Falcons: Бүх зүйлд баярлалаа, m0NESY

Falcons: Бүх зүйлд баярлалаа, m0NESY

Falcons: Бүх зүйлд баярлалаа, m0NESY

Цахим спортын "CS2" төрлийн Мэйжорын аварга "Falcons" баг өнөөдөр/2026.10.13/ нэгэн сонирхолтой мэдэгдэл хийв. Сүүлийн өдрүүдэд тус багийг санхүүгийн таагүй нөхцөл байдлын улмаас "CS2"-ийн тамирчдаа зарна гэх мэдээ гарсан. Ялангуяа Илья Осипов буюу "m0NESY"-г өөр багууд эрчимтэй сонирхож байгаа гэв.

"Falcons" байгууллага өөрсдийн "dota2"-ийн багаа тараасан учир дээрх яриа үнэн мэт санагдсан.

Тэгвэл "Falcons" 2030 он хүртэл "m0NESY"-той байгуулсан гэрээгээ сунгаж, эргэлзээг тайлав. Ингэхдээ "Бүх зүйлд баярлалаа, Илья Осипов" гэх тайлбартайгаар бичлэгээ оруулжээ.


Илья Осипов 2025 оны дөрөвдүгээр сард Саудын Арабын багт нэгдэж, өдийг хүртэл тогтвортой сайн тоглож байна. Өдгөө 21 настай тэрбээр энэ жил багийнхаа фэнүүдийг баярлуулж, Кёльн Мэйжорт түрүүлсэн билээ.

"Falcons"-ийн дараагийн тэмцээн нь маргааш эхлэх "Thunderpick World Championship".

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж