АНУ-ын Флорида мужийн Майами хотод амьдардаг фитнес инфлюсер Саруултуяагийн Хүслэн "Uber Eats"-ийн хүргэлтийн жолоочийн бүсэлхийнээс доош хэсгийг нь буудаж, гар буугаар цохисон хэрэгт холбогдон баривчлагджээ. Мэдээлэлд дурдснаар, тухайн хүргэлтийн жолооч С.Хүслэнгийн найз охинтой танилцаж, дугаарыг нь авахыг хүссэний улмаас энэ хэрэг гарсан байна. Улмаар С.Хүслэнг хүний амь насыг хөнөөхийг завдсан хүнд гэмт хэрэг болон тусдаа хэд хэдэн хар тамхитай холбоотой хэрэгт буруутгаж байгаа аж.
С.Хүслэн цахим орчинд "Khuslen Khan" нэрээр танигдсан бөгөөд "Instagram" хуудсандаа 18 мянга орчим дагагчтай юм. Тэрбээр Мягмар гаригт /2026.10.13/ Майами-Дэйд тойргийн шүүхэд очсон талаар орон нутгийн "WSVN" телевиз мэдээлжээ.

Хэрэг явдал Даваа гаригийн үүрээр болсон байна. Цагдаагийн мэдээлснээр, "Uber Eats"-ийн хүргэлтийн жолооч орон сууцны цогцолборт хоол хүргэж өгөөд, байрны үндсэн орцны гадна нэгэн эмэгтэйтэй уулзжээ. Жолооч тухайн эмэгтэйтэй хэсэг хугацаанд ярилцсан бөгөөд дараа нь түүний утасны дугаарыг авах боломжтой эсэхийг мэдэхээр орон сууцны цогцолборт дахин орсон гэж үзэж байгаа аж.
Гэвч энэ үед саарал өнгийн "Chevrolet Corvette" автомашинтай С.Хүслэн ирж, жолооч руу буу тулгасан гэж цагдаа нар мэдээлжээ.
Тэрбээр жолоочийг газар хэвтэхийг тушаасны дараа буудсан бөгөөд сум жолоочийн өгзөгний хэсгийг шүргэн өнгөрсөн гэж мөрдөгчид үзэж байна. Мөн сэжигтэн хүргэлтийн жолоочийн дагз хэсэгт гар буугаар цохиж, амь насыг нь хөнөөхөөр заналхийлсэн гэх мэдээлэл байна. Энэ үеэр тухайн эмэгтэй тэдний дунд орж, маргааныг зогсоохыг оролдсон гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Харин С.Хүслэн хүргэлтийн жолоочийг "Corvette" автомашинаараа тойруулан хөөж, буугаа түүн рүү чиглүүлсэн гэх мэдүүлэг өгсөн байна. Эцэст нь хүргэлтийн жолооч зугтаж чадсан бөгөөд өөрөө автомашинаа жолоодон ойролцоох эмнэлэгт очиж, шархаа эмчлүүлжээ.
Хэрэг гарсны дараа цагдаа нар С.Хүслэнгийн оршин суудаг газарт нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр кокаин, "MDMA" буюу экстази, кетамин, марихуан, псилоцибин агуулсан мөөг зэрэг хар тамхи, мансууруулах бодис байж болзошгүй зүйлс илрүүлжээ. Түүнчлэн жороор олгодог хэдэн зуун ширхэг эм, 11 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө хураан авсан байна. Мөрдөгчид уг мөнгийг хар тамхины наймаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Шүүх хурлын үеэр С.Хүслэнд кокаин, экстази худалдаалсан болон Adderall эмийг худалдаалах зорилгоор хадгалсан гэх хар тамхитай холбоотой хэргүүдээр буруутгаж байгааг танилцуулжээ.

Энэ нь түүний хар тамхитай холбоотой анхны асуудал биш аж. Өмнөх мэдээллүүдэд дурдсанаар, С.Хүслэн 2023 онд мөн хар тамхины хууль бус худалдаатай холбоотой хэргээр баривчлагдаж байжээ. Мөн цагдаагийн бүртгэлд дурдсанаар, С.Хүслэн 2022 онд Кендалл дахь нэгэн фитнес клубт өөр эрэгтэйтэй маргалдаж байжээ. Тухайн эрэгтэй С.Хүслэнгийн найз бүсгүйг харж байсан гэх шалтгаанаар маргаан үүссэн. Улмаар нөгөө эрэгтэй хутга гаргаж С.Хүслэнг сүрдүүлж байсан бөгөөд дараа нь баривчлагджээ.
Түүнийг батлан даалтаар суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Лхагва гаригт болсон бөгөөд түүнийг барьцаа төлбөр төлөөд суллах хүсэлтийг шүүгч хэрэгсэхгүй болгожээ . Одоогоор дээрх мэдээллүүд нь цагдаагийн байгууллагын мэдүүлэг болон сэжигтэнд холбогдуулан гаргасан буруутгалд үндэслэж байгаа бөгөөд шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байна. Шүүх хурлууд үргэлжлэх хугацаанд батлан даалтаар суллахгүй байхаар шийдвэрлэжээ.
Т.АМИ
3,600.44





















































Нэргүй 2026-10-15 59.153.112.78
Ээжээрээ овголсон эцэггүй золбин шээс бнаштээ
Нэргүй 2026-10-15 67.180.174.29
ter yadag id shidtei huuhen be
Нэргүй 2026-10-15 103.57.93.118
Хүний газар гүний хошуунд гэдэг дээ. Нэг баримт уичигтэй болж аваад өөрөө ашиглаж ч чэпахгүй шахуу байж галт з****г эзэмших эрхтэй болчихдог… тэгээд үр дүн нь энэ дээ
зочин 2026-10-15 66.181.176.119
Хүний газар хатуу шүү залуусаа.
Нэргүй 2026-10-15 202.126.91.85
хар тамхичин г*** л***р
Нэргүй 2026-10-15 64.119.19.84
Avilagchidiin zulbasaga l baigaa
Зочин 2026-10-15 202.133.76.13
эцэггүй хүн юм уу
хүннү 2026-10-15 124.158.120.198
Сайхан юм сурч дээ, хар тэнэг чинь. “Эцэггүй хүүхдийн толгой том, Эхгүй хүүхдийн б**с том” гэдэг мөндөө.
Нэргүй 2026-10-15 64.119.18.44
Shorond baij baihdaa taarsan jargal daahgui guilagchin bna.
Нэргүй 2026-10-15 64.119.19.84
Ene gulug hen um. Mngld bdga shugee avirlasan bn. Usa huulitai opon uhernuudiin zukbasaga baitugai umnuudiig bairand ni tavidag gazar
Нэргүй 2026-10-15 202.131.245.34
б** хэрэглэх байсан юм бол булчин нь яг юунд хэрэгтэй юм бол?
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
VANXANDAAD BIEE UNELLEED BOOW XXOOD BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD XUCHINDUULI SEXSYGEER80955877
Зочин 2026-10-15 202.126.91.24
наад гөлөгөө наанаа шоронд хатаа сайхан монгол оронд минь битгий буцааж явуул жинхэнэ балай ац бн
зочин 2026-10-15 66.181.166.196
Нааш нь зүглүүлж болохгүй л нөхөр байна даа, энэ тэгээд АНУ-ын иргэний монголын иргэн үү, манайх бол энийгээ ав гээх юм биш биз
1 2026-10-15 202.21.115.165
Avilgalchdiin huuhduud ehleed uil laigaa edelj ehelj bn daa