Цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо

Цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо

Цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг өнөөдрөөс нээж, иргэдэд нээлттэй болгожээ. Ингэснээр иргэд аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-19:00 цагийн хооронд хүрээлэнд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломжтой боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

Хүрээлэнг иргэдэд нээлттэй болгосноор нийслэлчүүд задгай талбайд алхах, гүйх, биеийн тамирын дасгал хийх боломжтой юм.

Дашрамд дурдахад, 2024 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлэн авсан бөгөөд үүний дараа засвар үйлчилгээ хийсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sochin urgus 2026-10-15 202.133.76.9

Ter zavaan yumru hn orj guihevde

Avatar

Зочин 2026-10-15 202.9.46.166

Нямка маань байсан бол хууль бусаар хувьчилж авсан луйварчидын юмыг хураах л байсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж