Хойд Солонгос улс батлан хамгаалахын шинэ музейгээ нээлээ

Хойд Солонгос улс батлан хамгаалахын шинэ музейгээ нээлээ

Хойд Солонгос улс батлан хамгаалахын шинэ музейгээ нээлээ

Хойд Солонгос улс батлан хамгаалахын шинэ музейгээ нээлээ. Тив алгасагч шинэ баллистик пуужин зэрэг өргөн хүрээний зэвсгүүдээ дэлгэсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд удирдагч Ким Жон Ун оролцжээ. Үндэсний батлан хамгаалахын хувьсгалын музейн нээлтийг эрх баригч Ажилчны намын 81 жилийн ойтой давхцуулан аравдугаар сарын 10-нд хийсэн аж.

Музейн нээлтэд Ким Жон Унаас гадна түүний охин Ким Чу Аэ болон намын Төв хорооны нарийн бичгийн дарга нар, Батлан хамгаалах яамны удирдах албан тушаалтнууд оролцжээ.

Ким Жон Ун шинэ батлан хамгаалахын музейг "хувьсгалын үнэт өв" гэж нэрлэсэн байна. Музейд дэлгэн үзүүлсэн зэвсэг, техник улам олширч, шинэчлэгдэхийн хэрээр Хойд Солонгосын өөрийн хүчээр хөгжүүлсэн зэвсэглэл ч эрчимтэй хөгжиж, улам боловсронгуй болно гэж тэр мэдэгджээ. Мөн дэлхийн хамгийн хүчирхэг батлан хамгаалах аж үйлдвэрийг бий болгох нь эрх баригч намын үүрэг болохыг онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-14 122.201.31.212

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

Нэргүй 2026-10-14 66.181.161.91

Өмнөдийн дэвшилтэт дронууд хоцрогдол ядуурлын туйл болсон хойд солонгосыг ялаа алж байгаа юм шиг л ядах юмгүй ав амархан устгаж чадна. Өмнөдийн дэвшилтэт дроны операторуудын хувьд хоцрогдоод өнгөрсөн зуундаа гацчихсан хойд солонгосын дэглэмийг устгах нь бол дайн биш тоглоом тоглосноос ялгаагүй.

Avatar

cots bayp xypgie. 2026-10-14 202.126.90.31

– butu opyylaa-
Tochiktoi ycnui toolyyr xylgaich, Ubchlul.

Avatar

Нэргүй 2026-10-14 103.57.92.144

Бүх улсын дотоод асуудалд хошуу дүрж, атман ахын зан гаргаж, дур мэдэн үйлдэл хийхийг хүсдэг, бүхнийг гартаа барьж базахыг санаархдаг, дээрэнгүй гүрнүүдийг айлгадаг ганц хүн бол Ким Жон Ун. Ийм үйлдэл хийж, хэлж айлгаж байх хэрэгтэй. Дээрэнгүй том гүрнүүдийн хөгжил тэндээ л биз. Далдуур их бузар бий, түүнээ их далдлана. Ярих үйлдэх 2 нь зөрөөтэй.

Avatar

БХЯ 2026-10-14 64.119.25.225

Манай улс музейгээ шинэчлэх юмсан ядаж хадгалж байгаа ажиллагаагүй болсон зэвсэгээ дэлгээд үзүүлэх сэтгэл алга даа одоогийн нөхдөд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж