Баавгайд халдуулж, хүнд гэмтсэн н.Нарангэрэлийн ар гэрийнхэн өнөөдөр /2026.10.13/ мэдээлэл хийлээ.
Түүний төрсөн эгч н.Сарангэрэлийн мэдээлснээр, дүү нь гавлын яс, эрүү, хавирганы хүнд гэмтэл авч, тархины хагалгаанд оржээ. Одоогоор биеийн байдал нь хүнд, өвдөлт ихтэй байгаа бөгөөд сэтгэл санааны гүн цочролд орсон байна. Эмч нар цаашид хэд хэдэн удаагийн хагалгаа хийх шаардлагатайг хэлжээ. Гэхдээ одоогийн шарх нь эдгэрсний дараа дараагийн хагалгааг хийх аж.
Мөн MRI шинжилгээгээр гавлын яс цөмөрч, тархины судаснууд их хэмжээгээр гэмтсэн нь тогтоогдсон байна. Гэмтсэн судаснууд нөхөн сэргэх эсэх нь эмчилгээний явцад тодорхой болох бөгөөд эмнэлэгт хэр удаан хэвтэн эмчлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Түүний эгч н.Сарангэрэл “Дүү маань гэрээсээ яаж гарснаа ч санахгүй байгаа. Шөнө унтаж байхад нь баавгай орж ирсэн гэсэн. Шөнө болохоор ёолоод байна. Энэ хүний дотор ямар их айдас байгааг бодооч. Миний дүү маш сайхан инээмсэглэлтэй эмэгтэй байсан. Элэг нэгт монголчуудаасаа дүүд минь тусламжийн гараа сунгаач гэж хүсэж байна” хэмээн ярив.
Ар гэрийнхэн нь н.Нарангэрэлийг гадаад улсад эмчлүүлэх хүсэлтэй байгаа ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Монголдоо эмчлэх боломжтой, гадаад руу явуулах шаардлагагүй гэсэн тайлбар өгсөн байна.
Харин түүний дунд хүү Т.Дэлгэрцогт “Манай ээж хүнд гэмтсэн учраас сайн ярьж чадахгүй байгаа. Шоконд орсноос ч болсон байх. Ар гэрийнхэн маань бүгд айдаст автсан, үнэхээр хэцүү байна. Ээж маань юм ярьж чадахгүй хэрнээ бага дүүг маань л их асуусан. Та бүхэн минь тус болооч ээ” хэмээн тусламж хүслээ.
Иймд ар гэрийнхэн нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан н.Нарангэрэлийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлж, хүнд цаг үед нь туслахыг уриаллаа.
3,600.44





















































Нэргүй 2026-10-13 64.119.16.109
туслачихад яагаад байдгийн бэ бидний татварын мөнгөөр гадаад руу бөөн бөөнөөрөө хорь гучин удаа аялаж зугаалж явдаг байж энэ хөөрхий айлд туслах нь өчүүхэн шүү дээ үхсэнээ харамлаад байгаан бэ заваан феадалууд
Нэргүй 2026-10-13 162.4.128.46
Төр засаг яагаад тусалж болохгүй юм бэ.Төр ард иргэдийн нэгдэл …Иргэд үгүй бол Төр оршихгүй
Нэргүй 2026-10-13 192.82.92.140
Больж үзээ халтар оркууд.
Нэргүй 2026-10-13 64.119.16.109
өмхий хог баавгай чам дээр айлчилж магадгүй шүү хө
Нэргүй 2026-10-13 64.119.16.109
уг нь байгалийн гамшигт өртсөн гэж үзээд мөнгөн олговор тусламж улсаас олгож болдоггүй юм уу сонин л юм даа
Би 2026-10-13 64.119.18.219
Гэмтлийн эмч нар эндээ эмчилж болно гэж байгаа бол заавал гадаадад эмчлүүлж яах юм.
Яагаад заавал гадаадад эмчлүүлнэ гээд бгаа юм бэ. манай эмч нар сайн шүү дээ.
Нэргүй 2026-10-13 202.126.90.71
Тэгээд нүүчүүл болоо юм бишүү
Нэргүй 2026-10-13 66.181.161.158
odoo bolij uz hudlaa yarij ingej uimuulehguie
Нэргүй 2026-10-13 64.119.21.122
SEXSEER JARGAAN MERGJLN SEXSY MASSAJLN BOOW XOXOOD BOOW DOLOOJ ALNI SEXSDI ANUSDI BIEE UNELLEED VANXANDAAD80955877
Нэргүй 2026-10-13 103.229.123.95
Амьдын зол үхсэний хохь болжээ
Нэргүй 2026-10-13 202.126.90.229
орон гэргүй хүн зарж байгаад амь насыг нь хохироочихоод одоо өрөвдүүлж мөнгө олох санаатай. Больж үз
зочин 2026-10-13 64.119.25.232
Чи болиочээ.
Нэргүй 2026-10-13 64.119.16.109
муухай хүн бэ
Зочин 2026-10-13 59.153.114.246
ганцааранг нь амьдруулах буруушдээ