Дэлгэрцогтод газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Дэлгэрцогтод газар хөдөлжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойд зүгт 11 км-ийн зайд өнөөдөр буюу энэ сарын 13-ны 03:36 цагт 3.8 магнитутийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ талаар Одон Орон Геофизик Судлалын Хүрээлэнгээс тодруулахад “Дэлгэрцогт сумын төвөөс  холгүй орших хэдий боловч ямар нэгэн хохирол учруулаагүй байна” гэлээ. Харин тус аймгийн Засаг даргын тамгын газарт Дэлгэрцогт сумаас мэдээлэл ирүүлээгүй байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж