Ирэх онд нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэнэ

Ирэх онд нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэнэ

Ирэх онд нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэнэ

Монгол Улс 2027 онд нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн бол  зэсийн баяжмалын экспортыг 2.1 сая тоннд хүргэхээр тооцоод байна.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар ирэх онд нүүрсний үнэ тогтвортой хадгалагдах төлөв гарсан. Тэр дундаа гангийн үйлдвэрлэлийн эрэлтээс шалтгаалж, коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 215–222 ам.долларт хадгалагдах сайн мэдээтэй байна.

Иймээс төсөвт нүүрсний үнийг тонн тутамд 68 ам.доллароор, зэсийн үнийг тонн тутмыг нь 12, 700 ам.доллар байхаар төсөөлжээ.

Нэг үе буюу 2025 онд коксжих нүүрсний үнэ 20 гаруй хувиар буурч, түүнийг даган Монголын нүүрсний экспортын орлогыг ч сааруулсан. Харин 2026 оны хоёрдугаар улирлаас үнэ сэргэснээр өмнөх оныхоос 27 орчим хувиар өссөн байна. Австрали улсад их хэмжээний бороо орсноос шалтгаалан уурхай, тээвэр логистикийн үйл ажиллагаа доголдож, мөн уурхайн засвар үйлчилгээний саатлууд давхацсан нь нийлүүлэлтийг сааруулж, үнэ өсөхөд нөлөөлжээ. Мөн БНХАУ-ын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор коксжих нүүрсний импортыг эрчимтэй нэмэгдүүлсэн байна.

Засгийн газар нүүрс, зэсийн баяжмалын экспорт болон холбогдох татварын орлогын нөлөөгөөр 2027 онд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх татварын орлого 10,908.3 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 9.5 орчим хувийг бүрдүүлнэ гэж тооцоод буй.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар 86.1 сая тонн нүүрс экспортолжээ.  Энэ онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан нь ийнхүү бараг биелж байна гэж хэлж болно.

Ингэхдээ 86.1 сая тонн нүүрсийг 6.1 тэрбум ам.доллароор экспортолсон. Нүүрсний экспортын тонн тутмын дундаж үнэ 70.8 ам.долларт хүрчээ.

Тухайлбал, төрөийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний есөн сарын байдлаар 26.9 сая тонн нүүрс экспортлоод байна.  Нүүрсний экспортыг сар тутмаар авч үзвэл:

  • Нэгдүгээр сард 3,725,749.50 тонн
  • Хоёрдугаар сард 2,217,445.48 тонн
  • Гуравдугаар сард 3,587,016.58 тонн
  • Дөрөвдүгээр сард 3,718,471.39 тонн
  • Тавдугаар сард 3,267,381.81 тонн
  • Зургадугаар сард 3,023,058.94 тонн
  • Долдугаар сард 2,880,222.51 тонн
  • Наймдугаар сард 2,553,550.72 тонн
  • Есдүгээр сард 1,901,312.73 тонн нүүрс тус, тус экспортолжээ.

Нүүрсний экспортыг Гашуунсухайт, Замын-Үүд, Сайншанд, Ханги зэрэг хилийн боомтуудаар дамжуулан гүйцэтгэсэн.

Экспортод гаргаж байгаа нүүрсний тодорхой хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг.

Энэ оны хувьд нийт 246 удаагийн арилжаагаар 1.5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 15.9 сая тонн нүүрс арилжаалжээ.

Тодруулж хэлбэл, 26.9 сая тонн нүүрс экспортолсны 15.9 сая тонн нь биржээр дамжуулан борлуулсан нүүрс эзэлж байна.

Харин хувийн хэвшлүүдийн хувьд  58 сая гаруй тонн нүүрсийг өмнөд хөрш рүү экспортолжээ. Ингэснээр энэ онд нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэх төлөвлөгөөнийхөө 96 хувьд хүргээд байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэх амбиц том даваа биш болох нь. Гол нь шинжээчдийн таамагласанчлан үнэ тогтвортой хадгалагдах нь экспортын орлогод эерэг нөлөөтэй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-16 64.119.26.140

Маш хямд зарж байгаа

Avatar

И 2026-10-16 59.153.112.160

лалрууд

Avatar

И 2026-10-16 59.153.112.160

Нүүрс гаргах гь ихсэхээр үнэ нь навсайтал унах юм бна, их гаргах хэрэг бна уу ? Тооноос чанар нь дээр баймаар юм !

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.191.104

110 сая тонныг гаргахаасаа өмнө !!!
44 их наядын төлбөрийг барагдуулаач !!!
Мөнгийг нь хэдхэн гэр бүл идчихээд байх ым бол хэдэн зуун саяыг ч гаргаад нэмэр гүй шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2026-10-16 180.188.170.141

Одоо яагаад экспортын тээвэр бараг зогсоод байгаа цаад шалтгаан юу вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж