"Шинэ багш нарын цалин нэмэгдэлгүй учраас тогтохгүй байна"

"Шинэ багш нарын цалин нэмэгдэлгүй учраас тогтохгүй байна"

"Шинэ багш нарын цалин нэмэгдэлгүй учраас тогтохгүй байна"

Боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын нэг нь багшийн дутагдал. Ялангуяа өнгөрсөн жилүүдэд багш нар ачаалал их, цалин бага гэх шалтгаанаар ажлаа орхиж, боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Багш нарын хувьд 2025 оны аравдугаар сард цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарласан. Улмаар багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сард 50 хувь нэмсэн. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувь нэмэгдүүлнэ. Ингэснээр багшийн дутагдал багассан гэж хэлж болно. Гэсэн ч өчигдөр болсон Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг дээр шинэ багшийн цалингийн асуудал хөндөгдсөн. Эндээс харахад, цаашид багш нарын цалинг нэмэгдүүлэхдээ чанар, гүйцэтгэл дээр суурилж нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал болоод байна. Учир нь багш нарын цалинг нийтээр нь нэмэхэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа болон олон жил ажилласан багш нарын цалин илүү их нэмэгдэж шинэ багш нарын цалин бага хэвээр тэтгэврийн зөрүү шиг болоод байгааг зарим багш нар онцолсон юм. Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүрэгт багш нар тогтдоггүй гэдгийг тэд хэлж байв. Тодруулбал, багшийн зар тавиад хүн ирдэггүй. Ирсэн багшийг ажилд авахдаа сонгон шалгаруулалтгүйгээр шууд авдаг байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн сургалтын менежер а.Батцолмон: 

-Алслагдсан дүүргийн сургуульд ажиллах багш ховор байдаг. Тиймээс зар тавиад ирсэн багшийг ур чадвар, сайн муу, туршлагагүй байхаас үл хамаарч сонгон шалгаруулалтгүй шууд авч, ажилд нь оруулдаг. Тэгэхээс өөр арга байхгүй. Ийм байхад боловсролын чанар ярих нь утгагүй. Дээрээс нь байгалийн ухааны багшийн цагийн ачаалал дээд цэгтээ тулчихсан, долоо хоногт 30 цаг давдаг. Багшийн дутагдлаас болоод байгаа багш нараа туйлдтал нь ажиллуулдаг учир сүүлийн цаг дээр багш үнэхээр ядарсан байдаг. Мөн хотын төвөөс алслагдсан учраас шинэ багш нар хотын төврүүгээ байр, орон сууц аваад л гарчихдаг. Тэднийг тогтоох арга нь цалин байдаг. Үндсэн цалинг нь нэмэх нь чухал байна. Шинэ багш нар нэмэгдэлгүй учраас тогтохгүй байна. Үүнийг шийдэж өгөх хэрэгтэй. Бас нэг асуудал байгаа нь нэгдүгээр ангийн сурах бичиг өнөөдрийг болтол ирээгүй байна. дээрээс нь дасгал ажлын номуудын багцыг 50 мянган төгрөгөөр хүүхдүүдэд өгч байна. Алслагдсан дүүрэгт авах боломжгүй олон хүүхэд бий. Гэх мэт асуудлуудыг шийдэж, төсөвт тусгаж өгмөөр байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

багш 2026-10-16 59.153.113.122

албан тушаал, нэр гуншинд дуртай, долоон шидтэй долир Энхамгалан хоосон рекламнаас өөр юу ч хийж чадахгүй. харин ганц гаршсан юм нь төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг 2 жил тутамд халж сольж, авилга авч амташжээ.энэ долир нөхрийг энэ салбараас үтэр түргэн зайлуул. бас ерөнхий сайддаа долигонох нэг шид нь саяхан илэрлээ.саяхан консерциумын ерөнхийлөгч болж бас нэг чимэг нэмээд байгаа.их сургуулиудын дундын удирдах зөвлөл гэж нээх гоё нэг бүтэц бий болгосон. бас л түүний дарга нь мань долир.

Avatar

Нэргүй 2026-10-16 64.119.18.62

Энэ сайдад ийм асуудхл хаиаагүы ээ өөрт нь ашиггүй учраас.

Avatar

Нэргүй 2026-10-16 202.179.15.130

Сургалтын төвүүд их болсон нь багшийн хомсдолд нөлөөлж байгаа байх. Тэнд багш нар очоод, ямарч хариуцлага хүлээхгүй, дуртай үнээ хэлээд хүүхдүүд сургасан нэртэй сууж байх сониохолтой байгаа байх.

Avatar

#; 2026-10-16 202.126.91.231

###

Avatar

- tsebep yc uup yu ch xereggyi. 2026-10-16 202.126.91.231

(- gadni gepe xuixgyi baix t; -)

Avatar

Нэргүй 2026-10-16 59.153.115.48

цалин цалин л гээд байх юм. Төгсөөд шууд л өндөр цалин дээр очно гэж юу байдаг юм бэ? Цалингийн төлөө багш болсон хэрэг үү? Дадлага байхгүй, чадвар байхгүй байж өндөр цалин нэхээд байж болохгүй!!! Тэр үйлдвэрчний эвлэл гээч нь өөгшүүлж болохгүй!!! Эхлээд хүүхдийн төлөө сэтгэлтэй бай!!!

Avatar

Нэргүй 2026-10-16 138.252.29.5

аливаа юманд туушгүй байдал мөхөл рүү чирнэ дээ

Avatar

Зочин 2026-10-16 202.9.46.51

Одоогийн монгол залуучуудын шунал эрхийн тэнэгийг хэн ч бурхан ч дийлэхгүй тул монголын ирээдүй бүрхэг байна.

Avatar

Нэргүй 2026-10-16 64.119.16.9

одооны залуучууд арай дэндүү юм бэлэнчлэх сэтгэлгээтэй.Ер хэн хэзээ аль тэгж анх ажиллаж эхлэхэд л шууд өндөр цалинтай амьдрал нь шууд тэгшрээд явсан хүн бн уу .сурах мэдэх туршлага суух гэдэгт он жил цаг хугацаа зайлшгүй ордог шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж