Хятад, Хойд Солонгосыг холбосон авто замын шинэ гүүр олон жил хойшлогдсоны эцэст албан ёсоор ашиглалтад орлоо. Энэ үйл явдал нь удаан хугацааны холбоотон хоёр улсын харилцаа сүүлийн үед улам нягтарч буйг илтгэнэ. Гэсэн ч хоёр талын хооронд шийдэгдээгүй асуудлууд байсаар байгааг шинжээчид хэлж байгаа юм.
Шинэ гүүрийн нэрийг Ялу мөрний гүүр гэнэ. Тус гүүр нь Хятадын хилийн Даньдун хотоос Хойд Солонгосын Синуйжү хот хүртэл гурван км үргэлжлэх бөгөөд цаашид хоёр улсын худалдааны хуурай замын гол гарц болох юм. Мөн энэ гүүр нь 1937-1943 онд Японы эзэнт гүрэн бүс нутгийг эзлэн түрэмгийлж байх үед баригдсан, олон арван жилийн түүхтэй Хятад, Солонгосын найрамдлын гүүрийг орлох шинэ гарц болно.
Гүүрийг анх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч БНАСАУ зам болон гаалийн байгууламжийн барилгын ажлаа зогсоожээ. Мөн тухайн үед хоёр улсын харилцаа хөндийрсөн нь төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад нөлөөлсөн байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Ялу мөрний гүүр нь хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэх чухал байгууламж гэдгийг онцолжээ. Мөн энэ гүүр нь худалдаа болон иргэдийн харилцааг улам хөнгөвчилнө гэж хэлсэн байна. Харин Сөүлийн Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Лейф-Эрик Исли "Ялу мөрний гүүр нээгдсэн нь хоёр улсын харилцаа сайжирч байгааг, мөн Ши Жиньпиний зургадугаар сарын айлчлал зөвхөн бэлгэдлийн шинжтэй байгаагүйг харуулж байна" гэжээ.
Хятад бол Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш. Цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор олон улсын хатуу хориг арга хэмжээн дор байдаг Хойд Солонгос улс эдийн засгийн хувьд Хятадад голчлон түшиглэдэг. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 2.7 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очсон байна. Гэхдээ энэ өсөлтийн дийлэнхийг Хятадаас Хойд Солонгос руу хийсэн экспорт бүрдүүлжээ.
Хятад судлаач профессор Кан Жүн Ёны хэлснээр НҮБ-ын хориг хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас хилийн худалдаа богино хугацаанд огцом өсөх магадлал бага аж. Тэрбээр "Хятадын бараа бүтээгдэхүүн гэнэт их хэмжээгээр орж ирснээр дотоодын зах зээлд нь Бээжингийн нөлөө хэт нэмэгдэх вий гэж Пёньян болгоомжилж байгаа. Хятад ч үүнийг сайн ойлгож байгаа учраас худалдаа аажмаар өсөх байх" гэжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Хойд Солонгос, Орос хоёр анхны авто замын гүүрээ нээсэн. Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, уг гүүрээр өдөрт 300 хүртэлх автомашин, 2000 гаруй хүн зорчих боломжтой.
3,600.44





















































Нэргүй 2026-10-15 64.119.16.120
XYJAATAI SEXSDI BOOBN XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAX VANXANI SEXSYGEER UILCHLEX80955877TSAG SEKSDEED
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
XYJAATAI SEXSDI BOOBN XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAX VANXANI SEXSYGEER UILCHLEX80955877
Нэргүй 2026-10-15 122.201.31.212
ИРГЭДЭЭ ХУВЬДАА МАШИНТАЙ БАЙХЫГ НЬ ЗӨВШӨӨРӨӨД УДААГҮЙ ЮМ ГЭСЭН, ИХ ЮМААРАА ГИЙГҮҮЛЖ ДЭЭ.
Нэргүй 2026-10-15 66.181.176.11
хойд солонгос аажмаар зөөлөн хүчний бодлогоор орсоор уусан алга болж буй үндэстэн түүхэндээ бусдын колони хараат улс байсаар ирсэн цаашдаа ийм улс байна
Нэргүй 2026-10-15 122.201.31.212
ХОЙД СОЛОНГОС БОЛ ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ДОЛООНДОР ӨЛСГӨЛӨН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС. ДАЙН БОЛООГҮЙ БАЙХАД Л ХҮН ӨЛСӨЖ ҮХДЭГ. ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ИЛҮҮ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ. ХЯТАД ОРОСТОЙ ГҮҮРЭЭР ХОЛБОГДСОН Ч ГУЙЛГАЧИН ЯДУУ УЛС ХЭВЭЭРЭЭ БАЙХ БОЛНО.
Нэргүй 2026-10-15 103.242.47.254
ухаантай удирдагч нар дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай ингэж холбогдож байна манай жонхуу болохоор танк ярьсаар байгаад одоо түлэх нүүрс олдож байгаа жаахан шатахуун шилжүүлж ачих гэж зудын ажил хийж байна. урд хөршийн танк биш манай улс төрчид л бидэнд гай болж байна