Газрын тосонд бохирдсон шувууд Хар тэнгисийн эргээс олджээ

Газрын тосонд бохирдсон шувууд Хар тэнгисийн эргээс олджээ

Газрын тосонд бохирдсон шувууд Хар тэнгисийн эргээс олджээ

Сүүлийн үед газрын тосонд бохирдсон тэнгисийн шувууд ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дагуу үзэгдэх болсон байна. Тодруулбал, эргийн амралтын хот болох Анапа дахь далайн эргийн суурин газрууд газрын тосонд бохирдсон шувууд олширсныг мэдэгджээ. Энэ хүрээнд эдгээр шувуудыг эмчлэх, тэжээхэд туслахыг сайн дурынханд уриалж байна.

Шинжээчдын үзэж буйгаар аравдугаар сарын 6-нд Сочи хотын эрэг орчимд халдлагад өртсөн Либерийн далбаатай “Aframax Rio” нэртэй газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцонд гал гарснаас хойш шувууд газрын тосонд бохирдох болжээ . Уг 247 метр урт хөлөг онгоцыг ОХУ-ын “сүүдрийн флот”-той холбоотой гэж үздэг. Галыг аравдугаар сарын 7-нд унтрааж, Сочи хотоос баруун хойд зүгт 200 орчим километрийн зайд орших Новороссийск боомт руу чирэн хүргэжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Даваа гаригт /2026.10.12/ гэмтсэн хөлөг онгоцноос газрын тос соруулан авах ажиллагааг эхлүүлсэн байна.

Харин Сочи хотын эрх баригчид газрын тосонд бохирдсон шувууд илэрсэн гэх мэдээллийг няцааж, далайн эрэгт хийсэн шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүний ул мөр илрээгүй гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч хиймэл дагуулын зургаас гал гарснаас хойших өдрүүдэд газрын тосны толбо улам тэлж байгааг харуулсан байна. Тухайлбал, Бямба гаригт авсан радарын зурагт уг толбо Новороссийск хотын зүг баруун хойш сунаж байгааг дүрсэлжээ.

Байгаль орчны асуудлаар бие даан ажилладаг Жора Каваноссян хэлэхдээ, Новороссийск хотын аврах албаны дарга Алексей Одеров газрын тосны бүтээгдэхүүн эрэгт хүрснийг баталсан. Гэхдээ тэрбээр бохирдлын хэмжээг “гамшгийн хэмжээнд хүрээгүй” гэж тодорхойлжээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Тээврийн яам болон далайн аврах албаны байгууллагууд Мягмар гаригт мэдэгдэхдээ, Краснодарын хязгаарын Хар тэнгисийн эрэг дагуу хийсэн шалгалтаар газрын тос асгарсан тохиолдол илрээгүй гэжээ.

Энэхүү мэдээлэл нь 2024 оны арванхоёрдугаар сард Хар тэнгист гарсан томоохон газрын тосны асгаралтаас хойш бараг хоёр жилийн дараа гарч байна. Тухайн үед Керчийн хоолойд шуурганд өртөж гэмтсэн Оросын хоёр танкероос хэдэн мянган тонн хүнд мазут Хар тэнгист асгарчээ. Үүний улмаас Анапа хотын орчмын наран шарлагын газрууд бохирдож, эрх баригчид холбооны хэмжээний онц байдал зарласан юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-14 178.174.229.45

UMHII HULMASUUD DANDAA HUDLAA HELDEG , HUURHII SHUBUUD NIL TOS BOLSON BHAD CHIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж