VS: Сэтгүүлч Т.Шинэбаяр шантааж хийсэн, хийгээгүй

VS

VS: Сэтгүүлч Т.Шинэбаяр шантааж хийсэн, хийгээгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой гэх барилга, байгууламжийн зураг, мэдээллийг сэтгүүлч Т.Шинэбаяр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг Т.Шинэбаярыг өөрийн хүсэлт, шаардлагыг биелүүлээгүйн улмаас төрийн тэргүүний нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тарааж байна хэмээн тайлбарласан. Тодруулбал, Т.Шинэбаяр бусдад Хөдөлмөрийн баатар цол олгуулах, редакц байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн санхүүжилт авах, төрийн айлчлалд оролцох, Ерөнхийлөгчтэй уулзах зэрэг хүсэлт, шаардлага тавьж байсан гэж мэдэгдсэн юм. Харин сэтгүүлч Т.Шинэбаяр дээрх мэдэгдлийг няцааж, өөрийг нь Ц.Ганзориг таван зүйлээр илтгэд гүтгэлээ гэж мэдэгдсэн юм. Үүнийхээ дараа саатуулагдсан. Шүүхийн шийдвээр түүнийг 30 хоног цагдан хорихоор болсон. Энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг хүргэж байна. 


 

Т.Шинэбаяр
Дэнс.мн сайтын эрхлэгч

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас намайг хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан гэхээр нь би өөрийгөө шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт ирээд байна.

ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг намайг таван зүйлээр гүтгэж байна. Ц.Ганзориг болон түүний өмнө ажиллаж байсан Г.Золбаяр бид нар найз нөхдийн харилцаатай. Ц.Ганзоригтой нэг удаа хамт идэж, нэг удаа вайбэраар холбогдсон. Намайг шантааж хийсэн гэсэн байна.

Нэгдүгээрт, Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажиллаж, амьдарч буй П.Шижээ эмч дөрвөн жилийн өмнө ЕТГ руу Хөдөлмөрийн баатар цолны хүсэлт явуулсан юм билээ. Хариу өгөөгүй. Тэр хүнд Хөдөлмөрийн баатар цолыг нь өгчхөөсэй гэж хүсэж, дамжуулсан төдий. Тэгэхэд Ц.Ганзориг “Чамтай ямар холбоотой хүн юм” гэж асуусан. Би хамаатан садан биш, орон нутагт ажиллаж байгаа гавьяат, Ардын эмч цолтой ганц хүн гэдгийг нь хэлсэн.

Хоёрдугаарт, намайг мөнгө шантаажилсан гэсэн. Редакцаа томруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай ярихад Ц.Ганзориг “Найз нь чамайг дэмжих үү” гэсэн. Би “Одоохондоо хэрэггүй” гэж хэлсэн. Энэ бол хоолны ширээний ард болсон яриа.

ЕТГ-аас мөнгө нэхсэн зүйл байхгүй.

Би сүүлийн 10 жил У.Хүрэлсүхийг дэмжихдээ нэг ч төгрөг авч үзээгүй, багт нь ажиллаж байгаагүй. Эднийхтэй нэг ч удаа гэрээ хийж үзээгүй.

Мөн намайг Ерөнхийлөгчтэй уулзуулж өг гэж шаардсан гэсэн. Яагаад тусгаар улсын иргэн, парламентын сэтгүүлч хүн Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж болохгүй гэж. Гэхдээ би уулзъя гэж гуйгаагүй.

Зураг, мэдээлэлтэй холбоотойгоор намайг “Херо”-гийнхонтой ажиллаад байна гэж харж байгаа байх. “Женко”-г дэмжигчид мөнгөөр ажилладаг бол би У.Хүрэлсүх гэдэг хүнийг 10 жил итгэл үнэмшлээрээ дэмжсэн. 

Ц.Ганзориг
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч

-Хэвлэлийн хорт хавдар гэж болохуйц, микрофон барьж шантааж хийдэг хууль бус үйлдэл нэг өдөр гарч ирээгүй, нэг сарын дотор бий болоогүй удаан үргэлжилж буй энэ асуудалтай ЕТГ эвлэрэхгүй.

Ерөнхийлөгчийг нууц хөрөнгөтэй мэт мэдээллийг цахим орчинд явуулж байна. Энэ бол өнгөрсөн онд мөн гарч, хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон асуудал. Эхний асуудал Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд буюу Бага тэнгэрийн хаусууд гэх бичлэг. Энэ бол хувь хүний өмч хөрөнгө. Хувь хүний өмч хөрөнгө учраас иргэн тэр хүнийх гэж зарлах нь хууль зөрчинө. Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй, мөн Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хүмүүстэй ч хамааралгүй хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр олон нийтэд санаатай, санамсаргүйгээр мушгин гуйвуулж мэдээлж байна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьж буй "Андууд тауэр" гэсэн бичлэг байна. Энэ мөн хувь хүний өмч хөрөнгө, Ерөнхийлөгчтэй хамааралгүй. Та бүхэн санаж байвал 2025 оны есдүгээр сард эдгээр бичлэг гарч, олон нийтэд төөрөгдөл үүсгэхэд хууль, хяналтын байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг тогтоосон. 3-4 хүн нэр холбогддог. Захиалга өгсөн, төлбөр шилжүүлсэн, гүйцэтгэсэн хүнийг орон байраар хангасан, харилцаа холбоо зэргийг хууль хяналтын байгууллага хөдөлшгүй баримтаар тогтоосон.

Ерөнхийлөгчтэй хамт нэг фитнесст явдаг, бизнес эрхэлдэг н.Нямдаваа гэж хүн бий. Энэ хүний машинууд нь Ерөнхийлөгчийнх юм байна, нэр дээрээ хадгалдаг, мөнгийг нь угаадаг юм байна гэх худал мэдээллийг удаа дараа цацсан. 2026 оны тавдугаар сард хууль хяналтын байгууллага тухайн иргэний гаргасан гомдлын дагуу шалгаж тогтоосон. 

Дараагийн нэг мэдээлэл нь "United Mall"-ыг У.Хүрэлсүхийн хөрөнгө гэж худал мэдээлэл гаргаж байна. Энэ зэргээр өдөрт нэг хувь хүн, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийг Ерөнхийлөгчийн хөрөнгө хэмээн цацаад байх нь төрд итгэх итгэл, ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний нэр хүндэд халдаж байгаа асуудал. Ерөнхийлөгчийн нэр төрд халдана гэдэг нь Монгол Улсын нэр төртэй холбогддог. 

2020 онд Ерөнхийлөгч хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Үүнээс хойш байр худалдаж авсан. Аялал жуулчлалын тансаг зэрэглэлийн ресортой гэж мэдээлэл гараад байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илт Хан" гэж компанийн 58 хувийг эзэмшдэг. Үүнийгээ 2017 оноос хойш мэдүүлсээр ирсэн. 10 гаруй дүнзэн байшин, 10 гаруй гэртэй амралтын газар юм.

Байр худалдаж авсан баримт, өөрийнх нь хадгаламж, цалингийн харилцах данснаас шилжсэн баримт гээд бүгд бий. Ерөнхийлөгч өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулсан. Зөрчил, хууль бус зүйл байхгүйг тогтоосон.

Архины ширээний ард Т.Шинэбаяр сэтгүүлчтэй уулзсан тохиолдол байхгүй. Нэг удаа биечлэн, нэг удаа утсаар ярьж байсан.

Энэ хавар, зуны турш Т.Шинэбаяр сэтгүүлч баримт нотолгоогүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү халдсан мэдээллийг удаа дараа явуулсан. Би мэдээллүүд чинь худлаа байна гэдгийг нөхөрсгөөр сануулж, ярихыг оролдож нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьсан. 

Сэтгүүлч Т.Шинэбаярын цацаад байгаа мэдээллийг хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон мэдээлэл гэдгийг нь удаа дараа сануулсан. Би сэтгүүлчийг өгч байгаа хэрэг биш.

Шантааж гэдэг гэмт хэргийн шинжтэй зүйл гараад ирчихсэн байна.

Гуйх, хүсэлт тавих нь хүн ёсны зүйл. Гэтэл гуйх биш, тулган шаардах, биелүүлэхгүй бол та нарыг харлуулна, дайрч доромжилж үзүүлнэ, байхгүй болгоно, жинхэнэ ид шидээ харуулна, хэн ч биш болгоно гэдэг. Баримттай бол өөр хэрэг. Баримттай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрхтэй. Баримтын эсрэг би юм ярихгүй. Энэ бол тусдаа зүйл, шантааж. Хамгийн багадаа зургаан хүн цалинжуулах, оффис түрээсэлж өгөх, машин унааг нь солих, камерууд авч өгөх мөнгө хаана байна вэ. Нийтийн мөнгөөр цалинжиж байгаа надад тийм мөнгө байхгүй, боломжгүй гэсэн. Гадаад айлчлалд заавал авч яв гэсэн. Энэ нь миний дангаараа шийддэг асуудал биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-14 43.242.242.59

Улс төрчдийн гар хөл болж илт гүжирдэж нийтлэл бичиж болохгүй. Бусад хүмүүст сургамж болтол нь хорих нь зүйтэй юм. Ийм бохир замаар мөнгө олж болохгүй. Сүүлийн үед шантаажилж мөнгө олох нь бизнес болж хувирсан. хорьсон нь нийгмийг цэвэршүүлэхэд тустай юм.

Avatar

Zochin 2026-10-14 202.72.245.200

Sullaachee.

Avatar

Иргэн 2026-10-14 43.228.129.215

Шинэбаяр Өнөрцэцэг яг ижил дугуйнууд. Өнөрөө нь арай эрт төгсөрчихсөн

Avatar

Иргэн 2026-10-14 43.228.129.215

Америк эзэн аль хэдийн болиод Голомтынх болсон гэж мэддэггүй юм уу?

Avatar

Нэргүй 2026-10-14 64.119.16.120

SEXSEER VANXANDI BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDEX ANUSDI UILCHLN MASSAJLI SADARTLA SHAALTSIBOOW DOLOOJ80955877

Avatar

Нэргүй 2026-10-14 202.9.40.77

Женко, Оюун-Эрдэнэ, Канад руу зугатсан Нямбаатар гурав л албан тушаалаа алдсандаа өсөрхөөд худал мэдээ цацаж байхгүй юу. Тэгэх тусам нь Херо-гийн Баатар мэтийн хор найруулдаг хүмүүсийг нь сайн шалгаж, суулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-10-14 103.57.95.156

энэ ИЙГЛ ын нохойн гөлөг нохойд барьдаг мод болсон уу…

Avatar

Зочин 2026-10-14 64.119.20.14

Одоо болиосой. Ес суртахуунтай байгаасай

Avatar

иргэн 2026-10-14 103.229.122.197

Шантааж хийдэг Сэтгүүлчид андашгүй Хамар нь шөвийгөөд, Уруул нь памбаагаад эхэлж байгаа юм,

Avatar

ххх 2026-10-14 202.9.46.109

бүр дүрдээ итгэчихсэн олон жил худал мэдээлэл тарааж худал мэдээллээр амь зогосон доо. ямар эргүй нь тэнэг нь чихэнд нь юухудлаа юм шивэнчихсэн юм ХУДАЛ ЯРЬЖ ШАНТААЖ ХИЙВЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛДОГ ЮМ ДАА

Avatar

ККК 2026-10-14 202.9.46.109

өөр хардаж байгаа хувилбар нь том компани оролцоод хамт хор хутгах гээд тэгээд бүдэрсэн юм болов үү

Avatar

ККК 2026-10-14 202.9.46.109

шинэбаяр манын дургуй нэг том компанийг онилсон л байх нээх сайн үйлс хийгээд байхаар хүүхэн биш тэгээд банк сангүүгээс дэмжлэг авсан байх гэж хардаж байна хор хутгаад дараа нь улс төрчдөөс нэхээд даврангуут ийм зүйл болсон болов үү гэж хардаж байна үлгэр дуусаа

Avatar

Зочин 2026-10-14 202.126.91.137

Ганзориг, Золбаяр, Өнөрцэцэг бүгд Ийглээс гарсан сэтгүүлчид..ямар учиртай юм болдоо

Avatar

ххх 2026-10-14 202.9.46.109

ийгл чинь news.mn ажиллаж байгаад арай дэвшилтэт хүмүүс нь ордог газар уг нь америк эзэнтэй

Avatar

d 2026-10-14 66.181.190.69

Харваас суурь хүмүүжилгүй, ёс зүйгүй, сэтгэгцийн эмгэгтэй, шантаажчин авгай. Иймэрхүү юмнууп буруу үлгэр дууриал үзүүлж байгаа учир ил гаргаж, хариуцлага ногдуулах нь зөвөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж