Ньюс хөтөч: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Ньюс хөтөч: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Ньюс хөтөч: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Ньюс агентлаг өнөөдөр /2026.10.15/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 цагт:

  • Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол СОР17 талбайн хойно болно.
  •  Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудтай жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын талаар уулзалт, арга зүйн сургалт “Бишрэлт” зочид буудалд болно.
  • “Олон улс судлал-2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
  • “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, олон улсын чиг хандлага” олон улсын сургалт ITC Tower, Ballroom ZU-д болно.
  • “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл, амралтын бүсэд байгуулах “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно.
  • “МУИС-Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил-2026” эрдэм шинжилгээний олон улсын цуврал XIV хурал “Новотел” зочид буудалд болно.

10:00 цагт:

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
  • “PISA-2025” суралцагчийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулах уулзалт Багшийн хөгжлийн ордонд болно.

11:00 цагт:

  • “Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэчлэл-хяналт-цахимжилт” сургалт, хэлэлцүүлэг Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд болно.
  • Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг энэ сарын 1-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Уг үзлэг, эрт илрүүлгийн явц, хамрагдалт болон зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль хэвлэлийн хурал зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж