Гэрлэлтийн тоо буурч, салалт огцом өсчээ

Гэрлэлтийн тоо буурч, салалт огцом өсчээ

Гэрлэлтийн тоо буурч, салалт огцом өсчээ

Гэрлэлтийн тоо буурч, гэр бүлээ цуцлуулж байгаа өрхийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2022 онд 17,574 гэрлэлт бүртгэгдэж байсан бол 2025 он 12,582 болж буурчээ.


Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд гэр бүлийн тогтворгүй байдал хэвийн зүйл шиг болж,  гэр бүл салалт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ гэрлэлтийн тоо ч мөн буурсан харагдаж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээс харвал, 2021 онд улсын хэмжээнд 16,118 гэрлэлт бүртгэгдсэн бол 2022 онд 17,574, 2023 онд 17,408 болж бага зэрэг буурч 2024 онд 14,225, 2025 онд 12,582 гэрлэлт бүртгэгджээ.

2025 онд бүртгэгдсэн гэрлэлтийн тоог 2021 онтой харьцуулахад 21.9 хувиар буурсан байна.

Харин гэрлэлтийн тоо буурч байгаа энэ үед гэр бүл цуцлалтын тоо өсөлтэй гарч байна. Тодруулбал, дөрвөн жилийн хугацаанд 32.5 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

2021 онд 3,391 гэр бүл, гэр бүлээ цуцалсан бол 2022 онд 4,553, 2023 онд 4,776 болж нэмэгджээ. Улмаар 2024 онд 4,463 болж буурсан ч 2025 онд 4,493 болж дахин өссөн байна.

Ингэснээр 2021-2025 оны хооронд гэр бүл цуцлалтын тоо 32.5 хувиар нэмэгдсэн бол гэрлэлтийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Харин 2024 онтой харьцуулахад 2025 онд гэрлэлт 11.5 хувиар буурч, гэр бүл цуцлалт 0.7 хувиар өсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-15 103.57.93.118

Амьдарч чадахгүй бол салцгааан нь зөв өж

Avatar

зочин 2026-10-15 66.181.181.100

Нэг эмэгтэйд 2,1 хүүхэд ногдож байвал хэвийн гэж үздэг гээ биз дээ, Гэтэл барууны ихэнх орон 0,7-1,5 орчим гэсэн б**х аа, Бид барууны жишгээр хөгжиж байгаа ,Хүн өмын өсөлт мөдхөн энэ хэмжээнд хүрэх биз, Украиныг л бүү давтаарай Тэнд энэ үзүүлэлт ёстой аюулын төвшинд хүрсэн

Avatar

зочин 2026-10-15 66.181.181.100

Төрөлт буурах нь хүн ам цөөрч, үндэстэн усдах хандлага рүү орохын шинж гэдгийг бүгд мэднэ,, Бид 3 сая гаруйхан,Ийм байж энэ хандлагыг үл тоож хэрхэвч болохгүй,

Avatar

Нэргүй 2026-10-15 202.9.40.171

Төрөлтийн тоо ч буурч байгаа. 2020 онд 77,500 хүүхэд төрсөн бол 2025 онд 56,700 болж 27%-иар буурсан. Удахгүй сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж