Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж байна. Тодруулбал, 2026 оны III улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 208 хэрэгт хяналт тавьж, 82 хүнд холбогдох 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд нь өмчлөх эрхийн эсрэг, авлигын эсрэг, эдийн засгийн гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлогыг нуун далдалсан, хувиргасан үйлдлүүд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-15 202.9.40.72

худла шаагаад бгаарай 42 жилийн хугцаанд хэдн зуун тэрбэм долларын шаасн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж