АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Оросоос шатахуун худалдаж авах болсноо зарласан. Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Трампад хууртагдсан мэт санагдаж байна гэж хэлжээ. Британийн сэтгүүлч Пьерс Морган түүнээс Трампын засаг захиргаанд хууртагдсан мэт санагдаж байна уу гэж асуухад тийм гэж хариулсан бөгөөд АНУ, ОХУ-ын байгуулсан гэрээ нь Кремлийн хувьд ялалт гэжээ. Мөн Украин хүчтэй түншээ алдаж байгаа нь харамсалтай гэж хэлсэн байна.
Тэрбээр "Х" хаягаараа "Энэ бол бидний эх орон, бидний амьдрал, бидний орон гэр, бидний хүүхдүүд… Тийм учраас л Трамп аль нэг талыг сонгочихоор гунигтай байна. Хэрвээ та тэг дунд нь зогсож байгаа бол тэндээ л байх хэрэгтэй. Буруу талд нь лав биш. ОХУ Трампыг сул дорой байгаасай гэж хүсч байгаа. Тэдэнд АНУ-ын сонгууль хамаагүй" гэж жиргэжээ.
Трамп завсрын сонгуулийн өмнө эрчим хүчний үнийг бууруулахаар хичээж буй. Энэ хүчин чармайлтын хүрээнд ОХУ-тай дизель түлш нийлүүлэлтийн гэрээ байгуулах болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Гэвч энэ алхам нь Европын түншүүдийн зүгээс шүүмжлэл, бухимдал дагуулаад байна.
Үүний дараа Трамп Орос, Украины хооронд эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан гэсэн мэдэгдэл хийсэн. Гэхдээ Орос ч, Украин ч энэ мэдэгдлийг баталгаажуулаагүй. Мөн энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын хүчин Украинд цохилт өгсөн.
Сүүлийн хэдэн долоо хоногт фронтын шугам дээрх нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй ч Орос, Украины армиуд бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөөр байгаа юм. Украин алсын тусгалтай цохилтоор Оросын эрчим хүчний байгууламжуудыг онилохоо зогсоохгүй бол АНУ тагнуулын мэдээлэл хуваалцахаа түр зогсоож, Европын орнуудын зэвсэг худалдан авах боломжийг ч хязгаарлаж магадгүй гэж Трамп анхааруулсан билээ. Оросын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалахад АНУ-ын тагнуулын мэдээлэл маш чухал үүрэгтэй. Ингэж анхааруулсан ч гэлээ мэдээлэл хуваалцах ажилллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж дараа өдрүүдэд нь Трампын засаг захиргааны албан тушаалтнууд мэдэгджээ. Харин Украины тал үүнийг үгүйсгэж байгаа юм. Пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх систем нь яагаад ажиллаагүйг Украин асуухад АНУ-ын албаныхан үүнийг цаг агаарын нөхцөлтэй холбон тайлбарласан байна.
Тагнуулын мэдээлэл хуваалцах асуудлаас гадна Элон Маскын "Starlink" систем Украин дахь зарим интернэт үйлчилгээгээ хязгаарласан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Украины эрх баригчдын хэлснээр, "Starlink"-ийн цэргийн зориулалттай "Starshield" үйлчилгээнд хязгаарлалт тавигдсаныг тэд мэдээгүй байна. Оросын арми энэ саатлыг ашиглан шөнийн турш хүчтэй довтолгоо явуулж байгааг Зеленский мэдэгджээ.
Тэрбээр "Элон Маскт хандаж хэлэх миний үг маш тодорхой. Үүнийг асар том техникийн асуудал, эсвэл алдаа байгаасай гэж найдаж байна. Үйлчилгээгээ дахин идэвхжүүлэхийг бид хүсэж байна" гэжээ.
Гэвч Элон Маскын хувьд "Starshield" систем АНУ-ын засгийн газрын эзэмшилд байдаг бөгөөд ашиглалт, хурдтай холбоотой аливаа хязгаарлалтыг АНУ-ын арми болон ерөнхийлөгч шийддэг гэсэн хариу өгсөн байна.
3,600.44





















































СЛАВА РОССИИ 2026-10-15 122.201.31.34
СЛАВА КОКАЙНЕ, ГЕРОЙН СЛАВА
Зочин 2026-10-15 66.181.170.246
Өөрийн толгойгүй бодлогогүй өайхаар аргагүй шүү дээ. Ард түмнээ зовоогоод
Нэргүй 2026-10-15 188.162.248.110
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
зочин 2026-10-15 66.181.181.100
Яах гэж оростой зөрчилдөв, Юунд орос орныг устгах гэж барууны гар хөл болж дайн өдөөв, Бусад орон шиг төвийг сахиж,хэвийн найрсаг харилцааг эрхэмлэж болсонгүй вэ, Цөмийн зэвсгийн асар их нөөцтай том гүрэнтэй энгэж хурц зөрчилдөх нь аюултай гэдгийг мэдмээр юм, Энэ хоёр орны иргэдийн үзэн ядалт хязгаараа алдлаа,Үй олон залуусаа хядалцлан байдал бүүр хүндэрлээ, Найрсаг харилцаа тогтоох асуудал улам л холдоод байна, Зеленский,оросыг сөгдүүлнэ гэж үнэхээр итгэж байгаа юм болов уу
Б 2026-10-15 202.131.225.197
Ш-АААААНА БИЗ ТАНАЙ ЦАРЬ Л ШАЛ ХУДЛАА БАРУУНЫГ БУРУУТГАХ ГЭЖ, ҮНЭНДЭЭ МАНГАДЫН БООЛУУДДАА ДАЙСАН ГАРГАЖ ӨГЧ ЭРХ МЭДЛЭЭ Л АВЧ ҮЛДЭХ ГЭЖ ДАЙН ЭХЛҮҮЛСЭН. ЦААД БАРУУНЫ ЕРТӨНЦ НЬ МАНГАДЫГ ТООДОГ Ч ҮГҮЙ, ЯДУУСЫН ГАЗАР НУТАГ ГЭЖ БОДООД ДЭЭРЭНГҮЙ ХАНДДАГ. ЦАРЬ НОФШИД БОЛ ЭРХ МЭДЛЭЭ Л ХАДГАЛЖ, 150 НАСЛАХ МӨРӨӨДӨЛ Л БАЙГАА. ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ. ЗЕЛЕНСКИЙ МАНГАДЫГ СӨГДҮҮЛЭХ ГЭЖ ДАЙТААГҮЙ АЛДАГДСАН ЭХ ОРНЫХОО ХЭСГИЙГ БУЦААЖ АВАХ ГЭЖ ҮЗЭЖ ТАРЖ БАЙНА. ХАМГИЙН ШИВШИГТЭЙ НЬ ЦАРЬ 20-Р ЗУУНЫ ХИТЛЕР ШИГ БОЛЖ ЧАДАХГҮЙ
Нэргүй 2026-10-15 64.119.20.170
Trump hulhi uvgun shu de
Нэргүй 2026-10-15 43.228.130.234
Зеленский ухаантай байна. Шударга ёс хэзээ ч ялна. Дарлал харгислал дарангуйлал үргэлж дуусдаг
зочин 2026-10-15 66.181.181.100
Барууны хөрөнгөтнүүдийн хувьд украин орос хоёр дайтаж, алалцаж,үзэн ядалцаж ,эдийн засгаа сүйрүүлж, иргэдээ зовж байх нь л чухал,
Нэргүй 2026-10-15 202.126.89.60
Ха ха зеленский капут
:D 2026-10-15 202.131.225.197
НЕТ НЕТ, ЦАРЬ БУДЕТ КАПУТ, ДУРА!!!
Нэргүй 2026-10-15 122.201.31.212
ХОЙД СОЛОНГОС НЬ БОЛ ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ДОЛООНДОР ӨЛСГӨЛӨН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС. ДАЙН БОЛООГҮЙ БАЙХАД Л ХҮН ӨЛСӨЖ ҮХДЭГ. ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ИЛҮҮ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ
зочин 2026-10-15 66.181.181.100
Баруунаас тусламж ирж байгаа тулдаа л Украин оршин тогтнож байна Үйлдвэрлэл нь үндсэндээ бараг бүрэн ниргүүлэв, Төсвийн 40-өөд хувь нь цоорхой ,Энэ оны эцэст засгийн газрын өр 270 тэрбум долларт хүрэх төлөвтэй, Сүүлийн саруудад оросын гүнд цохилт өгсөний хариуг хатуу амсаж байна, Хар тэнгэсийн портууд ниргүүлж,тэнгэсийн зам бүрэн хаагдав, Эрчим хүч,гангийн үйлдвэрүүд ,төмөр замын гол зангилаа сүйрч,вагонууд чирэх толгойгүй болов,Днеприйн гүрүүд нурж Киев 2 хэсэг салав г,м эвгүй юм их сонсдох бо
Нэргүй 2026-10-15 160.250.66.5
Наймаачин наймаагаа хийж улс төрчид нь улс төрөө явуулах хэрэгтэйг харууллаа. Трамп тэнэг н**ш өөрөө Иран руу довтолж, шатахууны үнэ хөөрөгчидхөөд, Оросоос дизель авч, дарангуйлагчийг утгагүй дайнаа удаан хугацаанд үргэлжлүүлэх мөнгө гаргаж өгөх ч гэж дээ. Одоо сенатын сонгуульд илт ялагдана доо. Импитчмент зарлаж буулгах хэрэгтэй.
The United States 🇺🇸 has never been an ally of Ukraine 🇺🇦, and it never will be in the future. 2026-10-15 66.181.161.216
The United States 🇺🇸 has never been an ally of Ukraine 🇺🇦, and it never will be in the future. The European Union 🇪🇺, in reality, has no genuine ties or connection with Ukraine. They are simply using Ukraine as bait in a war, leading to its destruction.
The United States 🇺🇸 has never been an ally of Ukraine 🇺🇦, and it never will be in the future. The European Union 🇪🇺, in reality, has no genuine ties or connection with Ukraine. 2026-10-15 66.181.161.216
The United States 🇺🇸 has never been an ally of Ukraine 🇺🇦, and it never will be in the future. The European Union 🇪🇺, in reality, has no genuine ties or connection with Ukraine. They are simply using Ukraine as bait in a war, leading to its destruction.
Хэзээ ч Америкийн нэгдсэн улс 🇺🇸 Украин 🇺🇦 улстай холбоотон байгаагүй цаашдаа ч байх боломжгүй. 2026-10-15 66.181.161.216
Хэзээ ч Америкийн нэгдсэн улс 🇺🇸 Украин 🇺🇦 улстай холбоотон байгаагүй цаашдаа ч байх боломжгүй. Европын Холбооч 🇪🇺 яг үнэн хэрэг дээрээ Украинтай ямар ч хамааралгүй холбоогүй улс. Тэд зүгээр Украиныг дайны өгөөш болгож сүйрүүлж байгаа.
Б 2026-10-15 202.131.225.197
УКРАЙН СҮЙРЭХГҮЙ ЭЭ. ХАРИН Ч ЭНЭ ДАЙНЫ ДАРАА ГЕОПОЛИТИКИЙН ТОМ ТОГЛОГЧ БОЛНО. ЦАРЬ НОФШ ЯГ ОДОО ТРАМП НАЙМААЧНЫГ ТӨМСӨГДЧИХСӨН ДОДИГОР БАЙГАА. ГЭХДЭЭ ТРАМП Ч ЦАРЬ Ч МӨНХ БИШ. ДЭЛХИЙ ЭНЭ НОФШНУУДААС ХАГАЦАХ БОЛГТУГАЙ.
зочин 2026-10-15 66.181.160.11
Жижиг улсууд яаж ийгээд цөмийнн зэвсэгтэйй болхоос өөр сонголт байхгүй болжээ..