FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино энэ аравдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлан хэд хэдэн арга хэмжээнд оролцсон. Хэзээнээсээ Инфантино Монголд элэгтэй нэгэн. Өмнө нь ч ирж, цөөнгүй ажил бүтээсэн. Харин энэ удаад ямар зорилготой ирсэн бэ?
Өнгөрсөн зун News.mn сайт "Монголын хөлбөмбөг: Аэродом, ДАШТ-ий тасалбар, Инфантино нар хэрхэн холбогдох вэ?"гэх нэртэй нийтлэлийг уншигч та бүхэндээ хүргэж, дэлхийн аваргын тасалбар тараасан болон бусад зүйлсийн талаар дурдаж байлаа.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны 77 дугаар чуулган ирэх оны гуравдугаар сарын 18-ны өдөр Марокко улсын нийслэл Рабат хотноо болно. Энэ чуулганы гол зорилго нь тус холбооны ерөнхийлөгчийн сонгууль.
Жанни Инфантино ерөнхийлөгчийн суудалдаа дөрөв дэх удаагаа улиран суухыг хүсэж байгаа. Түүнтэй өрсөлдөхөөр Рамон Вега, Арсен Венгер, Лиз Клавнесс, Мишель Канг, Сальман бин Ибрахим Аль Халифа тэргүүтэй цөөнгүй нэрс дуулдана.
Өмнөх сонгуулиудыг бодвол энэ удаагийн сонгууль өрсөлдөөнтэй болох шинжтэй. Учир нь Инфантино хий гишгэж, алдаа гаргаж байсангүй. Гэтэл энэ жил шүүмжлэл дагуулж, хөлбөмбөгийн спортыг арилжааны хэрэгсэл болгоно гэх санаа нь олон гишүүдэд нь таалагдаагүй. Ерөнхийдөө дэлхийн аварга тэргүүтэй томоохон тэмцээний арилжааны эрхийг цөөн хөрөнгө оруулагчдад зарж, 20 тэрбум ам.доллар босгох санаа байлаа.
Европ, Өмнөд Америк гээд л бүс нутгууд ар, араасаа Инфантиногийн санааг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, ацан шалаанд оруулсан. Эцэст нь энэ санаа бүтэлгүйтсэн.
Инфантиногийн өмнөх ерөнхийлөгч Зефф Блатер ч мөнгөнөөс болж, суудлаасаа хагацсан. Одоо түүний ээлж гэлтэй.
ЯАГААД МОНГОЛ ТҮҮНД ЧУХАЛ ВЭ?
Ирэх сонгуулиар Инфантино Европын гишүүн холбоодоосоо бараг л санал авахгүй. УЕФА-ийн ерөнхийлөгч Чеферин түүнийг унагаах аргаа сэдсэн нь лавтай. Өмнө нь сонгогдохдоо ч Инфантино нэгдүгээр шатанд 88, хоёрдугаар шатанд 207 саналын 115-ыг нь авч ойрхон ялалт байгуулсан. Тэгэхэд УЕФА болон КОНКАКАФ буюу Америк тивийнхэн түүнийг дэмжсэн. Харин одоо дэмжих болов уу?
Ирэх жил түүний санал авах боломж нь Монгол шиг хөлбөмбөг төдийлөн сайн хөгжөөгүй, мөнгө хэрэгтэй улс орнууд. Эд нарыгаа Инфантино хэрхэн, яаж "услах"-аа мэддэг хүн. Санхүүжилт, ДАШТ-ий тасалбар, хэдэн хиймэл зүлэг, бөмбөг гээд л саналыг нь авах ухаантай.

Инфантино сая ирэхдээ аль 2023 онд ашиглалтад орчихсон Эйр дом буюу битүү дээвэртэй талбайн нээлтэд оролцов. Гурван жилийн дараа нээлтээ хийсэн нь сонин. Бусад буурай орнуудад ч "Монгол шиг ийм боломж та нарт байгаа шүү" гэдэг пи-араа хийчих шиг болсон.
Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзан дахин талбай, цэнгэлдэх барьж өгнө гэж амлаад явчихжээ.
Сонгууль нь дөхчихсөн учир үнэн, худал нь үл хамаарах амлалтаар л сонгогчдоо синхрүүлэх хэрэгтэй.
Инфантино Монголоос яваад Хонкгонг, Макао, Индонези, Бруней, Гамби, Конго, Кабо Верде гээд л сонгогчдоо тойглож явна.

3,600.44





















































Zochin urgus 2026-10-15 202.133.76.54
Huuk eniige umsuud talbaigaar ichihgui guine dee
Зочин 2026-10-15 202.9.46.166
Нэр нүүргүй болчихсон хүн сонгуулийнхаа өмнө манайхныг усалж яваана тэр. Одоо юү гэж ч амлаж чадна Новшоо н**ш.
Нэргүй 2026-10-15 203.91.112.242
Харин тэгүүл монголд их л ашигтайн байна даа, дэмжиж байгаад юмаа хийлгээд авах хэрэгтэй шд
Монгол 2026-10-15 93.23.16.41
Энэ хорчин халзан нөхөр монголд минь юугаа шинжилж явна ьэ
Нэргүй 2026-10-15 203.91.112.242
үхэр
Нэргүй 2026-10-15 192.82.92.204
Хөлбөмбөгийн лигийн тоглолтуудаа цагийн хувьд хүмүүсийн амралтын үетэй тааруулаач. Ажлын цагаар тоглоод байхаар хэн үздэг юм, ямар орлого тэндээс олдог юм. ямар ч менежмент байхгүй. Холбооноосоо жил бүр мөнгө авдаг учир мөнгөнд санаа зовдоггүй юм уу. Ямар учиртай юм.
Нэргүй 2026-10-15 66.181.180.77
Анандбузарт хөлбөмбөг хөгжих үгүй нь падлийгүй шд. мөнгийг нь л авч байвал