“Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг энэ аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан. Харин түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтэд үндэслэн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, суллахаар болжээ.
Тодруулбал, дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх яллагдагч Б.Баатарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан аж. Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайлбар, өмгөөлөгчдийн хүсэлт, хавсаргасан баримт бичгүүдтэй танилцаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу талуудад баримт мэдээлэлтэй танилцах, тайлбар хийх боломжийг олгожээ.
Ийнхүү шүүхээс яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.
Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хэргийг эргэн сануулбал, нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм. Түүнийг ялагдагчаар татсан үндэслэлийг дурдвал,
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3,600.44





















































zochin 2026-10-15 161.81.153.63
MIAT iin Seol deh tuluulugch baisan Gerelee ni zaisangiin gertee olnii tanil B,O nart bie uneleed baidag
Злчин 2026-10-15 64.119.21.6
энэ дампуурсан төр засаг ингэж жүжиг тавьж ард түмнийг талцуулахаа болих хэрэгтэй авлигад идэгдсэн шүүх засаглал байсан цагт хэзээ ч шударга ёс энэ тэр яриад ч хэрэггүй тэртээ тэргүй мөхөж дуусч байгаа төр учраас
Ир 2026-10-15 66.181.183.70
маргааш шөнө 3 цагт дахиад баривчлах хэрэгтэй