Нийслэлийн Налайх дүүргийн VI хорооны иргэд Тэрэлжийн эцсээс баруун хойд уулын аманд орших, 50 орчим жил болж байгаа шарилуудыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, манай сайтад хандсан юм. Манай сурвалжлах багийг очиход 20 гаруй иргэн хороон дээрээ цуглаж, шарилыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж гарын үсэг зурцгааж байв. Тэд нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдээгүй хүмүүс рүүгээ холбоо барьж, дуулгаснаар иргэд нэмэгдсээр байлаа. Оршин суугчдын хувьд эсэргүүцлээ илэрхийлж, холбогдох газруудад санал, хүсэлтээ уламжлахаар болов.
Тэдэн дунд тухайн хороондоо 40, 50 жил амьдарч байгаа өндөр настнууд ч байх бөгөөд өвөг дээдэс төрөл төрөгсдийнх нь шарилыг хөндөж, зөвшөөрөлгүй нүүлгэх болсныг дуулаад зүрх нь дэлсэж, даралт нь ихэссэн байдалтай байлаа.
Мөн тухайн хороонд багаасаа амьдарч байгаад хотын төв рүү нүүсэн иргэд ч энэ мэдээг сонсоод яаралтай иржээ.
Үйл явдал ингэж эхэлжээ. Энэ сарын 9-ны өдрийн өглөө 10:00 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хорооны цахим хуудаст “Улаанбаатар хотын Захирагчийн алба болон "Дөл буян" компаниас шарил нүүлгэн шилжүүлэх гэж байгаатай холбоотой иргэдийн санал хүсэлтийг авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсэн зарыг хэлэлцүүлэг эхлэхээс ердөө нэг цагийн өмнө байршуулжээ. Улмаар 11:00 цагт иргэдийг хороон дээр нь цуглуулсан байна. Ингэхдээ шарил нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдлийг танилцуулсан.

Тус мэдэгдэлд,
Налайх дүүргийн зургадугаар хорооны эдэлбэр газарт байрлах товлосон талбайд зөвшөөрөлгүй байршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөх болсныг мэдэгдэж байна. Иймд товлосон байршилд талийгаач нь байгаа ар гэрийнхэн "Дөл буян" ХХК-тай хамтарч ажиллахыг хүсье. Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийнхнийх нь санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэрээс нь холбоо бариагүй бол шарилыг холбогдох зан үйлийн дагуу чандарлаж, чандрыг "Дөл буян" ХХК-ийн Баргилт цэцэрлэгт хүрээлэнд байх дурсгал, хүндэтгэлийн суварганд залах болно” гэсэн байжээ.
"ОХИНОО АЛДААД САР Ч БОЛООГҮЙ БАЙХАД ЯАЖ ШАРИЛЫГ НЬ ХӨНДҮҮЛЭХ ЮМ"

Налайх дүүргийн зургадугаар хорооны иргэн Х.Чулуунцэцэгийн хувьд тус хороонд 40 гаруй жил амьдарч байгаа аж. Тэрбээр, болж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ, “Өмнө нь бидэнд шарилыг нүүлгэн шилжүүлэх болсон талаар мэдээлэл огт өгөөгүй. Өнөө өглөө /2026.10.09/ хорооны зарын группээс мэдээд яарч ирлээ. Тэгээд биднээс энэ талаар санал хүсэлт авах гэж байгаа юм байх гэж бодсон чинь үгүй байж. Хуралд нь Улаанбаатар хотын захирагчийн албанаас нэг залуу, тэгээд "Дөл буян" компанийн ажилчид ирсэн. Гэхдээ бидэнд мэдээлэл өгөх гэж биш, ажлаа шууд эхлүүлэх бэлтгэлээ хангаад ирчихсэн байсан. Тодруулж хэлбэл, шарил дээр ном уншуулах хоёр лам, ухах хүрз зэргээ портерт ачаад ирсэн байсан.
Энэ үйлдэл нь бидэнд мэдээлэл өгсөн болоод, түүнийгээ ар гэрээс нь зөвшөөрөл авсан гээд шарилыг ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй нүүлгэх гэж байлаа.
Үүнд бид маш их бухимдаж байна. Тэр газарт миний аав, ээж, ах гээд дотнын хүмүүсийн маань шарил бий. Дээрээс нь би өөрөө охиноо алдаад сар болоогүй байгаа, тэнд оршуулсан. Ийм байхад шарилыг шилжүүлэх гэж байна. Надад энэ мэдээ их хүнд туссан. Өмнө хэлж яриад, санал хүсэлт сонссон бол бид нүүлгэхгүй юм гэхэд дахин нэмж хүнээ оршуулахгүй байя гэдэг саналыг хэлэх байсан. Сая л бид нар энэ талаар мэдлээ. Тэгээд ирсэн хүмүүст “Өмнө нь яагаад хэлээгүй юм. Тэгвэл бид санал, бодлоо илэрхийлэх байсан. Одоо бид цаашид хүн нэмж оршуулахгүй байя. Өөрсдөө хашаалаад, мод зүлэг тариад чимээгүй хот болгоод арчлаад явъя” гэхэд бидний үгийг авч хэлэлцэхгүй байна.
Хамгийн муухай нь биднээс зөвшөөрөл аваагүй хэр нь хэдийн нүүлгэх гээд шарилын чулуунууд дээр улаанаар дугаарлаад тэмдэглэчихсэн байна лээ.
Ингэж болохгүй биз дээ. Монголчууд өөд болсон хүнийхээ ясыг хамаагүй хөнддөггүй. Өөр хүн битгий хэл өөрсдөө ч тэр бүр очоод байдаггүй шүү дээ. Тэнд 210 шарил байна гээд тоолчихсон байсан. Манай Засаг даргад хэлсэн гээд байгаа юм. Гэтэл манай хорооны Засаг дарга ээлжийн амралттай байсан, мэдээгүй байна лээ энэ тухай. Бид дуудаж авч ирээд байна” гэв.
"ГАЗАР ДЭЭР НЬ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН АМРАЛТЫН ГАЗАР БАРИХ ГЭЖ БАЙГАА БАЙХ "

“Газар нь хэрэгтэй байгаа юм болов уу гэж хардаж байна. Манай Тэрэлжийн ойр орчмоор эрх бүхий хүмүүс газрыг нь худалдаад авчихсан. Одоо байшин барилга нэмж барих газаргүй болсон. Оршин суугчид нь өөрсдөө газар авч чадахгүй байхад, эрх мэдэлтэй хүмүүсийн газрын наймаа цэцэглэчихсэн. Шарил тавьдаг газар суурин газартай залгаа биш. Дээрээс нь эмх замбараагүй огт биш. Манай хорооноос өөр газрын хүмүүс ирж шарилаа тавьдаггүй. Бид газар дээр нь очоод ирлээ, аль хэдийн тэмдэглэгээ тавьчихсан. Сая өөрсдөө тэрийгээ арилгачихсан байна. Ингэж болохгүй байх аа. Ийм ажил хийж байгаа юм бол, хотын төвийн айлтай залгаа замбараагүй байгаагаасаа эхэлдэггүй юм уу. Энэ олон жил анхаарч хараагүй байж нэг л өдөр нүүлгэхээр болсныг үнэхээр гайхаж байна. Бид тэгээд хаана хүнээ оршуулах юм. Айл болгон чандарлуулах боломжгүй. Хүн бүр хайртай хүнээ нутаглуулах зан үйл өөр, өөр. Ийм байхад энэ газрыг нүүлгээд, дараа нь яах юм. Манай хороо алслагдсан хороо. Бараг л хөдөө. Гэтэл 21 аймаг, сумдууд бидний адил л сум, орон нутгаасаа зайдуу оршуулдаг биз дээ. Энэ бүх шарилыг нүүлгэх юм уу. Цаашид энэ бүхнээ яах тухай Оршуулгын хуулиа батлах хэрэгтэй.
Тэр газарт нь эрх мэдэлтэй хүн нь амралтын газар барих гэж байна л гэж бид хардаж байгаа. Биднээс санал, хүсэлт авах нь битгий хэл аль хэдийн тендер зарлаад "Дөл буян" компани шалгарчихсан, энд 210 шарил байна" гээд шилжүүлэхээр болсон байна” хэмээн тус хорооны хог хаягдлын байцаагч Б.Батцэцэг бухимдав.
Энэ тухай Нийслэлийн Захирагчийн албанаас тодруулахад, “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас удаа дараа хүсэлт ирүүлсний дагуу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Шарилуудыг нүүлгэх талаар бид өөрсдийн цахим хуудсаар дамжуулж мэдээлэл өгсөн” гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Харин "Дөл буян" компаниас лавлахад, “Манайх тендерт шалгарсан. Төр, иргэн хоёр учраа олчихвол манай зүгээс нүүлгэн шилжүүлэх ажлаа л хийнэ” гэв.
"МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ГҮТГЭЖ БАЙНА, ОГТ САНАЛ ХҮСЭЛТ АВААГҮЙ"

Тус хорооны иргэн Э.Уранцэцэгийн хэлж байгаагаар, хэн, хэзээ энэ бүхнийг зохион байгуулах болсон талаар огт мэдээлэл алга байхад мэдээлэл өгсөн гээд гүтгэж байна. Хоёрдугаарт, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын гомдлын дагуу нүүлгэн шилжүүлэхээр болсон гэж сая хэлсэн. Нэг газрын гомдлын дагуу ийм хурдан шийдчихдэг юм уу? Захирамж гээд байгаа нь хүсэлт байна лээ. Яагаад зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх гээд байгаа юм. Тэнд олон, замбараагүй шарил байхгүй. Одоогоос бараг 50,60 жилийн өмнөөс л энд өөд болсон хүнээ оршоодог байсан. Гэтэл өнөөдөр гэнэт л зөвшөөрөлгүй газар энээ тэрээ гээд байгааг гайхаж байна. Тэгээд хамгийн гол нь бид дахиж хүн нэмж тавихгүй байя. Мод бут суулгая гэхэд болохгүй гээд байгаа юм. Бид шат, шатанд нь хүсэлтээ уламжилна. Өвөг дээдсийнхээ шарилыг хөндүүлэхгүй” гэдгээ хэлсэн юм.
ИРГЭДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙ БОЛЖ АЛБАНЫ ХҮМҮҮСТ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ

Налайх дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга О.Энхцэцэг:
-Миний хувьд ээлжийн амралттай байсан юм, өнөөдөр энэ мэдээг сонсоод ирчхээд байна. Манай хорооныхон эсэргүүцлээ илэрхийлж, гарын үсгээ цуглуулж байна. Албаны хүмүүст санал, хүсэлтээ илэрхийлж, иргэдийнхээ гомдлыг уламжилж, дуу хоолой нь болно. Өмнө нь мэдээлэл өгсөн гээд байгаа юм. Нийслэлээс болон манай дүүргийн Засаг дарга энэ тухай ямар ч мэдээлэл өгөөгүй" гэв.




















3,600.44





















































Түвшин 2026-10-14 27.113.114.147
сайн байна уу
би энэ нутагт 3 үеэрээ амарч байгаа
одоо гадаадад байгаа ийм мэдээ дуулаад их хүнд тусч байна
хэн нэгний эрх мэдлээр очоод ухчихдаг газар биш
тэрэлж нутгийг анхны 25. айл байсны нэг нь манайх
дээр үед өвөө эмээ маань тэрэлж амралт байхгүй байхад буурин дээр нь бүүр зусдаг байсан гэдэг
миний хайртай хүмүүс таньдаг мэддэг гээд бүгд л хоёрын даваанд нутагшуулсан байдаг юм аа
ямар айлын байшин нураах гэж байгаа биш дээ
энэ асуудлын дариу зогсоох хэрэгтэй
Налайх 2026-10-14 133.200.196.224
Монгол улс хуультай улс хуулиараа л явах хэрэгтэй.
Зөвшөөрөлгүй газар зөвшөөрөлгүй байж болохгүй
Тэрэлж 6-р хороо иргэн 2026-10-14 133.200.196.224
Энийг нүүлгэж цэгцлэх нь зөв. Хууль бус ийм үйлдэлийг бага дээр нь дарах хэрэгтэй.
Нүүлгэн шилжүүлэхийг Тэрэлжийн 6-р хорооны иргэд дэмжиж байгаа.
Хэдэн авгай нар угаасаа иргэж гарч ирж л байдаг шдээ.
Улс ажлаа хийх ёстой шүү.
Нэргүй 2026-10-14 202.133.76.111
chi bitgii h***.chinii dotnii hvn ter gazar bsan bol ingej hutsaj chadhuu chi.demii ym hutsalgv duugvi Bai.
иргэн 2026-10-14 103.212.119.136
Ншүлгэн шилжүүлэх ёстой. Замбараатай хүнээ нутаглуулах нь зөв. Битгий галзуурцгаа та нар. Энэ бол төрөөс хийж байгаа маш зөв ажил. Монголчууд нийтээрээ дэмжинээ
Нэргүй 2026-10-14 202.133.76.111
paaa Tor inter gd hendee dolignood bga ym.sayhanii asuudal bgagvi gedgiig sana.etseg eh vr hvvhdiinhee ysiig hondvvleh tiim saihan zvil vv.hamgaalah ymaa hamgaaljil taaraa.chamshig gainuud mongoliin tord dolignoj guilgachin amidarch bga medvv malnaas dor ym
gaigyi. 2026-10-14 202.126.90.31
– ya paiz.
Нэргүй 2026-10-14 66.181.183.119
er ni uls ene ch gazriig avna ingene tegne gehees omno irgedees asuuh heregtei shuu dee.irged zovshoorohgui bol eldev gazruudaa ogohgui baij bolno shuu de
Дулмаа 2026-10-14 211.7.98.122
Энд амралтын газар барьсан ч нээх хол явахгүй дээ
Угаасаа айхтар догшин газар байгаа юм. Хамгийн ойрхон байдаг газар жил бүр засал ном хийлгэж аргадаж байдаг дөө. Амарч байсан нялх хүүхэдтэй хүмүүс сайн мэдэх бизээ шөнө хүүхэд нь уйлаад олон ч удаа амрагчид буцаж байсан
Зочин 2026-10-14 64.119.22.154
нүүлгэх нь зөв шарил дунд амьдрах схан бна уу өлөн юмнууд бас л мөнгө нэхэх гэж бгаа өөрсдийг нь хашаа байшинтай нь тэгшил хөөж явуул
Нэргүй 2026-10-14 192.82.66.174
хууль, дүрмээр айлгаж иргэдийн эрх ашигийг нулимдгаа НИЙСЛЭЛ-ийнхэн болх хэрэгтэй. Нямбаатар нь зугтаасан ч, арга барил нь үлдээ шив
Нэргүй 2026-10-14 202.9.46.198
Анхнаасан суурийн газраас хол тавуулаа.
зочин 2026-10-14 66.181.181.100
Ялангуях хотын эргэн тойрон оршуулгын газраар дүүрлээ,, Боломжийг нь нүүлгэн шилжүүлж эмх цэгцэнд оруулах нь зөв б**х аа,
чөөгий 2026-10-14 103.229.123.165
нүүлгээд суварга босгоо. хотын төвийн орос оршуулгыг ч бас…
Нэргүй 2026-10-14 64.119.20.59
Ер нь чандарлах л хэрэгтэй.
Нэргүй 2026-10-14 64.119.16.109
хаа хамаагүй оршуулга хийхээ болих нь зөвөө эхний ээлжид хасагуудын шарилын зайлуулаачээ замбараагаа алдсан
Болд 2026-10-14 64.119.19.87
нүүлгэсэн нь дээр