Мьянмарт гэмт хэрэг үйлдсэн бүлэглэлийн гурван гишүүнд цаазын ял оноожээ

Мьянмарт гэмт хэрэг үйлдсэн бүлэглэлийн гурван гишүүнд цаазын ял оноожээ

Мьянмарт гэмт хэрэг үйлдсэн бүлэглэлийн гурван гишүүнд цаазын ял оноожээ

Хятадын шүүх Мьянмарт цахим залилан, мөрийтэй тоглоом зэрэг гэмт хэрэг үйлдсэн Вэйгийн гэр бүлийн тэргүүлдэг бүлэглэлийн гурван гишүүнд өчигдөр /2026.10.13/ цаазын ял оноожээ. Мөн бүлэглэлийн өөр гурван гишүүнд бүх насаар нь хорих ял оноосон бол бусад 55 хүнд гурван жил гурван сараас 24 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноосон байна.

Шүүхийн тогтоолоор тус бүлэглэл 2019 оноос Мьянмарын Коканг бүсэд хэд хэдэн залилангийн төв байгуулж, зэвсэгт хүчээр хяналтаа тогтоон, цахим залилан, мөрийтэй тоглоом, сүрдүүлэг, хар тамхины наймаа, хууль бус хил нэвтрүүлэлт зэрэг гэмт хэрэг үйлджээ.

Тэдний цахим залилан болон мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нийт дүн 12.2 тэрбум юань буюу ойролцоогоор 1.81 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Мөн бүлэглэлийн гишүүд бусад залилангийн бүлэглэлтэй хамтран ажиллах үеэрээ цахим залилангийн хэрэгт холбогдсон, тушаал биелүүлээгүй хүмүүсийг шийтгэх нэрийдлээр хоёр хятад иргэний аминд хүрчээ. Шүүхийн мэдээлснээр, бүлэглэл хяналтдаа байсан зэвсэгт хүчнийг ашиглан санаатайгаар хүн хөнөөсөн байна.

Шүүгдэгчдийг хүн амины хэрэг, залилан зэрэг нийт долоон төрлийн гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Шүүхээс хорих ялаас гадна зарим этгээдийн эд хөрөнгийг хураах, торгох, улсаас албадан гаргах зэрэг нэмэлт шийтгэл ногдуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-14 27.123.212.86

Төрийн төмөр нүүр гэж энэ шүү дээ. Төрийн энэ мэт үүрэг Монголд ус агаар мэт хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2026-10-14 64.119.16.9

бусдыг зовоож амьдардаг муухай хар чөтгөрүүдийг болж болж өшөө олныг баривчилж цааш харуулаас ай

Avatar

Ир 2026-10-14 66.181.183.70

хэнд хэрэгтэй мэдээлэл вэ хоролмаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж