Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД

Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД

Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД

Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслөөс зарим нь эхнээсээ гацаад байна. Хотын дарга хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулахдаа нийт 16 мега төслөөс эхний ээлжинд ТЭЦ-5 төслийг эрэмбэлсэн бол дараагаар нь олон түвшний уулзвар, дүүжин тээвэр, Сэлбэ дэд төв, Улаанбаатар трамбай, Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэргийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Харин Туулын хурдны зам, метро, тусгай замын автобус, тойрог зам, хог шатаах үйлдвэр, лаг шатаах үйлдвэр, туул усан цогцолбор зэрэг төслийн ихэнх нь цаасан дээр эсвэл ТЭЗҮ боловсруулах шатандаа үргэлжилж байна.


"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР 78 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАНГИ БОДОГДОХ ЭРСДЭЛТЭЙ"

-Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг нь Туулын хурдны зам. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан энэ төслийг Засгийн газраас түр зогсоосон. Туулын хурдны замын эхний хэсгийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан, Зам тээврийн хөгжлийн төвөөс 80/2026 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байна. Уг төслийн нийт төсөвт өртөг нь 666.84 сая ам.доллар бөгөөд 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Бүтээн байгуулалттай холбоотой 112 нэгж талбар чөлөөлөхөөс 51 нэгжийг нь бүрэн чөлөөлсөн гэдэг мэдээллийг албаныхан өгч байв. Мөн ажлын зураг нь 80.68 хувьтай байсан бөгөөд үндсэн замын урт нь 32 километр.

Нэг километр замын зардал 255 төгрөг байхаар тооцсон бөгөөд нэг автомашин дунджаар 2550 төгрөгийн төлбөр төлөхөөр төлөвлөсөн талаар албаныхан танилцуулж байсан ч өнөөдөр гацаад байна.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэл өгөхдөө "Хууль хүчний байгууллагаас энэ төсөлтэй холбоотой хяналт шалгалтыг хийж байна. Нийт гурван албан тушаалтныг яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллийг авсан. Улсын төсөвт 500 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэгч компани руу шилжүүлсэн бол үр дүн ашигтай төсөл болгох байр суурьтай байсан. Харин ард иргэдийн зүгээс Туул голоо хамгаалах үүднээс хурдны замын ажлыг эсэргүүцсэн. Одоо хуулийн байгууллагаас төслийг шалгаж байгаа учраас хүлээлтийн байдалтай байна. Одоогийн байдлаар энэ төсөлтэй холбоотойгоор нийслэлийн данснаас алданги хасагдаагүй байна. Ерөнхийдөө гэрээний заалтын дагуу 78 орчим тэрбум төгрөгийн алданги бодогдох нөхцөл байдал үүссэн. Гэрээ ямар нэгэн асуудалгүй бол арбитрын шүүхээс айх шаардлагагүй. Энэ төслийг хуулийн байгууллагаас сайтар шалгаж, эцэслэхээс өөр  аргагүй нөхцөл байдалд байна" гэсэн юм.

ГАНДАНГИЙН ДЭНЖИД ЖИШИГ ГУДАМЖ БАЙГУУЛАХ АЖИЛ ДАХИН ГАЦАВ

-Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжээгүй. Сүүлд нийслэлээс Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж байгуулахаар төлөвлөсөн ч төсөл нь дахин гацаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваас өмнө нь тодруулахад "Гандангийн дэнжид цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг  “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийхээр төлөвлөж байсан ч боломжгүй болсон учраас өөр хөрөнгө оруулагч хайж байгаа" гэдэг тайлбарыг өгсөн юм.

Хотын дарга асан Х.Нямбаатарын үед Гандангийн айлуудын газрын нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлсөн гэдгийг оршин суугчид хэлж байсан. Иргэд газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дээр 1642 өрхийн 5743 оршин суугч амьдарч байна. Үүнээс гадна 3000 орчим түр оршин суугчтай гэдгээрээ онцлог. Өнгөрсөн 2025 онд Гандангийн дэнжийн зүүн хэсгийг жишиг гудамж болгон тохижуулахаар нийтдээ 60 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.

Уг ажлыг 2026-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч ажил нь ийнхүү гацаанд оржээ.

Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Тасганы овоотой нийлээд Талхын дэнж нийтэд нь 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Түүхэн дурсгалт газар бөгөөд өөрийн хамгаалалтын зурвастай газар. Энэ газрыг ямар чиглэлээр хадгалж, хамгаалах вэ гэдэг хуультай. Гэтэл нийслэлээс нэг хэсэг газрыг нь чөлөөлж байгаа нь хууль зөрчиж байна. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс газрын эзэд орон сууц болон аялал жуулчлалын зориулалтаараа газраа ашиглах ёстой гэдэг байр суурийг судлаачид хэлж, зөвлөдөг.

НИЙСЛЭЛЧҮҮДИЙН МЕТРОТОЙ БОЛОХ МӨРӨӨДӨЛ 2027 ОНООС БИЕЛНЭ

-Метро төслийн төсөв өмнө нь 1.3 тэрбум ам.доллар байсан бол ТЭЗҮ-ээрээ 2.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байдаг. Үүний 15 хувийг нийслэл, үлдсэн хувийн санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгохоор ажиллаж байгааг албаныхан мэдээлж байв. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сүүлд хэвлэлд яриа өгөхдөө Улаанбаатар хот метротой болно гэдгийг хэлсэн юм. Тэрбээр "Нийслэлийн удирдлагуудын амбиц юу гэхээр 20, 30 жил ярьж байгаа метро, трамвай төслийг ирэх 2027 онд эхлүүлж, 2027 оны 11, 12 дугаар сар гэхэд иргэддээ шинэ нийтийн тээвэр нэвтрүүлэх зорилгыг тавьсан. Тийм учраас бид цаг алдалгүй 2026 оны наймдугаар сарын 28-нд СОР17 олон улсын хурлыг дуусгаад, есдүгээр сарын 5-нд БНХАУ руу явахдаа Хонгконгоор дамжин очсон. Тэгээд BYD группийн тэргүүн дэд ерөнхийлөгч болон техникийн багтай уулзалт хийсэн. Маш том компани учраас "Sky shuttle" хариуцсан тусдаа багтай юм билээ. Нийтдээ 1040 км автомашиныг есхөн минутад цэнэглэдэг технологийг нэвтрүүлсэн баг гээд нийт дөрвөг багтай таван удаагийн уулзалт зохион байгуулсан.

Монголоос 13 хүний бүрэлдэхүүнтэй явсан, тодорхой мөнгийг нь НЗДТГ-аас гаргасан. Гэхдээ хэвлэлээр бичиж байгаа шиг өндөр зардал гаргаагүй, бид аялж зугаалаагүй.

Энэ маш том шийдвэр учраас өөрсдийн биеэр очиж үзээд, техникийн багтай уулзах шаардлагатай байсан. Өвлийн улиралд буюу арванхоёрдугаар сарын 5-ндаа багтаж, ТЭЗҮ-г BYD групп хийлгэх асуудлыг ярьсан. Энэ бол СОР17 олон улсын хурлын чиглэлээр 400 сая ам.долларынхаа араас явсан асуудал. Дараагийн баг БНСУ-руу явж, хөрөнгө оруулалт босгож, технологийг хотдоо нэвтрүүлэх чиглэлээр явж байна. Зөвхөн Монголдоо сууж ажил хийхгүй шүү дээ" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодит байдал 2026-10-14 66.181.187.197

Хог шатаах үйлдвэр,лаг шатаах үйлдвэр 2-оо бариасай!. Хотын дарга гуай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын засаг даргаас очиж туршлага судал!. Арвайхээрт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж эхэллээ.

Avatar

Нэргүй 2026-10-14 64.119.17.78

Бусад оронд ж:ОХУ-д үнэхээр чадвартай гэж үзээд сибирийн Тюмень хотын дарга Собяниныг Москва хотын дарга болгосноор Москва хот гайхалтай хөгжиж байна. Манайд сайн ажилласан Нямбаатарыг улам дэмжээд явах болов уу гэтэл Учрал ЕС болонгуутаа ямарч үндэслэлгүй шалтагаар түүнийг өөрчлөж өөрийг нь даган баясагч санаачлага авхаалжгүй зөрүүд зантай Пүрэвдагва гэгчийг хотын дарга болгосноос хойшхи хугацаанд нүдэнд гялтайх юм юу ч хийсэнгүй.Аймгийн төв хогийн үйлдвэр барьж байх ПД ядахдаа ичээсэя

Avatar

Нэргүй 2026-10-14 202.70.38.250

Нийслэл хийгээд ерөнхийдөө Төрийн албанд Хөлдүү Мэдлэггүй Тэнэг хирнээ цаанаа л нэг муу худал миа хүмүүс ажиллах юм билээ л

Avatar

Нэргүй 2026-10-14 103.142.76.101

Өмнөх ТЭЗҮ-үүд нь хэрэггүй юм уу .Дэмий мөнгө үрж завшсан гэсэн үг үү

Avatar

Хулгай 2026-10-14 202.9.46.186

Цул хулгай

Avatar

Нэргүй 2026-10-14 64.119.16.21

Метроноос бусад нь хүлээх боломжтой, яг одоо аминд тулсан ажил биш!! Харин тэргүүн ээлжинд Дулааны цахилгаан станц нэмэж байгуулахаа бодох хэрэгтэй байна!!! Дорноговьд эхлүүлсэн НБҮ найдваргүй дээ, эртхэн өөр улсаас байнгын тогтмол шатахуун авдаг болох нь чухал байна!!! Өнөө маргаашаа аргацааж яваад гэнэт л таг зогсоно шүү!! Асуудлын дэс дарааллыг зөв тогтоохгүй эмомиор хандаад байх юм???

Avatar

ТӨР 2026-10-14 202.70.38.250

Төрийнхөн дандаа өлсөж бдаг, Өлссөн хүн Хулгай хийдэг. Гадаадуудыг Луйварддаг Залилдаг Дээрэмддэг Дампууруулдаг , Иргэдээ Хуурдаг

Avatar

иргэн 2026-10-14 202.21.98.174

иш хөөрхий энэ нөхдүүдийн ухаан хүрэхгүй ш тээ. хөгжил мега төсөл бол улс төрчдийн тоглоом биш шүү. та нар бүгд зайлаарай

Avatar

Баагий 2026-10-14 202.126.91.239

Нямсүрэнгээс асуух нь: 1040 км авто машин гэж ямар машин байна вэ?

Avatar

Ир 2026-10-14 66.181.183.70

Тэдний ухаан хүрэхгүй, сэтгэл дутаад сайхан л үлээнгээ халааслах байх одоо шийдсэн

Avatar

Хүний муухай 2026-10-14 202.70.38.250

Өнгөрсөн 30-ад жилд УБ хотод баригдсан болсон болоогүй барилга байшин, зам харгуйг харахаар Монголд бгаа инженерүүд бид Инженер мөн ч билүү гэж бодогдох………..Монголчууд энэ хачин муухай аж амьдралаар цаашид хэдн зуун жил амьдрах бололцоогүй …….Тэнгэрийн муухай Хүний муухай цөм арилдаг гэдэг дээ

Avatar

Нэргүй 2026-10-14 103.57.95.156

Метроны төсөл дээр ЖАЙКА санал тавьсан . 1.3 тэрбум$ . Нямбаатар гөлөг идэх гээд өгөөгүй. Япончууд мөнгө цавчдаггүй, тусгал өгдөггүй болохоор монголчууд ажил хийлгэх их дургүй. Нямбаатар фсда ажил хийх гэж оролддог даанч хулгай хийх нь арай дэндүү их. Гар хөл нь болж байсан Төмөртөөмөө нохойн гөлөг дуугай л байгаарай

Avatar

Зочин 2026-10-14 59.153.87.56

тэр 78 тэрбумыг төсөл зогсоосон хүмүүс хувиасаа иөлөөрэй

Avatar

Нэргүй 2026-10-14 64.119.16.21

Буруу шийдвэр гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болвол тэд дур зоргоор гоомой шийдвэр гаргахаас айдаг болно, тэхгүй болохоор дуракууд тоглож дуусах юмаа???

Avatar

Иргэн 2026-10-14 202.126.91.137

Баруун тийш гарах гацаагаа арга хэмжээ аваачээ.Худлаа баахан тоо ярьсан хүн. Амьдралд ойр арга хэмжээ авч чадахгүй ямар хотын дарга гэдэг юм.
Баахан идэж уусан өлөнгүүд.Ийм жиуигхэн хотын учрыг олж чадахгүй

Avatar

Нэргүй 2026-10-14 59.153.87.56

Туулын замыг зогсоосон. тэр ганц гарц байв

Avatar

Нэргүй 2026-10-14 202.70.38.250

НИЙСЛЭЛ хичнээн ч төсөл хэрэгжүүлсэн ҮР ДҮН нь Байхгүй Харагдахгүй Зүгээр л идлэг уулга

Avatar

Нэргүй 2026-10-14 202.70.38.250

Нийслэл өөрөөсөө компани төрүүлж, Дарга нарыхаа хамаарал бүхий хүмүүсээр болон огт ажилдаа тэнцэхгүй чадваргүй олон зуун хүмүүс давхардсан орон тоогоор ажиллуулж Татварын мөнгөөр зоолж бгаа нь харамсалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж