Бухарестын PGL Masters-д хэн түрүүлэх вэ?

Бухарестын PGL Masters-д хэн түрүүлэх вэ?

Бухарестын PGL Masters-д хэн түрүүлэх вэ?

Цахим спортын "CS2" төрлийн дэлхийн шилдэг 16 баг аравдугаар сарын 24-31-ний хооронд Румын улсын нийслэл Бухарест хотод чуулна. Тэд 1.25 сая ам.долларын шагналын сан болон клубүүдэд олгох урамшууллын төлөө өрсөлдөх учиртай. Тэмцээний бүх тоглолт PGL Studio-д болох бөгөөд 1xBet-ийн цахим спортын аналистууд түрүүлэх магадлалтай таван багийг онцолж байна.

Team Vitality

Энэ зуны хоёр том тэмцээн болох Кёльн Мэйжор болон цахим спортын дэлхийн аваргын хагас шигшээд шалгарч чадаагүй Team Vitality-г энэ жил бүтэлгүйтнэ гэж олон хүн бодсон. Гэвч багийн ахлагч apEX болон дэлхийн шилдэг мэргэн бууч ZywOo тэргүүтэй бүрэлдэхүүн StarLadder StarSeries Fall 2026, ESL Pro League Season 24 тэмцээнүүдэд дараалан түрүүлж, өөрсдийгөө харуулав.

Харин ирэх тэмцээнд apEX-ийг түр орлон jL тоглох хэдий ч Team Vitality түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг хэвээр байна. Тэд өвлийн Мэйжор тэмцээний өмнө оргил формдоо хүрч буйгаа харуулж байгаа. Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй ахлагчдаа зориулан аваргын цом өргөхийг зорих нь дамжиггүй.

Team Spirit

Зуны сүүл, намрын эхээр Team Vitality-ийн форм буурсныг ашиглан Team Spirit цахим спортын дэлхийн аварга болон BLAST Open Porto 2026 тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн. Гэвч үүний дараа тус баг тогтвортой байж чадсангүй. Туршлага багатай багийн ахлагч magixx, жигд бус тоглолт үзүүлж буй мэргэн бууч sh1ro, мөн өөртөө итгэлгүй байгаа zont1x, tN1R нар шүүмжлэлд өртөх болсон.

Гэсэн ч Spirit-д багийнхаа хувь заяаг ганцаараа шийдэх чадвартай залуу од donk бий. Тэр нэг раунд, нэг мап, цаашлаад бүхэл бүтэн тоглолтын үр дүнг ганцаараа өөрчлөх хэмжээний ур чадвартай. Бусад тоглогчид нь хангалттай дэмжлэг үзүүлж чадвал Spirit ямар ч өрсөлдөгчийн эсрэг, ямар ч тэмцээнд түрүүлэх боломжтой.

Бухарестэд түрүүлэх эсэх нь багийн бусад тоглогчдын тоглолтоос ихээхэн шалтгаална. Учир нь donk бол donk шүү дээ.

The MongolZ

Жилийн өмнө дэлхийн чансааг тэргүүлж байсан The MongolZ баг бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Шилжилтийн үеэ туулж байгаа ч Азийн бүсийн "Valve Regional Standings "(VRS) чансааг тэргүүлэх багуудын нэг хэвээр байгаа.

Ирэх тэмцээний гол зорилго нь шинээр ирсэн “nin9”-г багийн тоглолтод уусгах явдал. Тэрбээр 2018 онд The MongolZ багт тоглож байсан ч одоогийн бүрэлдэхүүнтэйгээ дахин ойлголцож, тоглолтын уялдаа, холбоогоо олох шаардлага бий.

Бухарестыг зорихоосоо өмнө Монголын баг "1win Private Club Season 2" хэмээх харьцангуй жижиг тэмцээнд оролцоно. Энэ бол шинэ бүрэлдэхүүнд харилцан ойлголцлоо сайжруулах боломж.

Мөн өрсөлдөгчид нь The MongolZ-ийн тоглолтыг таамаглахад бэрх байгаа нь давуу тал болно. Одоогийн бүрэлдэхүүн, тоглолтын хэв маягийг нь судалж, бэлтгэл хийхэд өрсөлдөгчдөд нь амаргүй тул тэд ямар ч багийг буулган авах, тохироо нь бүрдвэл бүр түрүүлэх боломжтой.

NaVi

Нэгэн цагт дэлхийн Counter-Strike-ын ноён оргилд байсан NaVi сүүлийн саруудад уналтад ороод байна. Тэд Кёльн Мэйжорын плей-оффт шалгарч чадаагүй бөгөөд хамгийн сүүлд хавар IEM Atlanta 2026-д түрүүлснээс хойш аваргын цом хүртсэнгүй. Ийнхүү “Born to Win” буюу “Ялахын төлөө төрсөн” багийн нэр хүндэд сэв сууж, ялагдал хүлээх нь хэвийн үзэгдэл мэт болжээ.

Нөхцөл байдал бүр дордож, VRS чансаа нь буурснаар NaVi түүхэндээ анх удаа Мэйжор тэмцээнийг өнжих эрсдэлтэй тулгараад байна. Багийн рифлер b1t-ийг Falcons руу шилжиж магадгүй гэх яриа гарч, дараалсан ялагдлуудаас үүдсэн түүний бухимдал болон одоогийн бүрэлдэхүүн задрах боломжийн талаар ч таамаглах болов.

Тэгвэл NaVi яагаад энэ тэмцээний түрүүлэх магадлалтай багуудын тоонд багтаж байна вэ? Тэдний хувьд алдах зүйл бараг үлдээгүй тул тоглогчдын мотивац өндөр байх боломжтой. Сэтгэл зүйн тэсвэр, тууштай байдлаа харуулж чадвал илүү хүчтэй өрсөлдөгчдөө ч буулган авах нөөц тэдэнд бий.

Aurora Gaming

Жагсаалтын сүүлийн байрт ESL Pro League Season 24 тэмцээний гранд финалд шалгарсан MOUZ эсвэл Кёльн Мэйжорын дэд аварга FURIA багийг нэрлэж болох байв. Гэвч сүүлийн тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт, тоглолтын чанараараа Aurora Gaming онцгойрч байна. Jimpphat болон kyxsan багт нэгдсэнээс хойш турк тоглогчдоос бүрдсэн баг формондоо оржээ.

ESL Pro League Season 24 тэмцээний хэсгийн шатанд Aurora FURIA-г буулган авч, улмаар гуравдугаар байрын төлөөх тоглолтод Team Spirit-ийг ялсан юм. Хэрэв тэд энэ эрчээ хадгалж чадвал Бухарестэд тэмцээний аваргын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой.

Сингапурын Мэйжор тэмцээнд оролцох багуудад урилга олгохоос өмнөх хамгийн сүүлийн Tier-1 тэмцээний үйл явдлыг бүү алдаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ботохой 2026-10-16 174.234.1.60

Counter-Strike-д ер нь юу тохиолдчихов оо? Faze Clan Мэйжорт ч орж чадахгүй байж магадгүй бас Navi гүн уналтад орчихлоо, үнэндээ тэд бүрэлдэхүүнээ солих цаг хэдийн болсон байсан юм. Ёстой юу болоод байгаа нь мэдэгдэхээ болилоо..

Avatar

Саркаду 2026-10-16 174.234.7.197

Би лав хамгийн эхэнд Vitality болон Spirit хоёрын тоглолтыг онцолж харна. Нэг баг нь одоогоор маш сайн амжилт үзүүлээд байгаа бол, нөгөөдөх нь ерөөсөө л 'donk' шүү дээ.

Avatar

Турджан 2026-10-16 174.198.129.16

Бүх л фенүүд Navi-гаас ямар нэгэн өөрчлөлт хүлээж байгаа байх. Олон удаагийн Мэйжорын аварга баг ингэж тоглож байгааг харах нь үнэхээр харамсалтай байна.

Avatar

Чарахай 2026-10-16 174.234.7.141

Jimphatt одоо ямар сайн онцгойрч байгааг анзаарсан уу? Багаа ганцаараа үүрч явна шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-10-16 202.9.41.64

Монголын багтаа амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж