдод гүн эмгэнэл илэрхийлье. Энэ эмгэнэлтэй мэдээг сонссон хэн бүхний зүрх сэтгэл хүндхэн байгаа гэж бодож байна. Зохион байгуулах хороо уг хэрэгтэй холбоотой бүх асуудлыг нягтлан шалгаж, шаардлагатай дараагийн арга хэмжээг авах болно" гэж мэдэгджээ.

Жи Вон инстаграм хуудсандаа 8000 гаруй дагагчтай бөгөөд гүйлтийн бэлтгэл, тэмцээний амжилтаа тогтмол хуваалцдаг байв. Мөн тэрээр Солонгосын Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэнд хиймэл оюуны хагас дамжуулагчийн судлаачаар ажиллаж байжээ. Жи Вон хамгийн сүүлд аравдугаар сарын 4-нд инстаграмдаа нийтлэл оруулахдаа 10 км гүйсэн тухайгаа хуваалцсан байжээ.

Тус нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт түүний найз нөхөд, дэмжигчид нь өдгөө эмгэнэлийн үгсээ хуваалцсан байх аж. "Түүний гүйлтийн бичлэгийг харах бүртээ л гайхалтай гэж боддог байлаа. Түүнийг санан дурссаар байх болно", "Түүнийг үргэлж л дэмждэг байв. Гэтэл өнөөдөр түүнийг амар тайван нойрс доо гээд бичиж байх гэж" гэх мэтээр дэмжигчид нь гашуудлаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-16 202.133.76.56

сайхан хүүхэн хэт турждээ

Avatar

Нэргүй 2026-10-16 103.168.34.70

argagui shdee heterhii ner tur huuj olni tanil bolj bn geed gatsuurhaar iim yum boldog yumooo

Avatar

Нэргүй 2026-10-16 202.179.27.131

mrna вакцины гай. коронагийн. бие нь дийлээд байдаг, хатуужил нь дийлээд байдаг ганцхан зүрх ажил хаяалт зарлаад байна гэхээр

Avatar

Зочин 2026-10-16 49.0.139.72

хэт ачаалал сайн юм биш, эрхтэн систем маань тэр эрчээрээ хурдан элэгдэж мууддаг юм. Тиймээс тамирчин байлаа гээд урт эрүүл наслана гэсэн үг ерөөсөө биш. Зүрх нь дийлсэнгүй ээ энэ хүүхэн.

Avatar

элбэгдорж хүүр байна. 2026-10-16 202.21.107.23

25ны жил нь орж байжээ. Харамсалтай л юм. Сайхан оронд амьдарч байгаад амиа алдана гэдэг. Бузрын монголд амьдарч байсан бол яах вэ бузар орноос салж санаа амарлаа л гэхгүй юу?

Avatar

Иргэн 2026-10-16 66.181.180.11

зайлаач тэгвэл чамайг энэ оронд амьдраач гэж гуйсан хүн бгаа юм уу харь улсад хаана ч хэрэггүй гөлөг бж том том бааж гэнэ

Avatar

Өвгөн 2026-10-16 64.119.21.82

ямар ч Монгол хүн ээж аав төрсөн их орноо муулдаггүй л юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж