Онгоцноос бясаа илэрсэн тул нислэгийг цуцалжээ

Онгоцноос бясаа илэрсэн тул нислэгийг цуцалжээ

Онгоцноос бясаа илэрсэн тул нислэгийг цуцалжээ
Qantas 787

Австралийн агаарын тээврийн "Qantas Airways" команийн Пертээс Ром хүрэх "QF5" нислэгийн үеэр онгоцонд бясаа илэрчээ. Бясаа "Boeing 787 Dreamliner" онгоцны экономи ангиллын суудлаас илэрсэн тул Ромд ирсэн даруйд нь онгоцыг үйлчилгээнээс түр гаргаж, их цэвэрлэгээ хийхээс өөр аргагүй болсон байна. Мөн маргааш нь буюу аравдугаар сарын 10-нд үйлдэхээр төлөвлөсөн байсан Ром-Перт чиглэлийн нислэгийг цуцалжээ.

Нислэг нь цуцлагдсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, анхны товлосон нислэгийн цагаас хойш 48 цагийн дотор өөр нислэгт шилжүүлэн суулгасан гэж "Qantas Airways" мэдээлжээ. Түүнчлэн онгоцны бүхээгийг өндөр стандартын дагуу тогтмол цэвэрлэдэг бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор 50 хоног тутам ариутгалын бодисоор халдваргүйжүүлдэг гэж мэдээлсэн байна.

Шимэгч судлаач профессорын хэлснээр, орны бясааг зорчигчийн ачаа тээш эсвэл хувцсаар дамжин онгоцонд орж ирээд бүхээгт тархсан байх магадлал хамгийн өндөр гэнэ. Өөрөөр хэлбэл, орны бясаа аялалтай салшгүй холбоотой. Хүмүүс бясаатай зочид буудалд байрласны дараа шавж харанхуй орчинд дуртай, мөн хүний хувцасны үнэрт татагддаг учраас ачаа тээш рүү нь орчихдог аж.

Бясаа нь хүн зэрэг хөхтөн амьтдын цусаар хооллодог жижиг шимэгч шавж бөгөөд нэгэнт тархсан тохиолдолд устгахад маш хүндрэлтэй байдаг. Хэдийгээр аюултай амьтан биш ч гэлээ хазуулсан хэсэг ихээр загатнаж, цочрол үүсгэдэг. Мөн орны даавуу, тавилгын завсар зэрэг газарт удаан хугацаанд хооллохгүйгээр нуугдан амьдрах чадвартай.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-13 202.133.76.38

Австрали бясаа дүүрэн шд. Халуун оронд юу л байна, шавьж байдаг.

Avatar

Нэргүй 2026-10-13 122.201.22.92

орос хүн ниссэн юм байх даа

Avatar

Зочин 2026-10-13 64.119.17.138

Хятад онгоц дүүрэн бясаа, хазаад байна гэхэд тоодгүй гарууд даа.

Avatar

Нэргүй 2026-10-13 202.9.40.249

манжхужаа бөөснүүд бөөснүүд зуухраа яаадгийн бөөснүүд зугаад юу харуулдгийн манжхужаа бөөснүүд зугаад харуулх гж бгаа сүйржэд шаана шдэ бөөс бөөсннүүд бөөс л ж чад шдэ эндүрээд бгаарай бөөснүүд хулгай баасндаа цадаад даъхцн бааснууд бас болоогүй хулгайгаат зуугаад хорлоод шаагаад бж байж зууэ харуулх гж эндүрч шааж бгаад сүрж шаана шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж