Захариагийн анхны хэвлэлийн хурал сөрөг сэтгэгдлүүдийн бай болов

Захариагийн анхны хэвлэлийн хурал сөрөг сэтгэгдлүүдийн бай болов

Захариагийн анхны хэвлэлийн хурал сөрөг сэтгэгдлүүдийн бай болов

Цагаан ордны шинэхэн хэвлэлийн нарийн бичиг Кэти Захариа аравдугаар сарын 13-ны өдөр анхны хэвлэлийн хурлаа хийлээ. Гэвч түүний гүйцэтгэл олон хүнээс сөрөг сэтгэгдэл хүлээж аваад байгаа бөгөөд ерөнхийлөгч Дональд Трампын санаанд нийцэхээргүй байна гэж зарим хүн дүгнэжээ. Зарим албан тушаалтан түүнийг өвөрмөц, эв дүйгүй, хөшүүн, будилуу байсан гэж тодорхойлов. Тэр бүү хэл энэ янзаараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгээр хэр удаан ажиллах бол гэж эргэлзсэн албан тушаалтнууд ч гарч иржээ.

Хэвлэлийн хурал 15 минут орчим л үргэлжилсэн. Гэтэл тэр хугацааны ихэнхийг Трампын амжилтуудаар бахархахад зарцуулжээ. Эцэст нь ердөө гуравхан сэтгүүлчээс асуулт сонсоод л хэвлэлийн хурлыг дуусгасан байна. Хэвлэлийн нарийн бичиг асан Кэролин Левиттийн үед хэвлэлийн хурал дунджаар 45 минут үргэлжилдэг байв.

Түүнийг шинэ албан тушаалд томилогдсон даруйд нь яагаад ингэж яаран сандран хэвлэлийн индрийн ард зогсоосныг зарим албан тушаалтан гайхаж байна.

Тухайлбал, Трампын зөвлөхүүдийн нэг хэлэхдээ "Индрийн ард зогсохоосоо өмнө нь хоёр долоо хоногийн турш асуулт хариултын эрчимтэй бэлтгэл хийх ёстой. Түүний хийсэн хамгийн зөв алхам нь Элчин сайд Кимберли Гилфойлын тухай мэдээг дэлгэсэн явдал байлаа. Ядаж л ингэснээрээ өөрөөсөө анхаарлыг холдуулж чадсан" гэжээ. Түүнчлэн өөр нэг албан тушаалтан "Түүнийг яагаад ийм хурдан гаргаад ирэв? Ажлаа хүлээж аваад хоёрхон хоносон бэлтгэлгүй хүнийг индрийн ард зогсоосон шалтгааныг ойлгохгүй нь" гэжээ.

Харин ерөнхийлөгч Трамп хэвлэлийн хурлын дараа Захариаг сайшаасан үг хэлсэн байна. Тэрбээр "Би түүнийг маш сайн байсан гэж бодож байна" гэжээ. Цагаан ордны харилцаа холбооны захирал Стевен Чун ч бас "Кэти багийн хувьд үнэхээр гайхалтай нэмэлт хүч" гэж хэлсэн аж. "Захариагийн хэвлэлийн хурал сайн болоогүй ч анхных нь шүү дээ. Трамп түүнийг ойлгож, боломж олгоно байх" гэж хэлсэн албан тушаалтан ч бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп түүний "Fox News"-ийн эфирт харагддаг байдалд нь татагдаж ажилд авсан аж. Гэвч телевизийн эфир, Цагаан ордны хэвлэлийн хурал хоёр тэс ондоо зүйл юм.
Захариа хэвлэлийн хурлаа дуусгахдаа "Ингээд дуусгая. Ерөнхийлөгч Трамп удахгүй Аляска руу түүхэн айлчлал хийнэ. Тэр үеэр түүнээс асуултуудаа асууж болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хусуул 2026-10-14 202.9.46.186

Ганц гусуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж