Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа

Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа

Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа

Имарт 2026 оны аравдугаар сарын 5-ны өдөр байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Имартын сайн дурын ажилтнууд, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 8 дугаар ангийн 47 сурагч болон эцэг эхийн төлөөлөл оролцов.

Үйл ажиллагааны хүрээнд 4.4 га талбайд нийт 430 ширхэг мод, сөөг тарьж, усалгаа хийсэн бөгөөд оролцогч сурагчдад байгаль орчноо хамгаалах, мод тарихын ач холбогдлыг таниулж, байгальд ээлтэй дадал хэвшлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Имарт нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт сайн дурын ажилтнууд, сурагчид болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kartyz ; ? 2026-10-13 202.126.90.63

umart xaanaxuiin gazar deer tanxairch bnaa, elbeg
1000 mod tariad galzyyraad baican.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж