"OpenAI" компанийн инженер Абдулрахман Алфозан байгууллагын уулзалтын өрөөнд дуу хураагуур байрлуулсан хэргээр буруутгагдаад буй. Саудын Арабын иргэн 35 настай тэрбээр уулзалтын өрөөнд байдаг телевизийн ард дуу хураагуураа нууцаар байрлуулсан байжээ. Түүнийг хүмүүсийн яриаг сонсох зорилгоор дуу хураагуур байрлуулсан гэж буруутган Холбооны мөрдөх товчоо баривчилсан. Гэхдээ Абдулрахман Алфозан ямар зорилгоор энэ үйлдлийг хийсэн нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Тэрбээр энэ хэргээ үйлдэхдээ хиймэл оюун ухаант чатботоос зөвлөгөө авчээ. Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, Абдулрахман Алфозан наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 16-ны хооронд хурлын өрөөний талаар хиймэл оюун ухаант туслахаас хэд хэдэн удаа асуужээ. Тухайлбал, "Гадны түншүүдтэй хийх уулзалтыг аль өрөөнд хийдэг вэ?", "Энэ өрөөнд өнөөдөр ямар ямар уулзалт болох вэ?" зэрэг асуултыг асуусан байжээ. Мөн дуу хураагуурын төхөөрөмжийг хэрхэн суурилуулах, түүнд хэрхэн алсаас хандах талаар асуусан байв.
Абдулрахман Алфозан дуу хураагуур суурилуулах хүртлээ "OpenAI"-д нэг жил гаруй ажиллажээ. Тэрбээр АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд 2020 оноос хойш хууль ёсны байнгын оршин суугч болсон.
Түүний хуульч Виллиам Перник "Үй олон америкчуудын нэгэн адил Алфозан энэ улсад мөрөөдөл тээсээр ирсэн. Энэ буруутгалууд түүний зан чанартай огт авцалдахгүй байгаа. Тиймээс бид юу болсон, хэн хариуцлага хүлээх ёстой, мөн үүний шалтгаан юу байж болохыг олж мэдэхийн тулд засгийн газраас энэ хэрэгт холбогдуулан гаргаж ирсэн бүх нотлох баримтыг нарийн нягтлан шалгах болно. Бүх зүйл тодорхой болох хүртэл яаран дүгнэлт хийхгүй байхыг та бүхнээс хүсье. Одоогоор түүний гэм буруутайг тогтоогоогүй байна, зөвхөн буруутгасан мэдэгдэл л гарсан байгаа" гэжээ.
Дуу хураагуур суурилуулсан тухайн өрөөнд ихэвчлэн засгийн газар болон бусад техникийн, стратегийн мэдээлэлтэй холбоотой чухал уулзалтуудыг зохион байгуулдаг аж. Алфозанд тэдгээр уулзалтуудад оролцох эрх байдаггүй. Гэвч камерын хяналтын бичлэг харахад Алфозан есдүгээр сард тэр өрөөний ойролцоо нийт найман удаа үзэгдсэн байна.
Хурлын өрөөний телевизийн ард нойлын цаасанд ороосон дуу хураагуурын төхөөрөмж байрлуулсан байгааг "OpenAI"-ийн нэгэн ажилтан есдүгээр сарын 30-нд анх олж мэджээ. Гэтэл аравдугаар сарын 5-ны өдөр Алфозан тэр өрөө рүү орж, төхөөрөмж байрандаа байгаа эсэхийг шалгаж буй нь камерт бичигдсэн байна. Мөн өдрөө Алфозан өөр нэг өрөөнд цүнхээ орхисон байжээ. Тэр цүнхийг нь хамгаалалтын ажилтан шалгаж үзэхэд бас нэг дуу хураагуур, Алфозаны өөрийнх нь түрийвч, үнэмлэх байжээ.
Алфозан аравдугаар сарын 13-ны өдөр Калифорнийн холбооны шүүхийн шүүх хуралд анх удаа оролцсон байна. Дараагийн шүүх хурал аравдугаар сарын 19-нд товлогдсон бөгөөд хэрвээ тэр гэм буруутай нь тогтоогдвол таван жилийн хорих ял авч, 250 мянган ам.долларын торгууль төлж магадгүй юм.
3,600.44















































Нэргүй 2026-10-15 178.174.229.45
UMHII ARABUUD IIM L BUZAR HULGAICHUUD
Z 2026-10-15 66.181.186.25
butelgui "tagnuul" boldoo
Нэргүй 2026-10-15 103.57.93.118
Арабууд яг ийм үйлдэл гаргаэд өөрсдөө хойтохоо уншуулдаг. Хүний оюуны хөдөлмөрийг амар хялбараар Хулгайлна гэж юу байхав дээ