Йемений хуситууд Саудын Арабын нисэх буудлыг дахин онилжээ

Йемений хуситууд Саудын Арабын нисэх буудлыг дахин онилжээ

Йемений хуситууд Саудын Арабын нисэх буудлыг дахин онилжээ
Йемений хусит хөдөлгөөн Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын Хаан Халидын олон улсын нисэх буудал болон Йемений баруун өмнөд хэсэгт байрлах Саудын Арабын цэргүүд рүү баллистик пуужингаар довтолсон гэж мэдэгджээ.

Хуситууд Лхагва гаригийн /2026.10.14/ шөнө довтолгоо хийснээ мэдэгдсэн боловч Саудын Арабын тал одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Үүнээс өмнө хуситууд Саудын Арабын байлдааны онгоц болон пуужингууд Йемений нийслэл Санаа болон бусад бүс нутагт өмнөх 24 цагийн хугацаанд нийт 42 удаа цохилт өгсөн гэж мэдэгджээ. Тэд үүсээд буй нөхцөл байдлын хариуцлагыг Саудын Араб бүрэн хүлээх ёстой гэж онцолсон байна.

Мөн Мягмар гаригт Саудын Арабын Эрчим хүчний яам тус улсын зүүн бүсийн Дахран хотод байрлах төрийн өмчит "Saudi Aramco" газрын тосны компанийн захиргааны барилгад гал гарсан талаар мэдээлжээ. "Reuters" агентлагийн мэдээлснээр, уг хэрэг явдлын дараа ч компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнууд гэрээсээ ажиллан, зарим чиг үүргийг олон улсын салбар нэгжүүд рүү шилжүүлсэн байна.

Хуситууд ойрын өдрүүдэд Саудын Арабын газрын тосны байгууламж болон нисэх буудлууд руу довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Хоёр тал харилцан цохилт өгсөөр байгаа энэ үед бүс нутаг дахь хурцадмал байдал өндөр хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хусит 2026-10-15 202.9.47.19

Хусит биш Хутис!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж