Ормузын төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр

Ормузын төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр

Ормузын төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр
Ираны арми дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн стратегийн чухал зам болох Ормузын хоолойд хяналтаа өргөжүүлж, хөлөг онгоцонд чиглэсэн ажиллагаа явуулах шинэ нэгжүүд байршуулснаа мэдэгджээ. Энэ нь тус улсын өмнөд боомтуудад АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлт үргэлжилж, Вашингтон, Тегераны хооронд уг хоолойн хяналтын төлөөх зөрчил хурцдаж буй үед болж байна.

АНУ-ын хориг арга хэмжээ чангарахын зэрэгцээ Ираны тал Ормузын хоолойг дахин нээх асуудлаар Вашингтонд шаардлагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цэргийн болон дипломат арга хэмжээ авна гэдгээ удаа дараа илэрхийлжээ. Ираны энэ мэдэгдэл Ормузын хоолойд хөлөг онгоц руу чиглэсэн халдлага нэмэгдэж, газрын тосны тээвэрлэлт буурсан үетэй давхцаж байна. Өнгөрсөн есдүгээр сард газрын тосны урсгал дайны өмнөх түвшинд эргэн хүрээд байсан юм.

Их Британийн Йоркийн их сургуулийн улс төр судлаач Крис Физерстоун “Al Jazeera” агентлагт өгсөн ярилцлагадаа, халдлага нэмэгдэж, эрчим хүчний тээвэрлэлтэд нөлөөлж байгаа нь Ормузын хоолой хэр эмзэг болохыг харуулж байна гэжээ. Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн чухал гарц бөгөөд тус бүс нутагт үүссэн аливаа хурцадмал байдал олон улсын эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэлтэй юм. Иймээс уг хоолойд хяналтаа тогтоохын төлөөх АНУ, Ираны өрсөлдөөн дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ?

ИРАН ОРМУЗЫН ХООЛОЙД ШИНЭ ЦЭРГИЙН НЭГЖҮҮД БАЙРШУУЛЖ, АНХААРУУЛГА ӨГЧЭЭ

Ираны Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойн зүүн хэсэг, Оманы тэнгис болон Арабын тэнгист цэргийн шинэ нэгжүүд байршуулснаа мэдэгджээ. Энэ тухай Ираны “Press TV” телевиз Мягмар гаригт /2026.10.13/ мэдээлсэн байна. Ираны талын мэдээлснээр, тус улсын цэргийнхэн гэмтэж, улмаар гал гарсан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг илрүүлсний дараа уг шийдвэрийг гаргажээ.

Шинээр байршуулсан нэгжүүд бүс нутаг дахь дайсны үйл ажиллагаа болон далайн тээврийн хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах аж.

Мөн Ираны Тэнгисийн цэргийн хүчин хөлөг онгоцнуудад байршил тогтоох, мэдээлэл дамжуулах транспондер төхөөрөмжөө унтраахгүй байхыг анхааруулжээ. Мөн аюулгүй нэвтрэхийн тулд Ираны зэвсэгт хүчинтэй уялдаа холбоотой ажиллахыг уриалжээ. Үүнээс гадна Ираны нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлэхдээ, Тегеран шинэ ажиллагаа эхлүүлснээр сүүлийн 10 орчим өдөр Ормузын хоолой дахь халдлагын тоо эрс нэмэгдсэн. Учир нь Тегеран шинэ ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр халдлага хийх болсон байна.

ОРМУЗЫН ХООЛОЙД ХӨЛӨГ ОНГОЦУУДЫН ЭСРЭГ ХАЛДЛАГА НЭМЭГДЖЭЭ

АНУ, Израилийн Ираны эсрэг дайн хоёрдугаар сарын сүүлээр эхэлснээс хойш Ормузын хоолойд хөлөг онгоцуудын эсрэг халдлага хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Далайн тээврийн хөдөлгөөнийг хянадаг "Kpler" компанийн мэдээлснээр, есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 4-ний хооронд Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч 10 хөлөг онгоц халдлагад өртжээ. Үүний дараа аравдугаар сарын 5-нд дахин нэг хөлөг онгоц руу халдсан байна.

Мөн Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны төв аравдугаар сарын 6-наас 14-ний хооронд 15 удаагийн халдлага бүртгэжээ.

Үүний 11 нь сүүлийн дөрөвхөн хоногт болсон байна. Тухайлбал, Мягмар гаригт Ормузын хоолойд чингэлэг тээвэрлэгч болон газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц үл мэдэгдэх биетэд оногджээ.

Иран улс эдгээр халдлага, далайн тээвэрт тавьсан хязгаарлалтаа үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, АНУ, Израилийн дайны эсрэг өөрийгөө хамгаалах арга хэмжээ гэж тайлбарлаж байна. Мөн дайны үеэр Ормузын хоолойгоор эрчим хүчний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд тусалж буй АНУ-ын дэмжлэгтэй тээврийн зохицуулалтыг тасалдуулах зорилготой байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин тэргүүлдэг Далайн мэдээллийн хамтарсан төв Ням гаригт гаргасан тайландаа тус хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад учрах аюулыг “маш өндөр” түвшинд хэвээр байгааг анхааруулсан байна. Энэ нь эрсдэлийн үнэлгээний хоёр дахь хамгийн өндөр түвшин юм. Тус төвийн мэдээлснээр, Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хяналт тавих, худалдааны хөлөг онгоцуудыг дагаж ажиглах, далайн радио холбоогоор холбогдон харилцах зэрэг үйлдэл бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, Ираны тал хөлөг онгоцуудыг зөвхөн шууд довтлохоос гадна нисгэгчгүй төхөөрөмжөөр тандах, радио холбоогоор холбогдон анхааруулга өгөх зэргээр дарамт үзүүлж байгаа аж.

ГАЗРЫН ТОСНЫ ТЭЭВЭРЛЭЛТ ОГЦОМ БУУРЧЭЭ

АНУ, Израилийн Ираны эсрэг дайн эхэлснээс хойш газрын тосны тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн нөхцөл байдал хурцадсан билээ. Дайны өмнө дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь тус хоолойгоор дамждаг байсан юм. Иран уг хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудад хязгаарлалт тавьж, АНУ-ын цэргийн бүслэлт ч үргэлжилж байгаа тул газрын тос тээвэрлэхэд хүндрэл нэмэгдээд байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин есдүгээр сард газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг хамгаалан дагалдсанаар тээвэрлэлт хэсэгчлэн сэргэжээ. Тухайлбал, дайны өмнөх түвшний 81 хувиас давсан байна. Гэвч сүүлийн өдрүүдэд Ираны халдлага нэмэгдсэнээр газрын тосны тээвэрлэлт дахин огцом буурчээ. Ормузын хоолойгоор аравдугаар сарын 8-нд 20.8 сая баррель газрын тос тээвэрлэсэн бол аравдугаар сарын 11-нд энэ хэмжээ 2.9 сая баррель болж буурсан байна. Дайны өмнө өдөрт дунджаар 17.1 сая баррель газрын тос тус хоолойгоор дамждаг байжээ.

Халдлагын аюул нэмэгдсэнээр газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцны даатгал, багийнхны урамшуулал зэрэг зардал өссөн. Үүнээс шалтгаалан газрын тосны экспорт тодорхой хэмжээнд сэргэж байсан ч үнэ өндөр хэвээр байжээ. Тээвэрлэлт буурч, бүс нутгийн зөрчил хурцадсантай зэрэгцэн газрын тосны үнэ ч дахин өссөн.“Brent” маркийн газрын тосны үнэ Лхагва гаригт баррель тутамдаа 106.58 ам.долларт хүрсэн бол АНУ-ын "WTI" маркийн газрын тос 94.14 ам.доллароор арилжаалагджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuin gazap nytag. 2026-10-16 202.126.89.236

– ###;

Avatar

- yabz namuin xyndrelt, ylcuin xamgaaltuin bych.- ; 2026-10-16 202.126.89.236

– cotsuix ni zub ecpeg y/ t xuij bcn bna, bydyylegtexnk.
cotsuin texnuk caya tugrug xyplee.

gadnuixnuig shaxnaa Xursui ni boxipdyylcan, tsuljiltglz;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж