Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО руу тархах эрсдэлтэй хээрийн түймрийг хяналтад авахын тулд Хятадын тал 2000 гаруй алба хаагчийг дайчилжээ.
Орон нутгийн эрх баригчид Ням гаригт /2026.10.11/ мэдээлснээр, Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан түймэр Өвөр Монголын хил рүү чиглэн тархаж байгаа аж. Түймрийг унтраах, цаашид тархахаас сэргийлэх ажиллагааг хилийн бүсэд үргэлжлүүлэн явуулж байна.
Аравдугаар сарын 11-ний орон нутгийн цагаар 21:00 цагийн байдлаар түймэр Хятадын нутаг дэвсгэрт нэвтрээгүй байжээ. Гал сөнөөгчид түймрийн нөхцөл байдлыг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр ажиглаж, унтраах ажиллагаа явуулж байгааг Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.






3,600.44





















































Зочин 2026-10-13 103.212.118.227
Хятадын нутаг руу арай ороогүй байх аа, цурманд орууллаа гэсэн одоо бараг унтраагаа биз, аль 11-ний өдрийн улирсан баларсан юм нийтэлж битгий үймүүлээд байгаа ч, нийтлэлийнхээ гарчиг энэ тэрийг янзлаа ч одоо шатаж байгаа түймэр шиг ойлгогдоод байна шүү
Нэргүй 2026-10-13 64.119.20.170
30 jil huraasan ashigaa tuimeriin ulmaas uussen hor hohirlyg sanhuujuuleh uilsed zartsuulaad duusahnee, ee huurhiis gej
Нэргүй 2026-10-13 103.229.123.95
мобикомынхон Монголд төдийгүй Хятадад нөхөн төлбөр өгөх болж дэ
Нэргүй 2026-10-13 122.201.19.86
Nuguu Mobicomiin zahiraluudiin tuimer uu?