Швейцарт монгол залуу гал унтрааж, хоёр хүний амь аварчээ

Швейцарт монгол залуу гал унтрааж, хоёр хүний амь аварчээ

Швейцарт монгол залуу гал унтрааж, хоёр хүний амь аварчээ

Швейцарын Лозанн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл аравдугаар сарын 2-нд 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварчээ.

Тэрбээр мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө галын голомтод орж, галыг шуурхай унтраан, олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалсан байна.

С.Бодьгэрэл галын нөхцөл байдлыг зөв үнэлж, гал унтраах хорыг зохистой ашиглан аюулыг таслан зогсоосон аж. Түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ.

Мөн Швейцарын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, С.Бодьгэрэлийн бусдын амь насыг аварсан үйл хэрэгт талархал илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-10-15 64.119.19.193

манайхан ийм тусархаг сайхан сэтгэлтэй хүмүүс шүү

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.16.21

Ганц ч гэсэн ийм эерэг мэдээ сонсох сайхан байна!!!

Avatar

Нэргүй 2026-10-15 188.162.248.110

гоё.

Avatar

Нэргүй 2026-10-15 86.157.255.13

Сайхан мэдээ. Монгол хүний үнэлэмжийг өргөсөн зоригт Залууд баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж