Энэтхэгийн "Жоомны ардын нам” хөдөлгөөний хоёр удирдагчийг жагсах хориотой талбайд нэвтэрсэн хэрэгт буруутган баривчилж, тав хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ. Саурав Дас, Ашутөш Ранка нар аравдугаар сарын 13-ны өдөр Дели хотын Жантар Мантар талбайд нэвтэрснээр саатуулагдсан бөгөөд хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлжээ. Тэднийг хориотой талбайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, нийтийн хэв журмыг сахих үүргээ зөрчсөн, хүчин төгөлдөр байсан хязгаарлалтын тушаалыг зөрчсөн, төрийн албан хаагчдын ажилд саад учруулсан гэх үндэслэлээр буруутгасан ч тэд бүх хэргийг няцааж байна.
Жантар Мантар нь олон жилийн турш жагсаал цуглаан зохион байгуулагдсаар ирсэн талбай. Гэсэн ч цагдаа нар тус талбайг саяхнаас зөвшөөрөгдсөн жагсаалын талбайн жагсаалтаас хассан юм.
“Жоомны ардын нам” нь албан ёсны улс төрийн нам биш, харин иргэний шахалт үзүүлэх хөдөлгөөн юм. Тус хөдөлгөөнийхөн сонгуулийн тогтолцоонд шинэчлэл хийх, мөн санал луйвардсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Энэтхэгийн Сонгуулийн ерөнхий комиссар Гьянеш Кумарыг огцруулахыг шаардан хэд хоногийн турш эсэргүүцлийн жагсаал өрнүүлж буй. Харин Сонгуулийн хороо эдгээр буруутгалыг үгүйсгэжээ.
Дели хотын цагдаа нар цаашид жагсаал зохион байгуулах зөвшөөрөгдсөн газраар Рамлила Майдан, Бурари Граунд, CBD Граунд гэсэн гурван байршлыг нэрлэсэн байна. “Жоомны ардын нам” хөдөлгөөнийхөн үүнийг жагсаалыг олон нийтээс холдуулж, эсэргүүцэгчдийн дуу хоолойг сулруулах зорилготой алхам гэж үзэж байна.
3,600.44




















































Нэргүй 2026-10-14 178.174.229.45
JOOMNUUDIIG HORDUULJ BILUU ALDAG SHUU