“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

“CОP 17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд нийслэлд гурван төрлийн технологийг нэвтрүүлэх юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/-ийг оруулж ирэх, батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Тиймээс хотын дарга Б.Пүрэвдагва төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр “BYD” группийн удирдлагуудтай гурав дахь удаагийн уулзалтаа хийсэн байна. Тус уулзалтаар “Sky Shuttle” нийтийн тээвэр төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар багтаан сард боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2026-10-15 193.222.98.244

Ард иргэд нь ядуу дарга нөхдүүд баян. Хотын төвөөр яваа ачаа тээврийн вагоноо шинэ төмөр замаар явуулж оронд нь хотын баруун захаас зүүн зах хүртэл хөнгөн галт тэргээ явуулаач. Ямар ч зардал гарахгүй хамгийн ашигтай шийдэл юм шүү дээ. Даанч дарга нар мөнгө идэж болохгүй болохоор ингэж зөвшөөрөхгүй бх л дөө

Avatar

Нэргүй 2026-10-15 66.181.171.252

5. Мөхөс миний бодлоор, уг төслийг Шинэ нисэх буудлаас Мишээл экспо хүртэлх чиглэлд хэрэгжүүлэх нь хотын төвлөрлийг сааруулах, нийслэлийн шинэ хөгжлийн бүсүүдийг холбох, зорчигчдын урсгалыг зохистой хуваарилахад илүү ач холбогдолтой байж болох юм. Мэдээж үүнийг зорчигчдын эрэлт, эдийн засгийн үр ашиг, бусад нийтийн тээврийн сүлжээтэй уялдах байдлаар нь нарийвчлан судлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-10-15 66.181.171.252

4. Иймээс төслийн трасс, маршрут, нийт өртөг, санхүүжилтийн хэлбэр, өр төлбөр болон төсвийн эрсдэлийг хэн хариуцах зэрэг асуудлыг эртнээс ил тод мэдээлж, нийслэлчүүдтэйгээ нээлттэй хэлэлцэн, зөвшилцөх шаардлагатай шүү.

Avatar

Нэргүй 2026-10-15 66.181.171.252

3. Зарчмын хувьд, ууган нийслэлийн оршин суугчийн хувьд хотын төвөөр баганан тулгуурт тээврийн байгууламж барих нь хотын архитектур, өнгө үзэмж, тав тух, хот төлөвлөлтийн зохистой шийдэлтэй нийцэхгүй концепц гэж үзэж байна. Энэ асуудлыг зөвхөн тээврийн техникийн талаас нь бус, хотын архитектур, орчны чанар, нийтийн эзэмшлийн талбайд үзүүлэх нөлөөллийн талаас нь ч авч үзэх ёстой. Шаардлагатай бол мэргэжлийн архитекторуудаасаа санал аваарай.

Avatar

Нэргүй 2026-10-15 66.181.171.252

ПҮРЭВДАГВА ДАРГАА!

1. Төслөө төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, өөрөөр хэлбэл Build–Operate–Transfer (BOT) загвараар хэрэгжүүлээрэй. Дахиад л бөөн өр үүсгэж, тэр өрийн ачааг нийслэлчүүд бидний нуруун дээр үүрүүлчихээд яваад өгдөг байж болохгүй шүү.

2. Сумъяабазар даргын үед яригдаж байсан олон тэрбум ам.долларын өртөгтэй хөнгөн галт тэрэгний буюу LRT төслөөс энэ төсөл юугаараа ялгаатай юм бэ? Техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн нөхцөл, эдийн засгийн

Avatar

И 2026-10-15 59.153.112.160

Оюун Эрдэнээсээ ТЭЗҮ гэж цаас хийж мөнгө угаахыг сайн сурчээ.

Avatar

Зочин 2026-10-15 202.21.116.142

Яг Нямбаатарын араас орж байна даа. Юмаа эхлүүлээгүй мөртлөө эхлүүлнэ, хийнэ гэсэн хоосон амлалтууд, цаг хугацаагаа ч тооцож мэдэхгүй. ТЭЗҮ хийхэд дор хаяж 6-н сар болно. ТЭЗҮ дээр нь үндэслээд зураг, төсөв гаргахад 1 жил, тендер зарлаад шалгаруулахад 6-н сар, хэрвээ хоорондоо шүүхдээд унахгүй бол 2 жил гэхээр 2028 онд барилгын ажил эхлэх магадлалтай. Ингэж худлаа ярихаа болимоор байна.

Avatar

Өвгөн 2026-10-15 64.119.18.127

Тэгээд дуугүй байхаар хулгай хийх гэж байна гэх, Дуугараад хийхээр хэлж байгаад хулгайлах нь гэх.Монголчууд бид хартай авгай харцан доор яахаа мэдэхгүй амьдрах юм даа

Avatar

зочин 2026-10-15 202.126.90.154

Бид хийж.бүтээхдээ.тааруухан улс юмаа.
Үхэр гэдэг цол.авчихсан.хүмүүс.шүү.

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.25.46

хотын төвийн төмөр замаараа хурдны галт тэрэг л явуулаач дээ.

Avatar

Нэргүй 2026-10-15 59.153.114.237

Байдигийн хятадуудад хэлэхэд Наадуул чинь худлаа шүү , хулгай хийх гэж байгаа шүү. Та нар дараа нь юу ч үгүй хоосон хоцроно шүү, хотын дарга ажлаасаа халагдвал уучлаарай байди гээд мурина шүү манай энд байгаа нам

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.19.229

гэж ш****г юм.

Avatar

Бат 2026-10-15 202.9.46.180

Sky shuttle гэдэг бол үлгэр шүү. Дэлхий дээр ийм тээвэр явдаг маш цөөхөн 2-3 хан хотод байдаг хотын үзэмжийг маш муухай болгодог замын голд олон мянган тулгуур баганууд босгож үндсэн замд хүндрэл учруулж түгжрэлийг нэмэгдүүлдэг өргөн замтай хятад мэтийн газарт хэрэгжүүлдэг юм

Avatar

Нэргүй 2026-10-15 202.126.88.215

одоо тэгээд манайд тохирох юм бна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж