Селин Дионы дүртэй барби хүүхэлдэй худалдаанд гарна

Селин Дионы дүртэй барби хүүхэлдэй худалдаанд гарна

Селин Дионы дүртэй барби хүүхэлдэй худалдаанд гарна

Канадын алдарт дуучин Селин Дионы дүр бүхий барби хүүхэлдэй тун удахгүй худалдаанд гарах нь. Селин Дион 1998 онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр өөрийн нэрийн хуудас болсон "My Heart Will Go On" дуугаа дуулсан байдаг. "Mattel" компани Селин Дионы тэр үеийн дүр төрхөөр барбиг үйлдвэрлэж байгаа аж. Тодруулбал, Селин Дионы барби хүүхэлдэй яг тэр тоглолт дээр өмссөн шиг ханцуйтай хар хөх урт даашинзтай, Титаник кинонд гардаг зүрхэн хэлбэрт зүүлттэй байна.

Яг л "My Heart Will Go On" дуунд өгүүлдэгчлэн шүтэн бишрэгчид нь энэ хүүхэлдэйг хол, ойр хаана ч байсан эрэлхийлэх нь дамжиггүй.

"Mattel" компани инстаграм хуудсаараа дамжуулан энэ мэдээг хүргэхдээ шүтэн бишрэгчдийг алгуурлах хэрэггүй, яараарай гэж сануулжээ. Учир нь хүүхэлдэй хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэж байгаа аж.

Өдгөө 58 настай дуучин Селин Дион 2022 оны арванхоёрдугаар сард өөрийгөө булчин хөших хам шинж буюу "Stiff Person Syndrome" гэх эмгэгээр оношлогдсоноо зарласан. Уг өвчний улмаас булчин нь хүчтэй өвдөж, алхахад хүндрэлтэй байдгийг тэр шүтэн бишрэгчдэдээ хуваалцаж байв. Гэсэн ч энэ өвчин дуулах хүсэл эрмэлзэлд нь саад болохыг тэр зөвшөөрөөгүй юм.

Тэрбээр 2024 онд Парисын зуны олимпын нээлтийн ёслолын үеэр Францын алдарт дуучин Эдит Пиафын “Hymne à l’amour” гэх домогт дууг Эйфелийн цамхаг дээрээс дуулж, тайзнаа эргэн ирсэн билээ. Эрүүл мэндийн асуудлаа даван туулаад эргэн ирсэн түүнийг дэлхий даяар тархсан шүтэн бишрэгчид нь сэтгэл догдлон сонсжээ.

Тухайлбал, дуучин Келли Кларксон тэр үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гээд хэлэх үг нь ч олдохгүй байгаа хуваалцаж байв. Келли Кларксон тухайн үед "Селиний талаар бага боловч мэддэг хэн бүхэн дуулах бол түүний амьдралын зорилго гэдгийг ойлгоно. Тэр яг одоо ямар хүнд сорилтыг даван туулж байгааг та мэддэгсэн бол… Уучлаарай, би сэтгэлээ барихыг хичээж байна. Гэхдээ тэр бүхнийг даван туулаад тайзнаа гарлаа, үнэхээр гайхалтай байлаа. Селин Дионы хоолой бол урлагийн олимпын алтан медальтны хоолой" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж