Трампын нарийн бичигтэй холбоотойгоор Хуульчдын холбоонд гомдол гаргажээ

Трампын нарийн бичигтэй холбоотойгоор Хуульчдын холбоонд гомдол гаргажээ

Трампын нарийн бичигтэй холбоотойгоор Хуульчдын холбоонд гомдол гаргажээ

Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичиг Кэти Захариагийн хуульчийн эрхтэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд шүүмжлэл дагуулж буй. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт түүнийг томилохдоо өмгөөлөгч гэж танилцуулсан. Харин Захариа өөрийгөө олон нийтэд хуульч гэж танилцуулжээ.

Түүний анхны хэвлэлийн хурлын дараа сэтгүүлч АНУ-д өмгөөлөгчөөр ажиллахын тулд заавал тэнцэх ёстой хуульчийн эрхийн шалгалтыг аль мужид өгч тэнцсэн талаар нь асуухад Захариа "Хятадад байхдаа" гэж хариулжээ. Дараа нь Захариа "Би олон улсын арилжааны хэлцлийн эрх зүйн чиглэлээр шаардлагатай бүх эрхийг нь авч ажилласан" гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Гэвч түүний амьдарч байсан аль ч мужид хуульчийн бүртгэлтэй байсан тухай мэдээлэл илрээгүй байна.

Тиймээс "Campaign for Accountability" нэртэй хяналтын байгууллага Калифорнийн Хуульчдын холбоонд энэ хэрэгтэй холбоотойгоор гомдол гаргаад байна. Захариа хуульчийн эрхгүй атлаа өөрийгөө хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй мэт олон нийтэд удаа дараа танилцуулсныг тус байгууллага шалгуулах хүсэлтэй байгаа аж. Калифорни мужийн хуульд ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцдог байна.

Захариа 2011 онд Калифорни дахь Пеппердайны их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөнийг тус сургууль баталжээ. Гэхдээ АНУ-д хуулийн сургууль төгслөө гээд шууд өмгөөлөгчөөр ажиллах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөр ажиллахын тулд заавал хуульчийн эрхийн шалгалт өгөх юм.

Захариа сүүлийн мэдэгдэлдээ "Телевизээр анх гарч эхлэхдээ өөрийгөө хэрхэн танилцуулах талаар Пеппердайны их сургуулиас зөвлөгөө авсан. Өөрийгөө хуульч гэж нэрлэж болно, харин өмгөөлөгч гэж хэлж болохгүй гэж надад зөвлөсөн" гэжээ.

"The Wall Street Journal"-ын мэдээлснээр, Захариа сургуулиа төгсөөд Калифорни мужид хуульчийн эрхийн шалгалт өгсөн ч тэнцээгүй аж. Калифорнийн энэ шалгалтыг АНУ-ын хамгийн хүнд шалгалтуудын нэг гэж үздэг. Эх сурвалжийн хэлснээр, Захариа тэр үед хуримын бэлтгэлээ базааж, сүйт залуугийнхаа хамт Хятад руу нүүхээр төлөвлөж байжээ.

Хятадад очсон хойноо тэр 2011-2013 онд "Zhong Lun Law Firm"-д туслах хуульчаар ажилласан байна. Хятадад тус улсын иргэн хүн л хуульчийн албан ёсны эрх авах боломжтой бөгөөд гадаадын иргэд хуулийн фирмд өөр үүрэгтэйгээр ажиллах боломжтой байдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-15 188.162.248.110

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины ээлжит солиорол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж