Ромын пап XIV Лео уушгины хорт хавдартай нь оношлогдсоны дараа баруун уушгины доод хэсгээ авахуулах мэс засалд орсон нь амжилттай болжээ. 71 настай пап Мягмар гаригт /2026.10.13/ Ром хотын Жемелли эмнэлэгт 90 минут үргэлжилсэн мэс засал хийлгэсэн байна. Ватиканы мэдээлснээр, мэс засал хүндрэлгүй болж, тэрбээр биеийн байдлаа ажиглуулсны дараа өрөөндөө буцжээ.
Түүний уушгинд үүссэн ургацгийг эмч нар ердийн үзлэгийн үеэр илрүүлсэн юм. Дараа нь нэмэлт шинжилгээгээр уушгины аденокарцинома буюу уушгины хорт хавдрын нэг төрөл болох нь тогтоогдсон байна.
Пап XIV Лео уг ургацгийг эрт үе шатанд илрүүлсэн бөгөөд эмч нар авахуулахыг зөвлөсөн талаар Ням гаригт мэдэгдсэн байдаг. Одоогоор хавдар бусад эрхтэнд тархсан эсэхийг тодруулах шинжилгээ үргэлжилж байна.
Тэрбээр биеэ тэнхрүүлэхийн тулд эмнэлэгт долоо хоног орчим хэвтэх төлөвтэй байгаа бөгөөд аравдугаар сарын 20-н хүртэлх хуваарьт арга хэмжээгээ цуцалжээ. Ватиканы мэдээлснээр, папт халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илрээгүй байв.
3,600.44




















































Зочин 2026-10-14 122.201.22.124
энэ Пап Лео нар ч нэг их удахгүй яваад байх чинь юу гэсэн үг вэ ямар нэгэн асуудал улс төрийн хувьд байна уу уг залуухан хүн штээ уршгаар өвдөхөөр