Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ

Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ

Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ

Оросын аюулгүй байдлын албаныхан Японы "The Hokkaido Shimbun" сонины сурвалжлагчийг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулжээ. Тус сурвалжлагч нь Алс Дорнодын Сахалин муж дахь "The Hokkaido Shimbun" сонинд ажилладаг. Түүнийг Японы тагнуулын байгууллагын даалгавраар Оросын батлан ​​хамгаалах чадавхтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгаж байна.

Эрх баригчдын мэдээлснээр, түүнийг Оросоос гарахынх нь өмнөхөн саатуулж, Москва руу шилжүүлжээ.

Оросын төрийн мэдлийн телевизээр сурвалжлагчийг саатуулж буй бичлэг болон аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан ажилтны ярилцлагыг цацсан байна. Нэрээ нууцалсан ажилтны мэдэгдсэнээр, тус сурвалжлагч нь Оросын хяналтад байдаг дөрвөн арлын иргэдээс Украины дайнд дайчлагдсан болон сайн дураараа явсан хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулсан аж. Мөн уг мэдээллээ Японы холбогдох байгууллагуудад дамжуулах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Москвагийн шүүхээс япон сурвалжлагчийг нэг сар 29 хоногийн хугацаатай саатуулах шийдвэр гаргасныг телевизээр мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, сурвалжлагчийг арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл саатуулна.

Энэ хэргийн талаар Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийхдээ "Орос улсад гадаадын сэтгүүлчийн статустай ажиллаж буй сурвалжлагчдаа ашиглан манай улсын аюулгүй байдлыг сулруулах зорилгоор мэдээлэл цуглуулах гэсэн оролдлого нь харамсалтай юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Opoc xymyyc baliar Hegr shyyi. 2026-10-14 202.126.90.31

yapon gadni jyylchin oryylgyi baix.
gadni Tochiktoi ycnui toolyyp damlyyral, – dpebni;

Avatar

Нэргүй 2026-10-14 67.180.174.29

Oros oron ulam l ner hundgui bolj bna daa Putin hoid so giin araas l yvj bna daa Oros ruu yvbal ayultai shuu

Avatar

Нэргүй 2026-10-14 157.15.6.111

Тэгээд бусад улсад Оросын тагнуул гээд баригдахаар Оросууд гээд л бас чичилдэг л биз дээ.

Avatar

Zochin 2026-10-14 202.72.245.200

Oros uls ulam l turemgii auuyltai bolno !, odoo yaandaa ard tumen n aidastai buurch zovlon bolno schuudee.

Avatar

Нэргүй 2026-10-14 202.70.38.250

Хогийн орос орон хурдан задраасай

Avatar

Нэргүй 2026-10-14 157.15.6.111

Хаха. Орос задарвал Хятад л манайхыг барьж идэхэд амар болох байхдаа. Чи бас нэг Хятад нөхөр үү

Avatar

Нэргүй 2026-10-14 66.181.191.104

Үгүй л дээ, хө ! Орчлонд Орос,Хятадаас өөр олон улс орон бий. Орос тарахад манайд тун ойрхон Сибирь, Өвөр Байгаль хавьд АНУ-ын цэргийн бааз байгуулагдна, тэр нь манай аюулгүй байдлын баталгаа
болноо, айлтгүй……….

Avatar

Нэргүй 2026-10-14 202.21.107.98

хха инээдтэй юм ярих юм аа хэн ч бидний талд ороод Хятадаас өмөөрөөд байхгүй шүү. эсвэл Украйн шиг хогийн байдалд оруулах байх шүү

Avatar

Нэргүй 2026-10-14 202.21.107.98

яасан Орос нь хурдан задраад Хятадад уусмаар байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж