Нийслэлийн хэмжээнд гал, галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын чанарын индекст өнгөрсөн сараас өөрчлөлт орж эхэлжээ. Тодруулбал, төвийн зургаан дүүргийн захын гэр хорооллын орчимд өглөө, оройн цагаар утааны түвшин өссөн үзүүлэлтэй гарч байна. Энэ жил агаарын чанарыг өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 40 хүртэлх хувиар буурна гэж Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдэгдсэн. Гэвч хүйтний эрч чангараагүй, шөнөдөө -3, -5 хэмтэй хонож байхад төхөөрөмжийн мэдээллээр бохирдолтой гэж зааж байгаа юм.
Агаарын чанар шалгагч төхөөрөмж байршуулсан бүс буюу Толгойт-1, Дамбадаржаа-5, Яармаг, Нисэх-4, Хайлааст гэх таван байршилд бага бохирдолтой гэж зааж байна. Харин бусад байршлуудад өнөөдрийн /2026.10.14/ байдлаар хэвийн буюу цэвэр байгаа аж.
Агаарын бохирдлыг бий болгоход айл өрхийн яндангаас гарч буй утаа 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад 15.5 хувийг эзэлдэг гэсэн судалгааг JICA хийсэн байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс 172 мянган айл, өрхүүдэд утаа мэдрэгч төхөөрөмжийн гэр хорооллын 172 мянган айл өрхүүдэд суурилуулсан. Энэ хүрээнд угаарын шинж илэрвэл 2-3 минутын дотор гар утас болон холбогдох албаны хүмүүсийн нэгдсэн системд мэдээлэл ирдэг болсон.
Нийслэлийн 172 мянган өрх 446 цэгээр Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлшийг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. 2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар дөрвөн цуваа буюу 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирээд байгаа талаар Тавантолгой түлш ТӨХК-аас мэдээлсэн.
3,600.44





















































Нэргүй 2026-10-14 202.9.40.72
утср ийш тийшээ шаагаад бгаа пздаг чангдн чанглх ёстой пздгуутай хлбо шаалгхгүй бдгиймаа.
Зочин 2026-10-14 122.201.22.124
Энэ төр бүүр дампуурчээ хараахан цас орж хйүтрээгүй байна наана чинь шөнөдөө л хасах руу дөнгөж орж байгаа өдөртөө дулаахан налгар байна айл өрхүүд галлагаа бүрэн эхлээгүй байхад утаа буурсан гэх шиг дэмийрч донгосдогоо болих хэрэгтэй нөгөө хэдэн хамуутай дарга нар итгэчихсэн утаа буурсан гээд энд тэндгүй хашхирч онигоо болох вий дээ ккккккк
иргэн 2026-10-14 202.21.98.174
гэр хороололд агаарын бохирдол маш их байна. асар муухай үнэртэй утаа гарч байна. гэр хорооллоор явж шалгана уу одоо ийм байгаа юм чинь өвөл хүйтрэхээр ч асуудал хүндрэхээр л байна даа
ишшшш 2026-10-14 202.70.38.250
ишшшшш