Ирэх 2027 оны төсвийн төсөл дээр Оюутолгой төслөөс анх удаа авах гэж байгаа ногдол ашгийг тусгасан. Засгийн газраас урьдчилсан байдлаар нийт гурван их наядын ногдол ашгаас хоёр их наядыг нь эрчим хүчний төслүүдэд зарцуулж, нэг их наядыг нь Хуримтлалын санд төвлөрүүлэх тооцооллыг хийгээд байна. Гэтэл ард түмэн ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүлээлттэй байна. Энэ асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.
"ТӨСВИЙН ХЭРЭГЦЭЭНД ТААРУУЛЖ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛДӨГ ЖИШИГ ТОГТООХ ВИЙ"

Эдийн засагч Р.Даваадорж:
-Оюутолгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг 3.5 сая иргэнд тараавал нэг хүнд ойролцоогоор 857 мянган төгрөг ногдоно. Энэ нь иргэдийн хэрэглээг богино хугацаанд дэмжих ч урт хугацааны эдийн засгийн үр өгөөж хязгаарлагдмал. Байгалийн баялгийн орлого бол байнга давтагдах баталгаатай орлого биш. Тиймээс нэг удаагийн орлогоор цалин, тэтгэвэр зэрэг байнгын урсгал зардлыг санхүүжүүлэх нь төсвийн тогтвортой байдалд эрсдэлтэй. Норвеги газрын тосны орлогоо баялгийн санд хуримтлуулж, урт хугацааны өгөөжид тулгуурлан зарцуулдаг. Аляска баялгийн сангийнхаа орлогоос иргэдэд ногдол ашиг олгодог. Чили зэсийн үнийн түр зуурын өсөлтөөр төсвийн байнгын зардлаа нэмэгдүүлэхээс сэргийлэх бодлого баримталдаг. Монголын хувьд хоёр их наядыг эрчим хүчний төслүүдэд зарцуулах нь эдийн засгийн үндэслэлтэй байж болно. Гэхдээ хөрөнгө оруулалт бүрийн үр ашиг, өгөөж, хэрэгжилт ил тод байх ёстой. Үр ашиггүй төсөлд зарцуулбал бэлэн мөнгө тарааснаас ялгаагүй үрэгдэнэ. Харин 1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхдээ иргэдийн бодит өмчлөл, хөрөнгийн өгөөж, зарцуулалтын хяналтыг баталгаажуулах шаардлагатай.
Миний хувьд баримтлах гол зарчим бол байгалийн баялгийн нэг удаагийн орлогыг өнөөдрийн хэрэглээнд бүрэн зарцуулах бус, ирээдүйд тогтвортой өгөөж өгөх хөрөнгө болгон хувиргах явдал юм. Эцсийн дүндээ гурван их наяд төгрөгийг хэрхэн хуваарилах нь бус, хэдэн жилийн дараа Монголын иргэдэд ямар бодит баялаг үлдэх нь хамгийн чухал.
Оюутолгойн ногдол ашгийг улсын төсөвт тусгах нь өөрөө буруу биш. Харин төсвийн зарлагаа санхүүжүүлэхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэг удаагийн өөрчлөлт оруулж байгаа нь анхаарах асуудал. Өнгөрсөн 2024 онд баталсан хуулиа хоёрхон жилийн дараа төсвийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж байгаа нь хууль, төсвийн сахилга батын тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байна. Норвеги газрын тосны орлогоо баялгийн санд хуримтлуулж, урт хугацааны өгөөжид тулгуурлан төсөвт шилжүүлдэг. Чили зэсийн орлогоо эдийн засгийн мөчлөгөөс хамгаалсан төсвийн дүрмээр удирдаж байна.
Монголын хувьд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг нь 2027 оны төлөвлөсөн төсвийн орлогын долоо орчим хувьтай тэнцэж байна. Ийм хэмжээний орлогыг бүрэн баталгаажаагүй байхад зарлага төлөвлөх нь өөрөө эрсдэлтэй. Гол асуудал нь ногдол ашгийг төсөвт тусгасандаа биш, төсвийн хэрэгцээнд тааруулж баялгийн сангийн хуулийг өөрчилдөг жишиг тогтоох вий гэдэгт оршиж байгаа юм. Баялгийн сан төсвийн цоорхой нөхдөг хэрэгсэл биш шүү дээ. Олон улсын туршлагаас харахад баялгийн сангийн мөнгийг шууд зарцуулж дуусгах бус, хөрөнгө оруулалтаар өсгөж, өгөөжийг нь ашигладаг. Норвеги газрын тосны орлогоо олон улсын гурван А зэрэглэлийн хувьцаа, бондод хөрөнгө оруулж, урт хугацааны өгөөжид нь тулгуурлан маш бага хэмжээтэйгээр төсөвт зарцуулдаг. Сингапур сангийнхаа хүлээгдэж буй өгөөжийн тодорхой хэсгийг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд ашигладаг. Монгол ч ийм зарчмаар ажиллах боломжтой. Жишээлбэл, Оюутолгойн гурван их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад байршуулж, жилд таван хувийн цэвэр өгөөж олбол 150 тэрбум төгрөгийн орлого бий болно. Энэ бол баталгаатай биш, жишээ тооцоо. Миний хувьд Баялгийн сангийн үндсэн хөрөнгийг хамгаалж, өсгөх нь чухал. Харин өгөөжөөс нь иргэдэд ногдол ашиг хүртээж, эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх боломж бий болно. Гол зарчим нь баялгаа идэж дуусгах биш, баялгаар дахин баялаг бүтээх явдал юм.
"НОГДОЛ АШГИЙГ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ХАДГАЛЖ, ҮЛДЭЭХ ЁСТОЙ"
Эдийн засагч Б.Лакшми:
-Ер нь Оюутолгойн ногдол ашгийг ард иргэддээ бэлэн мөнгөөр өгөх, тодорхой хувийг нь дэд бүтцийн төслүүдэд зарцуулах гэсэн асуудлууд дээр эсрэг байр суурьтай байна. Яагаад гэвэл бид энэ ногдол ашгийг ирээдүй хойч үедээ хадгалж, үлдээх ёстой. Ялангуяа бид Үндэсний баялгийн санд хадгалж, арвижуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Норвеги улсын жишгээр л явах шаардлагатай. Тус улс нь газрын тосны орлогоо баялгийн сандаа байршуулж, үүнийгээ байнга арвижуулж явдаг байгаа. Хэрэв бид өнөөдөр ярьж байгаа ногдол ашгаа ард иргэдэд болон төсөл хөтөлбөр санхүүжүүлбэл ирээдүйд том эрсдэл үүснэ гэж харж байна. Нэгдүгээрт, эрдэс баялгийн нөөц маань шавхагддаг нөөц. Тэгэхээр бид ирээдүйд баялгийн нөөц ч байхгүй, мөнгө ч байхгүй сууж байх эрсдэлтэй. Тэгэхээр ногдол ашгаа хуримталж, аль болох гар хүрэхгүйгээр арвижуулах ёстой.
Бид өнөөдөр Баялгийн сан гэдэг ойлголтоо цэгцлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Байнгын хууль эрх зүйн орчноо өөрчилсөөр байгаад төөрөгдөл үүсгэж эхэллээ. Сан нэртэй боловч мөнгийг шууд зарцуулах эрхтэй компаниудыг байгуулж байна. Олон нийтийг албаар төөрөгдүүлэх гэж нэрийг нь сольж, хууль эрх зүйн орчныг нь өөрчилж байна. Ийм баймааргүй байна. Бид сангаа урт хугацаандаа тогтвортой, ирээдүй хойч үедээ уул уурхайн орлогоо төвлөрүүлж, арвижуулж явах шаардлагатай. Бид өнөөдөр өрийн таазаа ДНБ-ий тодорхой хувьд барина гэж баталдаг мөртлөө хуулиа өөрчилж, өрийн таазаа дээшлүүлдэг жишиг тогтлоо.
Дэлхий дахинд байгалийн баялгийнхаа орлогыг үр дүнтэй хуримтлуулж, ирээдүй хойч үедээ бас өвлүүлэн үлдээж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж байгаа олон улсын жишиг байдаг. Жишээлбэл, Норвегийн төрийн тэтгэврийн сан байна. Монгол Улсын хувьд анхны хууль эрх зүйн орчноо бүрдүүлж байхдаа маш олон удаа тус улсын сангийн үйл ажиллагаатай танилцаж байсан. Норвегийн сан нь дэлхийн хамгийн том баялгийн санд тооцогддог. Тодруулбал, газрын тос, байгалийн хийн олборлолтоос олсон ашгаараа гадаад зах зээлд хөрөнгө оруулах замаар хуримтлуулж, арвижуулдаг. Амжилттай, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гол шалтгааны нэг нь сангийн хатуу журмаар явдаг. Засгийн газар нь хөрөнгө оруулалтын бодит өгөөжийн тодорхой хувь буюу жилд дунджаар гурван хувийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглах эрхтэй байдаг. Үндсэн сангийн хөрөнгөд гар хүрэх эрхгүй байдаг. Мөн түүнчлэн сангийн ил тод байдлыг чанд сахиж, олон нийтэд нээлттэй байж, авлига хээл хахуулиас бүрэн хамгаалсан байдаг. Мөн байгаль орчин, хүний эрх, засаглалын өндөр шалгуурыг хангасан компаниудад хөрөнгө оруулдаг.
Дараагийн сайн жишиг бол Сингапурын сан. Тус улсын хувьд байгалийн баялаг маш багатай ч төрийн өмчит компаниудаараа дамжуулан баялгийн сангаа амжилттай удирддаг. Мэргэжлийн удирдлага нь зах зээлийн туршлагатай, улс төрөөс ангид, хариуцлагатай хүмүүс байдаг. Энэ нь зөвхөн мөнгө хуримтлуулах бус дэлхийн өндөр технологи, инноваци, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, баялгаа арвижуулж, өсгөдөг. Бас Казахстан бас байна. Эдгээр баялгийн сангаа амжилттай, тогтвортой, арвижуулж удирдаж байгаа улс орнуудын эдийн засаг нь ч тогтвортой хөгжиж байна.
3,600.44




















































Нэргүй 2026-10-16 150.228.177.243
Ашгаа авна шүү.та нар мэддэг юм уу.Ард түмэн аөрсдөө мэднэ. Хуцалгүй ажлаа хий.энэ та нарын ажил уу.
Нэргүй 2026-10-16 103.229.120.207
Яах гэж 1072 хувьцаа тарааж, ногдол ашиг гэдэг нэр томьёо хэрэглэсэн юм бэ??? Ард түмэнээ хуурах гэж тэгсэн юм уу???
Zochin 2026-10-16 202.72.245.200
Tanar chadgalj charagdaach ! , muusain luivarchid. Olon um yriaad b** tailbar chii. Maasaaraa tarchig amudraltai , iimd bugded n nen darui taraaj og.
ХУУЛЬЧ 2026-10-16 202.9.47.66
ҮНЭХЭЭР ДАХИН БИЙ БОЛДОГҮЙ БАЙГАЛЫН БАЯЛАГ АШИГТ МАЛТМАЛАА ОЛБОРЛОЖ ОЛСОН АШИГАА ЗҮГЭЭР ИРГЭДЭД ТАРААЖ , ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙГ ЭРҮҮЛ БИШ ҮЗЭЛ ГЭЖ ДЭЛХИЙН УЛС,ОРОНУУДАД ҮЗЭЖ ИРСЭН Л ДЭЭ..,,,,ТИЙМ БОЛОХООР ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ,БАЯЛГААР ИРЭЭДҮЙ ҮЕД ЗАРЦУУЛНА ГЭЖ ЭРДЭМТЭД МААНЬ САНАЛ НЭГДСЭНД ТАЛАРХАНА.
Нэргүй 2026-10-16 66.181.191.104
ОТ-н ноогдол ашгийг ард түмэн хүртэж чадахгүй ээ, төрий н эрх барьж бгаа МАН-ын ноход л хуваагаад гусчина доо !
#### 2026-10-16 202.126.88.164
xslyyn uc
Нэргүй 2026-10-16 202.9.40.72
за зайлаарай муу бөөснүүд.
ctrangebot 2026-10-16 202.126.91.117
komucy ##
Иргэн 2026-10-16 103.212.119.122
НОРВЕГ БОЛ ИРГЭДЭЭ БОДДОГ БАС ХУЛГАЙЧ БАЙХГҮЙ ТА НАР БОЛ БАЯЛАГИЙН САН НЭЭГЭЭД МАРГААШ НЬ ХУЛГАЙЛНА ХОЙЧ ҮЕЭ ХАРИН Ч НЭГ БОДОХГҮЙ ДЭЭ ҮНЭН ШҮҮ
Нэргүй 2026-10-16 64.119.16.9
чононд хонь хадгалуулах уу хэн хадгалах юм бэ ёстой сэрүүн зүүдлэх юмаа Сингапур Солонгос Япон хятад бол хадгалах байх монгол яг харагдаач ярьдаг морьтнууд аа
Нэргүй 2026-10-16 202.9.41.18
Төгрөгиинхөөө ханшааа яаж хүчтэй болгох юмны ханш өсчөөөд буудаггүй гажиг тогтолцооогл их өдөөөх байхдааа
хүннү 2026-10-16 122.201.31.54
Оюутолгой ногдол ашиг өгөхгүй бол яах вэ? Тийм бол Монголын 3,5 сая иргэдийн, ЗГ-ын м**м нь хавдана. Тэр тусмаа 2 ихнаядыг хувааж идэх гэж нойр хүрэхгүй тоо бодож хэвтээ эрчим хүч, дулааны салбарын хурган дарга нарын м**м цамцандаа багтахааргүй хавдана.
Нэргүй 2026-10-16 64.119.20.170
Ard tumend unuugiin amidralyn nuhtsul baidal sonin baigaa bolohoos bish ireeduid herheh ni ogthon ch padgui. Nen yalanguya undur nastanguud amid deeree munguu avya l gej bodno
Иргэн 2026-10-16 103.229.123.161
Ддорж докторын санал туйлын боломжийн байна. төр 2 их наядыг нь ард түмнээсээ хүүтэй зээлж болно
huz 2026-10-16 202.9.41.117
lalruud huvaagaad idne surguuli bari esvel irgeded taraa
зочин 2026-10-16 66.181.171.211
Хэрэв ноогдол ашгийг иргэдийн гар дээр өгөхгүй улсын баялагийн санд хуримтлуулбал сар бүр иргэдэд тодорхой хэмжээний бензин шатахуун шатах тослох материал үнэгүй авах эрх олгох, мөн хүнсний талон болгож тодорхой хэмжээний хүнсний бүтээгдхүүн үнэгүй өгөх, хэрэв машингүй иргэд ноогдсон шатахуунаа авахгүй бол мөнгөөр тооцож өгөх зрэг хувилбар байж болно
Нэргүй 2026-10-16 122.201.31.54
тийм юм гэж байхгүй.
Иргэн 2026-10-16 202.133.76.26
Учралд үүнийг ойлгох ухаан бий юү??? Төсвийн цоорхойгоо өөрөөр нөхөх чадваргүй болохоор баялгийн сангийн хуулийг өөрчилж, бэлэнчилж байгаа бус уу??? Өнөөдөр өөрсдийн арьсаа хамгаалж чадвал ирээдүй энэ засгийн газарт огт хамаагүй байх шиг
Нэргүй 2026-10-16 202.131.225.53
ипотекийн зээлийн эх үүсвэрт ашигла
Зочин 2026-10-16 66.181.184.78
Ан ыхан ногдол ашгийн талаар нэгдсэн үзэл алгаа Зарим нь бэлэн мөнгөс тарааж болохгүй Популизм л гэнэ Дарга нь байсан Гантөмөр иргэдэд тараах хэрэгтэй л гэнэ
буяа 2026-10-16 66.181.187.154
Монгол улс ирээдүй байтугай одоогүй болчихоод байна одоохоо сайжируулц байж ирээдүй рүү харин байгалиа тэр сигээр нь авч үлдэж ирээдүй рүү!!!!!!!!
Нэргүй 2026-10-16 64.119.24.83
яг л ирээдүй үед үлдэж харагдаач наадуул чинь лдоо бүр 126 яаж ард түмэнд өгөхгүй хувааж авах вэ гээд доржхагдаас эхлээд нойрнь хүрэхгүй байна ард түмэн одоо хууртахгүй авах ёмтой юмаа авна
Иргэн 2026-10-16 202.133.76.26
Нээрээ тэр хар нөхөр чинь ОТ 34% төрийн өмч гэж эргүүтэж байна лээ. Нэртэйгээр нь Учралын засгийн газрынхны өмч гээд хэлчихгүй дээ. Эргүү дагзнууд. Эрчим хүчний салбарт оруулах нэрээр Найдлаагаараа дамжуулж гударцгаахл гэж байгаа биз.
Нэргүй 2026-10-16 64.119.20.179
SAWI BIEE UNELLEED ALNI SEXSY ANUSDAAD VAWALDI BOOB XXNOO BOOW DOLOON XALYYTSMAAR SHAALTSAAD SEXSDEED80955877