Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагчаар тодорлоо. Тэрбээр аравдугаар сарын 10-нд Тайландын Нонтхабури хотод болсон олон улсын эрэгтэйчүүдийн гоо сайхны тэмцээний финалд түрүүлжээ. Тэмцээний сүүлийн шатанд Турк, Нигери, Филиппиний төлөөлөгчид шалгарсан бөгөөд шүүгчид Дилхан Дивриклиг ялагчаар нэрлэсэн байна. Дилхан Диврикли өмнө нь Турк улсад зохион байгуулагдсан загвар өмсөгчдийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ.
Тэрбээр Афёнкарахисар мужийн Эмирдаг дүүргээс гаралтай бөгөөд одоогоор Бельгийн Брюссель хотод амьдардаг. Мөн дөрвөн улсын хэлээр ярьдаг аж. Загвар өмсөхөөс гадна жүжиглэх урлаг сонирхдог тэрбээр мэргэжлийн жүжигчин болох зорилготой.

“Mister Global 2026” тэмцээнд түрүүлснээр түүнд олон улсын тавцанд танигдах, цаашдын карьераа өргөжүүлэх шинэ боломж нээгдэж байна.
Тайландад 2014 оноос хойш зохион байгуулагдаж буй “Mister Global” тэмцээнд оролцогчид финалын өмнө 10 орчим хоногийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, төрөл бүрийн арга хэмжээ, танилцуулга болон шүүгчдийн үнэлгээнд оролцдог байна.
3,600.44















































0 сэтгэгдэл