МУИС-ийн олон улсын XV хурлаар төрийн удирдлагын ирээдүйг хэлэлцэж байна

МУИС-ийн олон улсын XV хурлаар төрийн удирдлагын ирээдүйг хэлэлцэж байна

МУИС-ийн олон улсын XV хурлаар төрийн удирдлагын ирээдүйг хэлэлцэж байна

МУИС-иас жил бүр зохион байгуулдаг “Манлайлал-шилжилтийн үеийн чадавхын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний XV хурал өнөөдөр /2026.10.15/ Улаанбаатар хотын “Новотел” зочид буудалд болж байна. Энэ удаагийн хурал “Ирэх 15 жил: Нийтийн удирдлагын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Тус хурлаар төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага, төрийн албаны шинэчлэл, хиймэл оюун ухааны хэрэглээ, тогтвортой хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Хурлын нээлтэд МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Конрад-Аденауэр сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Зөрөн Зойка, GIZ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юрген Хартвиг нар оролцож байна.

Үндсэн илтгэлийг МУИС-ийн хүндэт доктор Штефан Хансельманн “Ирээдүй төсөөлснөөс эрт ирэхэд: Хиймэл оюун ухааны эрин үед нийтийн удирдлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Мөн Яманаши их сургуулийн дэд профессор Такаши Накамура Монгол Улсын бүсчилсэн хөгжилд Японы туршлагаас суралцах боломжийн талаар, БНСУ-ын Хансун их сургуулийн дэд профессор Ионжү Ким хиймэл оюун ухаанд суурилсан захиргааны инновацын талаар хэлэлцүүлуг өрнүүлнэ.  Мөн ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургуулийн профессор Холгер Мюленкамп нийтийн удирдлага, бюрократ тогтолцоо, бүтээмжийн асуудлыг хөндөх бол МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн профессор Н.Бурмаа “Төрийн хяналт – засаглал – эрх мэдлийн хуваарилалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлгээр төрийн албанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн ирээдүйн чадамж, бүсчилсэн хөгжил, уул уурхайн засаглал, байгаль орчны бодлогын ирээдүй зэрэг асуудлыг хөндөнө.

Тус хурал нь нийтийн удирдлагын салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын эрдэмтэн, судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл туршлага, судалгааны үр дүнгээ солилцох зорилготой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж