"Украинд сонгууль зохион байгуулах 1 л өдрийн хугацаа олгоно"

"Украинд сонгууль зохион байгуулах 1 л өдрийн хугацаа олгоно"

"Украинд сонгууль зохион байгуулах 1 л өдрийн хугацаа олгоно"

Орос улс Украинд болох сонгуультай холбогдуулан 60 хоногийн хугацаанд гал зогсоох хүсэлгүй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины сонгуультай холбогдуулан нэг л өдөр гал зогсоох санал дэвшүүлсэн гэв.

Дмитрий Песков хэлэхдээ "Яг үнэндээ тэд сонгууль явуулахыг хүсэхгүй байгаа. Энэ бол маш ойлгомжтой. Бас 60 өдрийн турш гал зогсоох шаардлагатай гэнэ. Сонгуулийн төлөө биш, хүчээ нөөх, шархаа нөхөх, дайныг үргэлжлүүлэхийн тулд л шүү дээ. Ерөнхийлөгч энэ талаар өмнө нь ярьж байсан ч энэ удаад би түүний нэрийн өмнөөс бүрэн хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэрвээ Украин сонгууль явуулахыг хүсч байгаа бол ОХУ-ын ерөнхийлөгч гал зогсоох тушаал өгөхөд бэлэн. Гэхдээ зөвхөн сонгуулийн өдөр нь л" гэжээ.

Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский "Хэрвээ ОХУ 60 өдрийн бүрэн гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрвөл бид сонгууль явуулахад бэлэн" гэсэн билээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Украин улс Оростой хэлэлцээр хийх чадвартай шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон" гэсэн дуулиантай мэдэгдлийг хийгээд байгаа юм. "Зеленскийд энэ дайныг зогсоох боломж олон удаа гарч ирсэн ч тэр зогсоогоогүй. Одоо Украинд шинэ удирдагч хэрэгтэй" гэх Трампын мэдэгдлийг тэрбумтан Элон Маск ч дэмжжээ.

ЭХ СУРВАЛЖ: Ukrainska Pravda

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-13 66.181.161.54

ХОЙД СОЛОНГОС БОЛ ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ДОЛООНДОР ӨЛСГӨЛӨН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС. ДАЙН БОЛООГҮЙ БАЙХАД Л ХҮН ӨЛСӨЖ ҮХДЭГ. ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ИЛҮҮ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ

Avatar

зочин 2026-10-13 66.181.181.27

Танай сайт Америк оросын дизель нийлүүлэх хэлэлцээрийн тухай яагаад таг чиг байна.

Avatar

Нэргүй 2026-10-13 160.250.66.5

Гал зогсооно гэдэг нь Орос бууж өгнө гэсэнтэй адил. Жуков жанжины хэлдэгээр дайны машин нэг л ажиллаад эхэлсэн бол зорилгодоо хүртэл явна, эсвэл тэрийг устгана. 1-р дайн эхлүүлчээд Австрийг ялж чадахгүй, бас ялагдаж болохгүй гацсаар задарч унасан Хаант Оросын хувь заяа давтагдах нь нэгэнт тодорхой болжээ.

Avatar

Нэргүй 2026-10-13 66.181.176.183

Орос 1-р дайныг эхүүлсэн гэнэ үү?

Avatar

Нэргүй 2026-10-13 178.174.229.45

fuck you RUSSAIN FUCK YOU PUTIN. 1 UDUR GENEE. GUTSNA BIZ

Avatar

The entire territory of Hungary is approaching a major energy crisis. Hungary is being ruled by liberal demons. 🤘✌️Hungary 🇭🇺 2026-10-13 66.181.161.216

The war between Russia, Ukraine and America, Iran, is causing a severe disruption to the energy system of the European Union. The entire territory of Hungary is approaching a major energy crisis. Hungary is being ruled by liberal demons. 🤘✌️Hungary 🇭🇺

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж